Энэ мэдээ хуучирсан буюу 2023-07-21 нд нийтлэгдсэн байна.

Түүхэн товчоон: Ерөөлт засгийн хошуу (Үнэн зоригт хан аймаг)

7/ 21/ 2023    6 цаг 20 минут
Чин улсын үеийн Дөрвөдийн Сайн заяатын баруун гарын чуулганы хошуу

Зүүнгарын дөрвөд аймгийн харьяат баядын цорос язгууртан Гэндэн 1753 онд 3 Цэрэн нарыг дагалдан харьяат ардыг дагуулан Чин улсад дагаар оржээ. 1754 онд Чин улсын хаанд бараалхаар ирсэнд Гэндэнд засаг, хошууны бэйсийн хэргэм хүртээж харьяат ардаар нэг хошуу зохиож түүнд захируулжээ. Гэндэнгийн харьяат аймаг нь баяд болно. 1755 онд Зүүнгарыг дайлаар орох цэрэгт явж Даваачийг барихад зүтгэж явав. 1766 онд нас барсанд хөвүүн Хүүхэнд засаг, хошууны бэйсийн хэргэмийг залгамжлуулав. Дөрвөд баяд нарыг анх дагаар ирэх үест Түйн гол, Заг Байдрагаар түр суулгаж байгаад Зүүнгарыг эзлэн авсны дараа уг нутагт нь буцаан суулгахаар төлөвлөж байжээ. Ингээд 1756 онд Эх аралаар дамжин Эрчист нүүн очиж суусан боловч дайн самууны хөлөөс дайжин буцаж Алтайг даван Ховдоор дамжин 1758 онд сая Улаангомын газар ирж суурьшчээ. Тус хошууны нутаг нь Дөрвөдийн Үнэн зоригт ханы хошууны хойт хэсгээр байжээ. Монгол улс Манж Чин улсаас салж төрийн тусгаар тогтнолоо сэргээн тунхаглахад тус хошуу нь 1912 онд Монгол улсдаа дагаар оров. Жавзандамба хутагт Богд хаанаас засаг ноён Баатарт үе улиран Ерөөлт засаг цол, хошууны бэйсийн хэргэм хүртээж, шинээр байгуулсан Дөрвөдийн Үнэн зоригт хан аймагт харьяалуулав. 1925 оны засаг захиргааны шинэчлэлээр тус хошууг шинээр байгуулсан Чандмань уулын аймгийн Баянчандмань уулын хошуунд нэгтгэжээ. 1931 оны засаг захиргааны өөрчлөлтөөр тус хошууны хуучин нутаг нь одоогийн Увс аймгийн Давст сумын нутагт багтан оржээ. (Б.Нацагдорж)

Засаг ноёдын үе залгамжлал

Гэндэн

Засаг, хошууны бэйс

1754-1766

Хүүхэн

Засаг, хошууны бэйс

1767-1768

Шонхор

Засаг, улсын түшээ гүн

1768-1780

Өлзий-Орших

Засаг, улсын түшээ гүн

1781-1819

Норов

Засаг, улсын түшээ гүн

1819-1853

Аюурзана

Засаг, улсын түшээ гүн

1853-1860

Донров

Засаг, улсын түшээ гүн, хошууны бэйс

1860-1904

Баатар

Засаг, төрийн жүн ван

1907-1923

Дөрвөдийн хоёр гарын чуулганы зураг (1907)

Үндсэн мэдээлэл:

Адил утгатай үг Дөрвөдийн Сайн заяатын баруун гарын чуулганы дундад баруун этгээдийн засаг хошууны бэйсийн хошуу, Үнэн зоригт ханы аймгийн Ерөөлт засгийн хошуу, Чандмань уулын аймгийн Баянчандмань уулын хошуу
Төрөл Хошуу
Цаг үе 1754-1931 он
Хэний хаанчлалын үед Тэнгэрийн тэтгэсэн
Анхны засаг ноён Засаг, хошууны бэйс Гэндэн
Удам Дөрвөдийн Тэргэт тайшийн хүү Бу Илдэнгийн 4-р үеийн ач
Харьяалал Дөрвөдийн Сайн заяатын баруун гарын чуулган
Байгуулагдсан он цаг 1754
Татан буугдсан он цаг 1925
Манжийн үеийн нэршил (1691-1911) Дөрвөдийн баруун гарын Сайн заяатын чуулганы дундад баруун этгээдийн хошуу
Богд хаант Монгол улсын үеийн нэршил (1911-1923) Дөрвөдийн Үнэн зоригт хан аймгийн Ерөөлт засгийн хошуу
1923 оноос хойш (1923-1931) Чандмань уулын аймгийн Баянчандмань уулын хошуу
Анх байгуулагдах үеийн сумны тоо 2 сум
1918 оны хүн амын тоо Байхгүй
Одоогийн Увс аймгийн Давст сум
Хошууны дотор байсан сүм хийд Тодорхой мэдээ байхгүй
Сүүлчийн засаг ноён Баатар

Ашигласан ном зохиол

  • Jang Mu jokiyaba. Namyun, Banzaraγča mongγolčilaba. Mongγol-un qosiγu nutuγ-un temdeglel (dooradu). Ündüsüten-ü keblel-ün qoriy-a. 1990
  • Сономдагва Ц. Монгол улсын засаг, захиргааны зохион байгуулалтын өөрчлөлт, шинэчлэл. Улаанбаатар, 1998. 
  • Монгол улсын шастир II. Улаанбаатар, 1997. 
  • На.Сүхбаатар. Баруун хязгаарын нийгэм-улс төрийн хөгжлийн түүхэн тойм (ХХ зууны эхэн үеэс 1930-аад он). Улаанбаатар, 2000. 
0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Бутан улстай хөдөө аж ахуй, боловсрол, соёл, уламжлалт анагаах ухааны салбарт хамтран ажиллана7 сар 9. 12:59Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлав7 сар 9. 12:51Шинээр Хяналт үнэлгээний болон өрсөлдөөний асуудал эрхэлсэн сайдтай болно7 сар 8. 17:54АН, ХҮН намын дарга нар Монгол Улсаа нэгдүгээрт тавьсан шийдвэр гаргасан Ерөнхий сайдын байр суурьтай санал нэг байна гэв7 сар 8. 17:46Гавьяат тамирчин Ч.Дамдиншарав, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Д.Мөнхөө нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ7 сар 8. 17:12ҮСХ: Улсын цолтой бөхийн тоо ойролцоогоор 661 байна7 сар 8. 12:29Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улсаа илүү хурдтай хөгжүүлэхийн тулд улс төрийн намууд хамтран Засгийн газар байгуулж байна7 сар 8. 11:56Ш.Баранчулуун: Хотын дундуур урсаж байгаа голыг өргөтөх боломжгүй учраас лаг хагшаасыг цэвэрлэж, гүнзгийрүүлэх нь зөв7 сар 8. 9:38Гамшиг, аюулт үзэгдлийн улмаас өнгөрсөн 7 хоногт 17 хүн нас барсан байна7 сар 8. 9:3511, 12-нд төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо орно7 сар 8. 9:30Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно7 сар 8. 9:24ШЕЗ хуульд байхгүй заалтаар шүүгч томилдог болоо юу?!7 сар 8. 9:07Элсэлтийн ерөнхий шалгалтад 77 шалгуулагч 800 оноо авчээ7 сар 8. 8:52АН Засгийн газарт хамтрахаар болов7 сар 8. 8:49Ц.Батнайрамдал: Цоо шинэ хөгжим, хувцас дизайн, бүрэн автомат тайз чимэглэл бүхий монгол мюзиклийг нээнэ7 сар 7. 13:08Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг гишүүдийн 99 хувийн саналаар улираан томиллоо7 сар 5. 19:12“Монгол Улсын Их Хурлын Байнгын хорооны бүрэлдэхүүний тухай” УИХ-ын тогтоол батлагдав7 сар 5. 18:12Улаанбаатар хот, “Дова инженеринг” түншлэл хооронд метроны зөвлөх үйлчилгээний гэрээ байгууллаа7 сар 5. 13:28МАН-ын бүлгийн даргаа Л.Мөнхбаатар, АН-ын бүлгийн даргаар О.Цогтгэрэл ажиллана7 сар 5. 13:03Баянзүрх дүүргийн Засаг даргаар Ганбаатарын ЖАРГАЛСАЙХАН томилогдлоо7 сар 5. 12:52“Улаанбаатар метро” төсөлд зөвлөх үйлчилгээ үзүүлэгчээр шалгарсан БНСУ-ын “Дова инженеринг” -тэй гэрээ байгуулна7 сар 5. 7:59Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний уулзалтад ажиглагчаар оролцож, үг хэллээ7 сар 5. 7:55Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно7 сар 5. 7:38Зурхай: Гэрээ хэлцэл хийхэд сайн өдөр7 сар 5. 7:36О.Цогтгэрэл: Засагт орохгүй7 сар 3. 9:18Ажиглагчид: Томсгосон тойрогт сурталчилгааны хугацаа хангалтгүй байна7 сар 3. 9:05Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний уулзалтад оролцоно7 сар 2. 18:20УПЕГ: Шийдвэр гүйцэтгэгч М.Б нь нэр бүхий албан тушаалтнуудын гарын үсгийг хуурамчаар үйлдсэн хэргийг шүүхэд шилжүүлжээ7 сар 2. 18:18Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол хүн бүрийн аж амьдралд бодит үр өгөөжөө өгсөн эдийн засгийн бодлогыг нэн тэргүүнд хэрэгжүүлэх шаардлагатай байна.7 сар 2. 18:18Д.Амарбаясгалан: Иргэдийн төрдөө итгэх итгэлийг сэргээсэн шинэ цагийн парламентыг бид цогцлоох үүрэгтэй7 сар 2. 17:57Улаанбаатарт үүлшинэ, +27...+29 градус дулаан байна7 сар 2. 7:05Зурхай: Сэтгэлд сэвтэй газар очиход муу өдөр7 сар 2. 6:45Ерөнхийлөгч УИХ-ын сонгуульд суудал авсан нам, эвслийн удирдлагыг хүлээн авч уулзлаа7 сар 1. 17:33Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын Анхдугаар чуулганыг маргааш товлон зарлалаа7 сар 1. 17:30МАН ард түмний олонхын итгэлийг хүлээсэн учраас ачааны хүндийг дангаар үүрэх ёстой7 сар 1. 14:39Үндэсний их баяр наадмын хөтөлбөрийг танилцуулж байна7 сар 1. 13:42СЕХ:126 нэр дэвшигчийг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцож, тогтоол батлав7 сар 1. 13:40Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг хойшлуулав7 сар 1. 11:13Эрх баригч ба сөрөг хүчин байх уу эсвэл хамтрах уу?7 сар 1. 10:04СЕХ : УИХ-ын сонгуулийн дүнг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ7 сар 1. 10:02
 Facebook Twitter Youtube