Түүхэн товчоон: Чингис хааны гуравдугаар ордны их хатан Есүй

7/ 25/ 2023    6 цаг 20 минут
Чингис хааны гуравдугаар ордны их хатан.

Есүй хатан бол Чингис хааны гуравдугаар ордны их хатан бөгөөд Чингис хаанд зөв бодлогыг тогтооход чухал мэргэн бодлого өргөж явсан ухаалаг хатных нь нэг байжээ. 1202 онд Чингис хаан олон жил өстөн болж явсан Татар аймгийг байлдан тогтоохоор Далан нөмрөгөс гэдэг газар ихэд байлдаж Татар аймгийг ялав. Тэгээд Татарын Их Цэрэний охин Есүйг хатан болгож авчээ. Есүй хатан уул нь хүний гэргий болсон байв. Түүний нөхрийг Чингис хаан муу санаа өвөрлөж байна хэмээн нүднээс далд болгон хөнөөсөн боловч Есүй хатан өс үл санаж, Чингис хааны Монгол туургатныг нэгтгэх үйлсэд зүтгэжээ. 1219 онд Чингис хаан Сартуул иргэнийг дайтахаар мордох гэж байгаа үед Есүй хатан төв ёсоор залгамжлагчийг сонгох асуудлыг дурдан гаргаж хэдэн хөвгүүдийнхээ дундаас аль нэгийг нь хаан сууринд нэр заах хэрэгтэй хэмээн зөвлөжээ. Чингис хаан Есүй хатны дурдлагаар гуравдугаар хөвгүүн Өгэдэйг залгамжлагчаар сонгосон билээ. Энэ бол Монгол улс үндэстний бадран мандах ба бууран доройтохтой холбогдсон чухал асуудал байсан юм.

1225 онд Чингис хаан их цэрэг дайчлан Тангуд улсыг байлдахаар явах үед хатнаасаа Есүй хатныг дагуулан явжээ. Есүй хатан улс төрийн арга бодлого өргөж, цэрэг дайны бодлогыг тогтооход дотно зөвлөгчийн үүргийг гүйцэтгэж байв. Тангудыг дайлах аяны дунд Чингис хаан ан ав хийж байгаад хүлэг мориноосоо унаж бие лагшин нь чилээрхсэн үед дэргэд нь сайтар асарч сувилсан бөгөөд өмнөөс нь арга ухаан өргөж байжээ. Чингис хааныг нас нөгчих үед хатдаас Есүй хатан дэргэд нь байж ясыг нь барьжээ. Есүй хатан цэрэг жанждын хамтаар Чингис хааны алтан хүүрийг эх нутагт нь авчирч оршуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн байна. (А.Пунсаг)  

Үндсэн мэдээлэл:

Адил утгатай үг Гуравдугаар ордны хатан
Хамаа бүхий үг Их Монгол улс, Чингис хаан, Татар
Төрөл Түүхэн хүн
Цаг үе Их Монгол улс
Хэний хаанчлалын үед Чингис хаан
Салбар, чиглэл Түүх
Өөр нэр (цол, сүмийн цол, хоч нэр гэх мэт) Гуравдугаар ордны хатан
Хүйс Эм
Овог, аймаг Татар
Төрсөн газар Хөлөн нуур
Албан тушаал Гуравдугаар ордны хатан
Гэр бүл (Эцэг, өвөг эцэг, эх, нагац өвөг, хадам эцэг, хүргэн, эхнэр, нөхөр, хүү охин гэх мэт) Эцэг нь Татарын Их Цэрэн, охин дүү нь Есүгэн

Ашигласан ном зохиол

  • Лу.Алтан товч, УБ., 1990
  • Монголын нууц товчоон
  • Судрын чуулган (монгол хэлээр)
  • Юань улсын судар (хятад хэлээр)
0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Хан-Уул дүүргийн 18-р сургуулийн 21 сурагч бөөлжиж, суулгасан байдалтай эмнэлэгт хүргэгджээ4 минут 31 секундын өмнөСэрэмжлүүлэг: Гарцаар гарч байсан 12-13 насны 2 хүүхэд авто осолд өртөж, нэг нь нас баржээ19 минут 45 секундын өмнөМандал сумын засаг даргын орлогч Л.Мөнхбатад Өмнөд Солонгосын шүүхээс 5 жилийн хорих ял оноожээ3 цаг 39 минутын өмнөГурван настай хүүг зодсон Э залилангийн хэргээр 9 жилийн ял сонсоод давж заалджээ4 цаг 1 минутын өмнөНийслэлийн улсын бүртгэлийн газрын үйлчилгээний хоёр цэг бямба гарагт ажиллана4 цаг 8 минутын өмнөБумбатын рашааны 44.1 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авлаа4 цаг 19 минутын өмнөДахин боловсруулах үйлдвэрлэгчийнх хийх ажил уу эсвэл иргэдийнх үү4 цаг 46 минутын өмнөХНХЯ: Цалин, тэтгэврийн нэмэгдэлд иргэд олон нийт ам сайтай байна4 цаг 58 минутын өмнөЦЕГ: 23 дугаар сургуулийн ариун цэврийн өрөөнд “Хяналтын камер байршуулсан байна” гэх мэдээллийг шалгаж байна5 цаг 18 минутын өмнөТөрийн банк: “Мөрөөдлөө хадгалъя-2023” хадгаламжийн урамшуулалт аяны 2 дахь тохирлын эзэд тодорлоо5 цаг 31 минутын өмнөБаянхонгор аймагт ингэний 30-40 ферм байгуулахад Ерөнхий сайдаас дэмжлэг хүслээ5 цаг 36 минутын өмнөАдуундаа яваад сураггүй болсон иргэнийг 9 өдөр эрэн хайж, ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж эрлийг зогсоолоо5 цаг 42 минутын өмнөДагуул хот, эдийн засгийн тусгай бүсийг хөгжүүлэх чиглэлээр Тяньжин хоттой хамтран ажиллана5 цаг 50 минутын өмнөАрдчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчид нэр дэвшигчид6 цаг 14 минутын өмнөIII эмнэлэг 40 саяын өртөгтэй хөлдөөж, засах эмчилгээг нэвтрүүллээ6 цаг 30 минутын өмнөӨвөлжилтийн бэлтгэл 87 хувьтай байна6 цаг 37 минутын өмнөШойгу Тегеранд айлчилж, Ираны армийн командлалын төлөөлөгчидтэй  уулзав 7 цаг 27 минутын өмнө"БЗД-ийн Засаг дарга Н.Баярмөнхийн ТҮЦ-ийн ачлага хийлгэхээр явуулсан нүүрээ халхалж, маск зүүсэн хүмүүс нь биднийг харанхуй газар аваачаад заналхийлсэн"7 цаг 29 минутын өмнөАТГ: Авлигыг мэдээлэх тусгай дугаараар 259 дуудлага хүлээн авчээ7 цаг 42 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишидатай уулзав8 цаг 2 минутын өмнөС.Баярцогт: Би ганцхан газар шалгагдаагүй. Монголд, Швейцарьт, Хонгконгт, Австралид гээд олон хүчний байгууллагын шалгалтад ороод гарсан8 цаг 21 минутын өмнө"Д.Мөнх-Эрдэнийн хувийн байдалтай холбоотой асуудлыг дэлгэнэ"8 цаг 35 минутын өмнөС.Баярцогт: АН-ын дэд дарга нар Сүүдрийн Засгийн газрын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа8 цаг 41 минутын өмнөБямба гарагт төв талбайд шүдний эмнэлгүүд ажиллана8 цаг 45 минутын өмнөКим Чоль Сан: БНСУ-ын хил дээрээс иргэдийг буцааж буй асуудалд онцгойлон анхаарч, хүмүүнлэгийн үүднээс хандаж ажиллана8 цаг 48 минутын өмнөУулын Карабахын эрх баригчид гал зогсоохоо мэдэгдэв9 цаг 27 минутын өмнөТөрийн үйлчилгээг хүргэхэд давхардал үүсгэхгүй байх, мэдээллээр хангаж ажиллах үүрэг өглөө10 цагийн өмнөGS 25 дэлгүүрийн үүдэнд гаднаа ил харагдах гэмтэл, шархгүй хүн нас барсан байжээ9 сар 21. 10:42ОБЕГ: Согтуугаар гүүрнээс унаж голын усанд живсэн иргэнийг эрэн хайх ажил үргэлжилж байна9 сар 21. 10:11Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 92 зөрчил илрүүлжээ9 сар 21. 10:05Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын индрээс Монгол Улсын байр суурийг илэрхийллээ9 сар 21. 9:45Коронавирусын шинэ омог “Пирола”-гийн гол онцлогийг нэрлэв9 сар 21. 8:52BLOOMBERG: "G-7"-ийн орнууд Украины мөргөлдөөн дахин 6-7 жил үргэлжилж магадгүй гэжээ 9 сар 21. 7:30 Төлөөлөгчдийн танхим Зеленскийгээс АНУ-гийн үзүүлсэн тусламжийн тайланг нэхнэ9 сар 21. 7:25Монголын хоёр тамирчин өнөөдөр алтан медалийн төлөө барилдана9 сар 21. 7:05Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нар юу хэлэв9 сар 21. 7:04Монголчууд минь, хэдүүлээ ядаж ажил хийдэг болъё9 сар 21. 7:02Гавьяат тамирчин Д.Отгонжаргал дэлхийгээс 3 дахь медалиа хүртлээ9 сар 21. 7:01Цаг агаар: Зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо орно9 сар 21. 7:00Д.Батжаргал: Хатуухан хэлэхэд, нэн тэргүүнд айл өрхийн болон аж ахуйн нэгжийн хогны хураамжийг нэмэх хэрэгтэй9 сар 21. 7:00
 Facebook Twitter Youtube