Энэ мэдээ хуучирсан буюу 2023-07-20 нд нийтлэгдсэн байна.

Дуурийн театрын дараагийн захирлын нэр намар хүртэл сураггүй гэв үү?

7/ 20/ 2023    7 цаг 32 минут

Дэлхий даяаршиж монгол хүн оюуны чадамж, авьяас билгээрээ дэлхийд үнэлэгдэж байна. Ялангуяа гурван сая монголчуудаас дэлхийн соёл урлагийн зах зээл дээр хамгийн эрэлттэй  нь дуурийн дуучид. 60 гаруй жилийн түүхтэй Монголын сонгодог урлаг гэрлийн хурдаар хөгжиж, Э.Амартүвшин, Г.Ариунбаатар зэрэг алдартнуудыг танихгүй хүн ховор болжээ. Зөвхөн ганц нэгээр зогсохгүй тэдний залгамж халаа болсон дараагийн дуучид үе, үеэрээ “төрсөөр” байна. Тэд олон улсын тэмцээнүүдэд байнга дээгүүр амжилт үзүүлж, олон улсын театруудад урилгаар дуулж, дэлхийн тавцанд өрсөлдөхөд алхам алхамаар ойртсоор байгаа юм. Тэгвэл эдгээр дуучдын гал голомт нь УДБЭТ. Залуусыг дэлхийн дуучин болгож, даль жигүүрийг нь нээж өгсөн энэ байгууллагад өнөөдөр ямар нөхцөл байдал үүсээд байна вэ. 

Ц.ТҮВШИНТӨГС АЖЛААСАА ЧӨЛӨӨЛӨГДЖЭЭ

УДБЭТ түүхт 60 жилтэйгээ золгож буй. “Учиртай гурван толгой”, “Уран хас”-аас эхэлсэн тус театрынхан энэ 60 жилд дэлхийн гранд оперра “Айда” болоод “Травиатта”, “Жизель”, “Макбет” зэрэг томоохон бүтээлүүдийг өөрийн тайзнаа тавих хэмжээний ур чадвар, авьяас билэг, туршлагатай болсон билээ. Тэгвэл тус театрыг сүүлийн таван жил Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Ц.Түвшинтөгс удирдаж байсан юм. Байсан гэдгийн учир нь тэрбээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгджээ. Түүний хувьд 2018 оны нэгдүгээр сарын 2-нд УДБЭТ-ын захирлаар томилогдож байв. Ц.Түвшинтөгс энэ театрынханд огт танихгүй, шинэ хүн биш байсан. Учир нь тэрбээр анх 1992 онд дуучнаар орж, 10 гаруй жилийг өнгөрүүлсэн юм. Ингээд театраас гарсныхаа дараа “Улаанбаатар” чуулга, Дархны “Залуучууд” театрын даргаар ажиллаж байгаад эргээд ирэхдээ ийнхүү захирал болсон. Түүний яагаад ажлаа өгөх болсон шалтгаан нь одоогоор тодорхой бус ч өнгөрсөн сард болсон уран бүтээлчдийн цалингаа нэмэхийг шаардсан асуудалтай холбоотой болов уу гэсэн таамаг сонгодог урлаг сонирхогчдын дунд яригдах боллоо. Сануулбал, тавдугаар сарын 17-нд Монголын соёл урлагийн байгууллагын ажилтнууд цалингаа нэмэхийг шаардаж жагссан. Энэ жагсаалд УДБЭТ-ын уран бүтээлчдээс гадна номын санчид, мэргэжлийн урлагийн байгууллагынхан нэгдэж байв. Тэд “Монгол Улсад сонгодог урлаг байх шаардлага байна уу”, “Хагас сард 366 мянган төгрөгөөр яаж амьдрах вэ”, “Соёл урлагийн бид элгээрээ хэвтлээ”, “Соёлын сайд ажлаа хий”, “Чадварлаг уран бүтээлчдээ гадагшаа алдаад дуусах нь гэсэн лоозон барьж, Соёлын сайд Ч.Номинд шаардлага хүргүүлсэн. Харин хариуд нь салбарын сайд шаардлагыг хүлээн авч,  цалингийн асуудлыг анхааралдаа авч, үе шатлалтайгаар судалж, нэмнэ гэсэн хариултыг өгч байв. Гэвч өнөөдрийн байдлаар театрын захирал ажлаа өгснөөс гадна дараагийн захирал хэн байх нь ирэх намар хүртэл сураггүй байх нь гэж албаны эх сурвалж онцоллоо.  

ДБЭТ-ЫН ДУУЧИН А.АНАР-ЭРДЭНЭ: МИНИЙ МӨРӨӨДӨЛ СОЛОНГОСТ ОЧИЖ ХАР АЖИЛ ХИЙХ

-Бидний хагас сарын цалин 366 мянган төгрөг. Өнөөгийн нийгэмд энэ мөнгөөр хэрхэн амьдрах вэ. Тиймээс миний мөрөөдөл Солонгост очиж хар ажил хийх. Авьяаслаг олон залуус өнөөдөр хүсэл мөрөөдөлдөө хүрэхийн тулд ажил хийхээр харийн орныг зорьж байна. Би 2009 онд СУИС-ийг дуурийн дуучин мэргэжлээр онц дүнтэй төгссөн. Өнөөдрийг хүртэл 14 дэх жилдээ театртаа найрал дуучнаар ажиллаж байна. Анх театрт ороход л цалин бага санагдсан ч, энэ урлагтаа хайртай болохоор удахгүй бүх зүйл өөрчлөгдөж, хангалттай цалин авдаг болно гэж итгэсээр өнөөдрийг хүрлээ. Гэвч одоо миний итгэл алдарч байна. Энэ жаахан цалингаар амь зуух боломжгүй боллоо. 

ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН, ДУУЧИН Ө.УЯНГА: ШИМТГЭЛЭЭ ТӨЛӨӨД 800 ХҮРЭХГҮЙ МЯНГАН ТӨГРӨГ АВДАГ

Бид нийгмийн даатгал, шимтгэлүүдээ төлөөд гар дээрээ 800 хүрэхгүй мянган төгрөгийн цалин авдаг. Манай соёл урлагийн салбарынхан ийм бага цалингаар олон жил явж ирсэн. Өнгөрсөн хугацаанд нийгмийн байдал өвчин зовлон, эдийн засгийн уналт гээд олон зүйлийг тууллаа. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, хүнсний үнэ хэрхэн нэмэгдэв. Гэтэл бидний цалин яг л хэвээрээ байсан. Дээрээс нь улс оронд нөлөөлсөн ковидын дараах эдийн засгийн энэ уналт урлагийн салбарынханд маш хүчтэй нөлөөлсөн. Бид одоогийн цалингаараа долоо хоног амьдрахад ч хэцүүхэн болсон. Дээрээс нь манай соёл урлагийн салбарынхны тэтгэвэр маш бага мөнгөөр тогтдог. Тиймээс энэ асуудлуудыг эмхэлж, цэгцэлж өгөөч.

УДБЭТ-ЫН  ГОЦЛОЛ ДУУЧИН Э.МӨНХБААТАР: ҮНИЙН ӨСӨЛТТЭЙ ЭНЭ НИЙГЭМД ЦАЛИН ХҮРЭЛЦЭХГҮЙ БАЙНА

-Би театртаа 12 дахь жилдээ ажиллаж байна. Соёл урлагийн салбарын ажилчдын цалин үнэхээр бага. Үнийн өсөлттэй энэ нийгэмд цалин хүрэлцэхгүй байна. Миний хувьд гар дээрээ дүрийн болон алба хаасны нэмэгдлийг оруулаад 800 гаруй мянган төгрөгийн цалин авдаг.Энэ цалингаа сардаа хоёр хувааж өгнө. Бараа бүтээгдэхүүний үнэ 2-3 дахин нэмэгдсэн байхад бидний цалин огт нэмэгдсэнгүй. Би анх 2011 онд театрт ажилд орж байсан. Тэр үед 250 мянган төгрөгийн үндсэн цалин авч байлаа. Хоёр хуваагаад авахаар нэг удаадаа 125 мянгыг авна. Энэ мөнгөнөөс 13 жилийн хугацаанд 800 мянган төгрөг хүртэл л өссөн байна. Гэтэл улс орны хөгжлийг үндэсний урлагаар нь тодорхойлдог. Соёлын сайдад хандаж хэлэхэд, урлагийнхны цалинг амьдралд нь хүрэлцээтэй болгож өгөхийг хүсье.

ЗАХИРЛЫН ҮҮРГИЙГ  ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧЭЭР Б.САРАНТУЯАГ ТОМИЛЖЭЭ

УДБЭТ-ыг тойрсон олон асуудал бий. Гэтэл захирал нь ажлаасаа чөлөөлөгдсөн энэ үед учрыг нь хэн олох вэ гэсэн асуулт гарч ирнэ. Тэгвэл захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Уран зургийн галерейн дарга Б.Сарантуяаг томилжээ. Тэрбээр өөрийн үүрэгт ажлын хажуугаар театрын захирлыг орлох нь. Түүний хувьд  Уран зургийн галерейн захирлаар 2018 оны долдугаар сард томилогдсон бөгөөд үндсэн мэргэжил нь эрх зүйч, удирдлагын ухааны магистр боловч  соёлын менежмент мэргэжлээр СУИС-д давхар суралцсан ажээ. Ингээд 2001 оноос мэргэжлийнхээ дагуу Сүхбаатар дүүргийн ЗДТГ-т Соёлын асуудал хариуцсан мэргэжилтэн,  2004 оноос Нийслэлийн Захирагчийн ажлын албанд хотын рекламны асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан байна. Харин энэ цаг үед Монголын урлагийн цөм болсон хоёр том байгууллагыг зэрэг удирдах үүргийг хүлээжээ.

Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА

Эх сурвалж: “Зуун мэдээ” сонин

2023 ОНЫ ДОЛДУГААР САРЫН 20. ПҮРЭВ ГАРАГ. № 142 (7127)

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррештэй уулзлаа38 минут 14 секундын өмнөБогд ууланд самар түүхээр яваад буцах замдаа сураггүй болж 12 хоножээ43 минут 54 секундын өмнөБаянхонгор-Шаргалжуут чиглэлийн 54,1 км замыг хатуу хучилттай болгох төслийн хөрөнгийг улсын төсөвт тусгана1 цаг 11 минутын өмнөАвтомашингүй өдрөөр нийтийн тээврийн 42 чиглэлд өөрчлөлт орно1 цаг 22 минутын өмнөМаргааш “Автомашингүй өдөр-2023” болно1 цаг 28 минутын өмнөБямба гарагт 12 зах, худалдааны төв ажиллахгүй1 цаг 33 минутын өмнөОХУ шатахуун, дизель түлшний экспортыг тодорхойгүй хугацаагаар зогсоолоо1 цаг 38 минутын өмнөПУТИН: Аравдугаар сард Хятадад айлчлах Ши Жиньпиний урилгыг хүлээн авчээ1 цаг 38 минутын өмнө2100 он гэхэд мөнх цэвдэг алга болно гэж таамаглаж байна3 цаг 2 минутын өмнөДЭЛХИЙН ХЭВЛЭЛҮҮД: Орос Украинд дайтсанаар Кавказ дахь нөлөөгөө алдаж байна3 цаг 3 минутын өмнөАрдчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчид өрсөлдөгчдийн хэн нь хэн бэ3 цаг 4 минутын өмнөЧөлөөтийн бүсгүйчүүд багаараа дэлхийд 3-т жагслаа3 цаг 23 минутын өмнө"Ам асууя": Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарын 132 зорилтот “алсын хараа”-г шинжихүй3 цаг 23 минутын өмнөЦаг агаар: төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо уулаараа нойтон цас орно3 цаг 32 минутын өмнөЭ.Даваанасан ДАШТ-ний мөнгөн медальтан боллоо3 цаг 32 минутын өмнөДорнын зурхай: Хануур, төөнүүр хийлгэхэд муу өдөр3 цаг 47 минутын өмнөЭ.Дэлгэрмаа Дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртлээ3 цаг 56 минутын өмнөХан-Уул дүүргийн 18-р сургуулийн 21 сурагч бөөлжиж, суулгасан байдалтай эмнэлэгт хүргэгджээ9 сар 21. 20:52Сэрэмжлүүлэг: Гарцаар гарч байсан 12-13 насны 2 хүүхэд авто осолд өртөж, нэг нь нас баржээ9 сар 21. 20:37Мандал сумын засаг даргын орлогч Л.Мөнхбатад Өмнөд Солонгосын шүүхээс 5 жилийн хорих ял оноожээ9 сар 21. 17:18Гурван настай хүүг зодсон Э залилангийн хэргээр 9 жилийн ял сонсоод давж заалджээ9 сар 21. 16:55Нийслэлийн улсын бүртгэлийн газрын үйлчилгээний хоёр цэг бямба гарагт ажиллана9 сар 21. 16:49Бумбатын рашааны 44.1 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авлаа9 сар 21. 16:37Дахин боловсруулах үйлдвэрлэгчийнх хийх ажил уу эсвэл иргэдийнх үү9 сар 21. 16:11ХНХЯ: Цалин, тэтгэврийн нэмэгдэлд иргэд олон нийт ам сайтай байна9 сар 21. 15:59ЦЕГ: 23 дугаар сургуулийн ариун цэврийн өрөөнд “Хяналтын камер байршуулсан байна” гэх мэдээллийг шалгаж байна9 сар 21. 15:39Төрийн банк: “Мөрөөдлөө хадгалъя-2023” хадгаламжийн урамшуулалт аяны 2 дахь тохирлын эзэд тодорлоо9 сар 21. 15:26Баянхонгор аймагт ингэний 30-40 ферм байгуулахад Ерөнхий сайдаас дэмжлэг хүслээ9 сар 21. 15:21Адуундаа яваад сураггүй болсон иргэнийг 9 өдөр эрэн хайж, ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж эрлийг зогсоолоо9 сар 21. 15:15Дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийг хөгжүүлэх чиглэлээр Тяньжин хоттой хамтран ажиллана9 сар 21. 15:07Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчид нэр дэвшигчид9 сар 21. 14:43III эмнэлэг 40 саяын өртөгтэй хөлдөөж, засах эмчилгээг нэвтрүүллээ9 сар 21. 14:26Өвөлжилтийн бэлтгэл 87 хувьтай байна9 сар 21. 14:20Шойгу Тегеранд айлчилж, Ираны армийн командлалын төлөөлөгчидтэй  уулзав 9 сар 21. 13:30"БЗД-ийн Засаг дарга Н.Баярмөнхийн ТҮЦ-ийн ачлага хийлгэхээр явуулсан нүүрээ халхалж, маск зүүсэн хүмүүс нь биднийг харанхуй газар аваачаад заналхийлсэн"9 сар 21. 13:28АТГ: Авлигыг мэдээлэх тусгай дугаараар 259 дуудлага хүлээн авчээ9 сар 21. 13:15Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишидатай уулзав9 сар 21. 12:55С.Баярцогт: Би ганцхан газар шалгагдаагүй. Монголд, Швейцарьт, Хонгконгт, Австралид гээд олон хүчний байгууллагын шалгалтад ороод гарсан9 сар 21. 12:36"Д.Мөнх-Эрдэнийн хувийн байдалтай холбоотой асуудлыг дэлгэнэ"9 сар 21. 12:21С.Баярцогт: АН-ын дэд дарга нар Сүүдрийн Засгийн газрын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа9 сар 21. 12:16
 Facebook Twitter Youtube