О.Баасанхүү: Ардын намынхан хулгайч юм байна гэдгийг нийгмээрээ маш сайн ойлгож авлаа

7/ 24/ 2023    9 цаг 36 минут

УИХ-ын гишүүн асан, АН-ын хуулийн зөвлөх О.Баасанхүүтэй ярилцлаа.


-Үнийн өсөлт зогсох болоогүй. Учир нь намар үнийн өсөлт нэмэгддэг -


-УИХ-ын гишүүн байсан хүний хувьд та энэ хаврын чуулганыг хэрхэн дүгнэж байна. Улс төрийн тогтолцоотой холбоотой шинэчлэлийг үнэхээр хийж чадав уу?

-Энэ удаагийн парламентыг тэр дундаа 2020 оны зургадугаар сарын 24-нөөс 2023 оны зургадугаар сарын 24-нийг хүртэлх хугацааг муу гэж үнэлмээр байна. Би шүүмжлэхийн тулд шүүмжилж байгаа юм биш. Энэ парламентын гишүүд “бид ажил хийхгүй” гээд хоёр жил ажлаа хийгээгүй. Тодруулбал, “Цар тахлын хуулиар Засгийн газар ажлаа хийнэ. УИХ-ын гишүүд өвчин тусч, үхэж магадгүй учраас бид болгоомжтой байя” гээд бүх эрх мэдлээ Засгийн газарт өгсөн. Нэгэнт Засгийн газарт эрхээ өгчихсөн учраас энэ удаагийн парламент хоёр жил хийх ёстой гол ажлаа хийгээгүй.
Гэтэл дараа нь амь орсон юм шиг Цар тахлын хуулийг хүчингүй болгож Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан. Үүнийгээ тэд урдаа их барьж рекламдаж Ер нь Сөрөг хүчин байх хэцүү л дээ. Гэхдээ эрх баригчдаас айдаг сөрөг хүчин бүр хэцүү юм байна. Монгол ардын намын эрх баригчид хүчээ нэгтгэхийн тулд хоёр удаа Ардчилсан намыг хүчиндсэн. Эхнийх нь, “Бид та нарыг сайд болгож өгнө.
Тиймээс эхлээд та нар биднийг сайд болгоод өгөөч” гэж манайхны чихэн дээр цэцэг ургуулсан. Манайхан сайд болж магадгүй гээд Үндсэн хуулийг өөрчилж өгсөн. Үүний дараа тэд манайхныг шоолоод дууссан.
Дараа нь “Та нар аль ч тойрогт гарахгүй юм байна. Жагсаалтаар гарчихаач” гээд Ардчилсан намын буянаар Үндсэн хуулийн зөвхөн намын жагсаалттай холбоотой заалтыг өөрчилсөн. Өөр юуг ч өөрчлөөгүй. Үндсэн хуульд оруулсан тэр өөрчлөлттэй холбоотой гурван чухал заалт байгаа юм. Тодруулж хэлбэл, гишүүдийн тоог 126 болгосон. Тэгвэл хэдэн гишүүнтэй байж бүлэгтэй болох вэ. Хэдэн гишүүнтэй байж Засгийн газар байгуулах юм. Хэдэн гишүүнтэй байж Засгийн газарт хариуцлага тооцох вэ. Энэ бүхнийг Үндсэн хуульд бичсэн байгаа шүү дээ. Гэтэл үүнийгээ өөрчлөөгүй. Зүгээр л “Бид жагсаалтаар орж ирье. Гэхдээ олуулаа орж ирье” гэдэг зүйл л оруулсан.
Үндсэн хуулиа баривал 126 гишүүнээс найман гишүүнтэй нам бүлгээ байгуулж, 39-өөс дээш гишүүнтэй бол Засгийн газраа байгуулах эрхтэй. Тэгвэл аль аль нам 40, 40 гишүүний суудал авчихвал яана гэсэн үг вэ.
Үндсэн хуульд 39-өөс дээш гишүүний суудал авсан нам Засгийн газар байгуулахдаа санал тавих эрхтэй. Тэгвэл МАН 40, Ардчилсан нам 40 гэвэл Засгийн газар байгуулах саналаа хэн түрүүлж тавих вэ. Энэ бол наад захын асуудал. Энэ мэтээр нэгэнт өөрчилж байгаа бол өөрчлөх олон зохицуулалт байхад Ардчилсан намын 1206 гэдэг тоог авч 0-ийг тоо гэж үзэхгүйгээр 126 болголоо.
Өөрсдийг нь сонгохгүй учраас жагсаалтаар орж ирэхээр өөрчлөлт хийлээ.
Энэ удаагийн парламентыг анх байгуулагдахад нь би “Энэ парламентад байгаа УИХ-ын гишүүдийн 50-иас дээш хувь нь гэмт хэрэгтэн, яллагдагч, шүүгдэгч. Гэмт хэрэг хийсэн нь тогтоогдсон хүмүүс” гэж хэлж байсан. Учир нь өмнөх парламентын 49 гишүүн ЖДҮХС-аас хулгайлсан байсан. Тиймээс наад зах нь сангийн хулгайч бий. Энэ парламент яах аргагүй чадамжгүй маш муу ажиллаа.
Одоо ганцхан жил үлдлээ. Аливаа эрх баригч нам юу хийснийг дүгнэхдээ хоёр зүйлийг л хардаг. Нэгдүгээрт, эдийн засгаа хөгжүүлсэн үү. Хоёрдугаарт, шударга ёсны хувьсгал хийсэн үү. Эдийн засгаа хөгжүүлсэн үү гэдэг дотор ажлын байр нэмэгдүүлсэн үү. Үнийн өсөлтийг зогсоосон уу. Ажлын байр бий болгосон уу. Валютын ханшийг бууруулсан уу. Ядуурлыг бууруулсан уу. Үүнийг хийж чадсан л бол аль ч нам байсан дэмжээд гаргах ёстой.
Өнгөрөгч долоо хоногт Үндэсний статистикийн хорооноос танилцуулсан танилцуулгыг харахад өнгөрсөн жилийн долдугаар сард талхны үнэ 1600 байсан. Тэгвэл энэ жилийн долдугаар сард 2600 давсан байна. Өдөр бүр 50, 100 төгрөгөөр нэмэгдээд байна. Гэхдээ үнийн өсөлт зогсох болоогүй. Намар үнийн өсөлт нэмэгддэг. Зун буурах ёстой. Учир нь гадаадаас жуулчид ирээд ч гэдэг юм уу валют нэмэгддэг. Харамсалтай нь манайд одоо үнийн өсөлт хэрээс хэтэрчихсэн байна. Үүнийг зогсоохын тулд Монгол Улсын Үндсэн хууль дээр парламентын хийх ёстой ажил нь хууль тогтоомж бүх эрх зүйн орчныг бий болгож байгаад эдийн засгийн зохицуулалтыг хийнэ гэж заасан байдаг. Үүнийг хийсэн үү. Хоёрдугаарт, "Таван Ш" ажиллагаа гэж гаргаад Т.Бадамжунайг авч ирлээ гээд баярлаад байх шиг байна. Талархаж болно. Гэхдээ шулуухан хэлэхэд, Т.Бадамжунайг Халтмаагийн Баттулгын асуудлаар шалгаагүй шүү. Хүмүүс иргэдэд гоё харагдах гээд зохиогоод хэлчихдэг юм билээ. Ер нь Халтмаагийн Баттулга гэдэг хүнийг шалгаж байгаа юм юу ч байхгүй байгаа. Хөгжлийн банк дээр онигоо шиг юм болсон. Х.Баттулга гэдэг хүнд хилийн хориг тавьсан л гэсэн. Гэтэл банкны жирийн ажилтан хүн байсан байхгүй юу. Гэтэл тэр хүнийг Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгатай андуураад л хэвлэлүүд Х.Баттулгыг шалгалаа гээд бичээд байсан. Үүн шиг Т.Бадамжунай дээр Х.Баттулгыг шалгаагүй шүү. Энэ бүхнээр юу хэлэх гээд байна гэхээр Ардын намынхан хулгайч юм байна гэдгийг нийгмээрээ маш сайн ойлгож авлаа. Тэд бүгдээрээ хулгай хийдэг юм байна. Нүүрсээ хулгайлдаг юм байна. Төмөр замаа хулгайлдаг юм байна. Банкаа хулгайлдаг юм байна. Төрийн сангуудыг хулгайлдаг юм байна. Амьжиргааны түвшин доогуур иргэдийн хүнсний талоныг хүртэл хулгайлдаг юм билээ. Иргэдийн хүнсний талоныг хулгайлсан хэргээр шалгуулж байгаа юм билээ. Ер нь Ардын намынхан хулгайлж болох бүхнийг хулгайлдаг юм байна.
Энэ бүхнээс харахад шударга нийгмийг бий болгож чадахгүй байна. Уг нь эдийн засгаа өсгөх нь Засгийн газрын ажил. Шударга ёсоо тогтоох нь хууль хяналтын байгууллагын ажил. Үүнд хяналт тавьж, шаардлагатай хуулийг баталж өгөх нь парламентын ажил. Даанч өнөөдөр аль нь ч ажиллахгүй байна.
 
-Тэгэхээр УИХ-ын гишүүдийн тоо нэмэгдсэн аль ч нам 39-өөс дээш суудал авах боломжтой. Засгийн газраа манай нам байгуулна гэсэн маргаан гарвал дахиад Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах юм уу. Яаж маргааныг таслах вэ?
 
-Мэдэхгүй. Ардчилсан намынхны маань зарим нь гурван удаа ялагдчихсан юм уу. Тэрнээсээ болоод нуруугаа авахуулсан морь шиг байх юм. Барилдах гэж байгаа хүн нь бөөн допингтой сууж байхад айгаад байх юм.
Бөхөөр зүйрлэвэл Ардын намынхан баахан допинг баахан шахуулчихсан хүн шүү дээ. Хулгайн мөнгөөр л яваа болохоос ард түмний ямар ч дэмжлэггүй. Өөрийн гэсэн мэхгүй. Нарийн яривал хулгай дээрмээр улсын наадамд түрүүллээ гээд иргэд аль хэзээ зүхээд эхэлчихсэн. Чулуу мод шидэхэд бэлэн байхад манай намын зарим нөхөд начны хэмжээнд сэтгэж ярьсныг нь хараад санаа зовсон. Тиймээс маргаанаа яаж шийдэх юм. Аль ч нам 40, 40 судал авах магадлал өндөр. Эсвэл 40, 50 авах боломжтой. Хуульд “39-өөс дээш” гэсэн өгүүлбэр байгаа болохоос 50 суудал авснаараа танай нам Засгаа байгуул. 40 суудал авснаараа танайх азна гэсэн зохицуулалт байхгүй.
Үүнийгээ засаагүй байж юуных нь тогтолцоо өөрчилсөн байх вэ. Засгийн газрынхаа, шүүхийнхээ, парламентынхаа тогтолцоог өөрчилж байж ингэж хэлмээр юм. Гэтэл парламентынхаа тогтолцоог ч өөрчлөөгүй шүү дээ. Парламентын тогтолцоог өөрчилсөн гэж байгаа бол байнгын хороо хэдэн гишүүнтэй байхаа танилцуулах хэрэгтэй. 19 байх юм уу. 26 байх юм уу. Эсвэл бүр 50 байх юм уу. Ийм хуулиа ч тэд батлаагүй байна шүү дээ.
 
-Эрх баригч нам хоёр гол зүйлийг хийсэн байх ёстой гэлээ. Эдийн засгаа өсгөхөд гадаадын хөрөнгө оруулалт чухал. Яаж гадаадын хөрөнгө оруулалтыг татах вэ?
 
-Гадаадын хөрөнгө оруулагчид манайд орж ирэхгүй. Хэн шоронд орно гэж орж ирэх вэ дээ. Тэд тэнэг хүн биш. Хүн мөнгө олохын тулд хөрөнгө оруулдаг. Хөрөнгө оруулагчид ямар хүмүүнлэг, тусламжийн байгууллага биш дээ.
Гадаадын хөрөнгө оруулагчид шоронд орохоос айгаад хөрөнгө оруулахгүй. Монгол Улсын Эрүүгийн хуульд “Мөнгө угаах” гэсэн заалт бий. Эрүүгийн хуулийн 18.6-д “Хууль бус мөнгийг ашигласан бол” гэж байгаа юм. Татвараа төлөөгүй бол тэр хууль бус мөнгө болно биз дээ. Тэр хүн татвараа санаатай төлөөгүй байж болно. Санамсаргүй төлөөгүй байж болно. Гадаад хүн юм чинь Монголын татварыг мэдэж байж ч болно. Мэдэхгүй байж ч болно. Гэхдээ төлөхийн төлөө явах байлгүй дээ. Энд эрсдэл нь би татвараа төлөөгүй бол торгууль төлөх юм байна. Би татвараа төлөөгүй бол хөрөнгөө хураалгах юм байна гэсэн зохицуулалттай бол хөрөнгө оруулна. Түүнээс мөнгө угаасан гээд найм, арван жилээр шоронд орохоор байвал хэн хөрөнгө оруулах юм бэ. Найман ишигний хэрэг дээр сая гарлаа шүү дээ. Найман ишиг авч ирсэн наян настай хөгшнийг мөнгө угаасан хэргээр шалгаж байна. Гэтэл гадаадын гэж хэлж байгаа хүн янз бүрийн салбарт хөрөнгө оруулъя гэхээр уучлаарай танай “мөнгө угаах” гэдэг хуулиас айгаад байна гээд зугтана шүү дээ. Тэд тэнэгүүд биш. Элчин сайдын яамныхан нь жишээ нь Хөгжлийн банкны хэргийг хараад л сууж байгаа.
Хар тамхины мөнгийг оруулж ирээд мөнгө угааж байгаа бол өөр асуудал. Хүний наймаа, зэвсгийн худалдаа бол өөр асуудал. Гэтэл үүнтэй ямар ч холбоогүй асуудлаар доромжилж байгаа юм шиг “Та татвар төлөөгүй учраас мөнгө угаасан. Татвар төлөөгүй мөнгөөрөө мөнгө угааж байшин барьчихсан байна” гээд 12 жилээр шоронд хийчихлээ.
Том хөрөнгө оруулагчид бүр орж ирэхгүй. Учир нь том хөрөнгө оруулалт мега төсөл гэж явдаг учраас Засгийн газар шийдвэр гардаг. Магадгүй уул уурхай, эрчим хүч, 10 суманд дулааны станц барих гээд хөрөнгө оруулагч ирлээ. Түүнд нь нэг салгалсан төрийн нарийн буруу бичиг хийгээд өгчихлөө. Тэгвэл албан тушаалын гэмт хэрэг хамтдаа үйлдсэн гээд хамжигч хатгагчаар давхар яллагдах учраас хэн хөрөнгө оруулах юм бэ.
Тухайн хөрөнгө оруулагч өөрөө хариуцлагаа үүрэх ёстой. Гэтэл төрийн албан хаагчийн хийсэн буруутай үйлдлээс хөрөнгө оруулагч давхар хохирох ийм хуультай улсад хэн хөрөнгө оруулах юм. Энд хөрөнгө оруулснаас коммунист хойд Солонгост хөрөнгө оруулсан нь хамаагүй ашигтай.
Тэдэнд үзэл суртал хийхгүй мөрөөрөө бизнесээ хийж чадвал мөнгөө авна. Олон улсын хориг байгаа учраас Хойд Солонгост хөрөнгө оруулахгүй байгаа. Харин манайд болохоор Эрүүгийн хууль нь "хөрөнгө оруулж болохгүй шүү" гэсэн хуультай. Манайд та санаатай болон санамсаргүйгээр алдаа гаргасан бол татвараа төлчих. Бид уучилна гэсэн зохицуулалт байхгүй. Тиймээс гадаадын хөрөнгө оруулалтыг мөрөөдөөд ч хэрэггүй.
 
-Нөгөө талаас ямар төсөлд хөрөнгө оруулалт татах гээд байгаа нь тодорхойгүй. Гадаадын хөрөнгө оруулагчид ямар салбар, төсөлд хөрөнгө оруулах сонирхолтой байгаа талаарх судалгаа ч бидэнд алга гэсэн шүүмжлэл бий?
 
-Манайд хөрөнгө оруулахад хэцүү. Манайх арал дээр амьдарч байгаагаа мартаж болохгүй. Монгол Улс бол арал. Өмнөд Солонгос арал л даа. Гэхдээ усан арал. Хойд талаараа Хойд Солонгостой буюу хилгүй. Тойроод өөр улстай хиллээгүй. Гэтэл манайх ОХУ, БНХАУ гэсэн хоёр айхтар хөрштэй. Нөгөө хоёр нь хил гааль, геополитикаараа манайхыг барьчихсан. Уг нь манайх хүн далайд байгаа. Бид сая гутал хийгээд нэг тэрбум иргэнд зарж болно. Бусад улс руу заръя гэвч транзит тээвэр нь маш өндөр. БНХАУ, ОХУ хоёр манайхыг боорлочихсон байгаа шүү дээ. ийм тохиолдолд хөрөнгө оруулалтыг маш ухаалгаар зөөлөн хүчний бодлогоор оруулж ирэх ёстой байдаг. Тэгж оруулж ирэхийн тулд БНХАУ, ОХУ-ын хөрөнгө оруулалтыг оруулж ирэх ёстой. Хятад хүн хятад хүнтэйгээ тулаад асуудлаа шийдэх ёстой. Ингэхийн тулд Хятадын төрийн өмчийн том компаниудыг оруулж ирэх хэрэгтэй. Даанч манайд тэдэнтэй харьцах соёл байхгүй.
 
РЕНЧИНГИЙН ХИШИГЖАРГАЛ 
Эх сурвалж: DNN.mn
1


Сэтгэгдэл (1)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



66.181.176.237Зочин   • 7 сарын 25. 16 цаг 32 минут

Баасанхүү ч Хурц, Жунай нартай архи уугаад мөнгө нэхээд байсан, тэдний нэг өрөөсөн дугуй шүү дээ.



ШИНЭ МЭДЭЭ

Дорнын зурхай: Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой1 цаг 40 минутын өмнөЭ.Дэлгэрмаа Дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртлээ1 цаг 49 минутын өмнөХан-Уул дүүргийн 18-р сургуулийн 21 сурагч бөөлжиж, суулгасан байдалтай эмнэлэгт хүргэгджээ9 сар 21. 20:52Сэрэмжлүүлэг: Гарцаар гарч байсан 12-13 насны 2 хүүхэд авто осолд өртөж, нэг нь нас баржээ9 сар 21. 20:37Мандал сумын засаг даргын орлогч Л.Мөнхбатад Өмнөд Солонгосын шүүхээс 5 жилийн хорих ял оноожээ9 сар 21. 17:18Гурван настай хүүг зодсон Э залилангийн хэргээр 9 жилийн ял сонсоод давж заалджээ9 сар 21. 16:55Нийслэлийн улсын бүртгэлийн газрын үйлчилгээний хоёр цэг бямба гарагт ажиллана9 сар 21. 16:49Бумбатын рашааны 44.1 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авлаа9 сар 21. 16:37Дахин боловсруулах үйлдвэрлэгчийнх хийх ажил уу эсвэл иргэдийнх үү9 сар 21. 16:11ХНХЯ: Цалин, тэтгэврийн нэмэгдэлд иргэд олон нийт ам сайтай байна9 сар 21. 15:59ЦЕГ: 23 дугаар сургуулийн ариун цэврийн өрөөнд “Хяналтын камер байршуулсан байна” гэх мэдээллийг шалгаж байна9 сар 21. 15:39Төрийн банк: “Мөрөөдлөө хадгалъя-2023” хадгаламжийн урамшуулалт аяны 2 дахь тохирлын эзэд тодорлоо9 сар 21. 15:26Баянхонгор аймагт ингэний 30-40 ферм байгуулахад Ерөнхий сайдаас дэмжлэг хүслээ9 сар 21. 15:21Адуундаа яваад сураггүй болсон иргэнийг 9 өдөр эрэн хайж, ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж эрлийг зогсоолоо9 сар 21. 15:15Дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийг хөгжүүлэх чиглэлээр Тяньжин хоттой хамтран ажиллана9 сар 21. 15:07Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчид нэр дэвшигчид9 сар 21. 14:43III эмнэлэг 40 саяын өртөгтэй хөлдөөж, засах эмчилгээг нэвтрүүллээ9 сар 21. 14:26Өвөлжилтийн бэлтгэл 87 хувьтай байна9 сар 21. 14:20Шойгу Тегеранд айлчилж, Ираны армийн командлалын төлөөлөгчидтэй  уулзав 9 сар 21. 13:30"БЗД-ийн Засаг дарга Н.Баярмөнхийн ТҮЦ-ийн ачлага хийлгэхээр явуулсан нүүрээ халхалж, маск зүүсэн хүмүүс нь биднийг харанхуй газар аваачаад заналхийлсэн"9 сар 21. 13:28АТГ: Авлигыг мэдээлэх тусгай дугаараар 259 дуудлага хүлээн авчээ9 сар 21. 13:15Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишидатай уулзав9 сар 21. 12:55С.Баярцогт: Би ганцхан газар шалгагдаагүй. Монголд, Швейцарьт, Хонгконгт, Австралид гээд олон хүчний байгууллагын шалгалтад ороод гарсан9 сар 21. 12:36"Д.Мөнх-Эрдэнийн хувийн байдалтай холбоотой асуудлыг дэлгэнэ"9 сар 21. 12:21С.Баярцогт: АН-ын дэд дарга нар Сүүдрийн Засгийн газрын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа9 сар 21. 12:16Бямба гарагт төв талбайд шүдний эмнэлгүүд ажиллана9 сар 21. 12:12Ким Чоль Сан: БНСУ-ын хил дээрээс иргэдийг буцааж буй асуудалд онцгойлон анхаарч, хүмүүнлэгийн үүднээс хандаж ажиллана9 сар 21. 12:09Уулын Карабахын эрх баригчид гал зогсоохоо мэдэгдэв9 сар 21. 11:30Төрийн үйлчилгээг хүргэхэд давхардал үүсгэхгүй байх, мэдээллээр хангаж ажиллах үүрэг өглөө9 сар 21. 10:57GS 25 дэлгүүрийн үүдэнд гаднаа ил харагдах гэмтэл, шархгүй хүн нас барсан байжээ9 сар 21. 10:42ОБЕГ: Согтуугаар гүүрнээс унаж голын усанд живсэн иргэнийг эрэн хайх ажил үргэлжилж байна9 сар 21. 10:11Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 92 зөрчил илрүүлжээ9 сар 21. 10:05Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын индрээс Монгол Улсын байр суурийг илэрхийллээ9 сар 21. 9:45Коронавирусын шинэ омог “Пирола”-гийн гол онцлогийг нэрлэв9 сар 21. 8:52BLOOMBERG: "G-7"-ийн орнууд Украины мөргөлдөөн дахин 6-7 жил үргэлжилж магадгүй гэжээ 9 сар 21. 7:30 Төлөөлөгчдийн танхим Зеленскийгээс АНУ-гийн үзүүлсэн тусламжийн тайланг нэхнэ9 сар 21. 7:25Монголын хоёр тамирчин өнөөдөр алтан медалийн төлөө барилдана9 сар 21. 7:05Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нар юу хэлэв9 сар 21. 7:04Монголчууд минь, хэдүүлээ ядаж ажил хийдэг болъё9 сар 21. 7:02Гавьяат тамирчин Д.Отгонжаргал дэлхийгээс 3 дахь медалиа хүртлээ9 сар 21. 7:01
 Facebook Twitter Youtube