Түүхэн товчоон: Монгол Улсад мал эмнэлэг байгуулах тухай түүхэн баримт

7/ 27/ 2023    6 цаг 41 минут
Төв Азийн тал нутагт мал аж ахуй 40000 шахам жилийн тэртээ үүссэн хэмээн эрдэмтэд үздэг бөгөөд үүнийг дагаж малыг эмчлэн эдгээх мэргэжилтнүүд буй болсон нь дамжиггүй. Хожим Хүннү гүрний үеийн эртний нанхиадын сударт Монголчууд малын хүйтэн өвчнийг төөнөх, халууныг ханаж хатгадаг тухай, Сяньбийн үед өвдөж зовсонд агь шатааж утах, чулуу халааж төөнөх, өвчилсөн эрхтэнийг ханаж цус гаргах, домнох зэрэг олон аргаар эмчилдэг байсан нь XVII зууны үед Хятадад нэвтэрч байжээ.
Нүүдэлчин монголчууд XIX зууны сүүлч хүртэл мал арчлах, өсгөж үржүүлэх, тарга хүч авахуулах, өвчилж гэмтэхээс хамгаалж сэргийлэх зэрэг эмчлэх олон хууль, дүрэм, журам гарч байсан байна. Харин шинжлэх ухааны үндэслэлтэй мал эмнэлэг байгаагүй бөгөөд ХХ зууны эхэн үеэс Хаант Орос улсын малын эмч нарын туслалцаатайгаар мал эмнэлгийн анхан шатны ойлголттой болж эхэлсэн.
Үндэсний төв архивын сан хөмрөгт Төв Азийн нүүдэлчдийн мал аж ахуйн уламжлал, Манж Дайчин улсын үеийн мал аж ахуйн байдал, Ардын Засгийн эхэн үед явалдсан хүн ам, мал, хөрөнгийн тооллогын зарим материал зэрэг үлэмж хэмжээний баримтууд хадгалагдан буй. Энэ удаа бид тэдгээр архивын баримтууд дотроос Зөвлөлт Орос Улстай хамтран мал, элдэв гамшигт өвчнийг сэргийлэн хамгаалах эмнэлэг байгуулахаар тогтсон тухай нэгэн түүхэн баримтыг танилцуулж байна.
Зурагт буй баримтыг хөрвүүлсэн нь:
“Олноо өргөгдсөний арван гуравдугаар он арван хоёр сарын шинийн арван бөгөөд европын нэг сарын арван нэгний өдөр . Ардын Засгийн газраа хурлын олон гишүүд хуралдаж зөвлөлдөн тогтоосон тавин хоёр /52/ дугаар хурлын бичиг.
Долоодугаар зүйл. Мөнхөөхэн Ардын Засгийн Гадаад явдлын яамнаас Оросын Элчин сайдын газраас хоёр улсын нутагт харилцан нэвтрэлцэх мал, элдэв гамшиг өвчнийг сэргийлэн хамгаалах явдлыг түргэлэн бүтээхүйд харилцан зөвлөлдөж, найртай сайнаар хавсран оролдвоос тустай болох зэрэг учрыг тайлбарлан дурдаж, Малын эмнэлэгийн тухай төлөвлөсөн гэрээ зүйлийг хүргүүлэн хянан үзэж, хэрхэн учрыг хариу ирүүлмү хэмээсэн нэгэн хэргийг харьяат яамнаас уг хэргийг түүгээр лавлан тогтоолгох зэргээр гүйцэтгэн шийтгүүлэхээр эрхлэх газраа шилжүүлэн явуулсанд, эдүгээ Дотоод явдлын яамнаас эл төлөвлөсөн гэрээний доторх зарим зүйл ангийг бага сага залруулан засамжилж зөвшөөрөв хэмээн уг гэрээ зүйл хүргүүлэн ирсэн үүнд, харьяат хоёр улсын хязгаарт энэхүү эмнэлэгийн тухай гэрээ тогтоох нь зүйтэй мэт боловч аливаа хязгаарын дотор маймаалах монголчуудад хохиролтой, боогдолтой зүйл буй мэт бөгөөд татгалзлалтай тул хэрхвээс зохихыг тогтоому хэмээн уг гэрээ зүйлийг дагуулан лавлан ирсэн тухайд манай Засгийн газраас төлөвлөсөн гэрээ дотор залруулан засах зэрэг зүйл буй, үгүйг сайтар хянан шүүмжлэн хэлэлцэж, ирүүлэхээр зохих газар явуулсанд, эдүгээ Ардын Намын Төв Хорооноос уг хэргийг харьяат хорооны тэргүүлэгчид хуралдсан дөчин тав /45/ дугаар хурлын дөрөвдүгээр зүйлд хэлэлцээд уг гэрээг нэмэх, хасах зэргээр бага сага залруулан засамжилсныг тусгай сийрүүлэн бичиж тогтоон шийтгэмү хэмээн ирснийг хэлэлцээд, эл гэрээг одоогийн засамжилсан ёсоор зохих газар лугаа хэлэлцэж, хэрхэн тогтоохоор хэлэлцсэнийг тухайд батлуулан гүйцэтгэх зэрэг явдлыг Гадаад яамнаас эрхлэн гүйцэтгэхээр тогтов.
Ерөнхий сайд Цэрэндорж
Зөвлөх түшмэл Элбэгдорж
Нарийн бичгийн дарга Баваасан
Цааз хууль эмхлэх хэлтсийн эрхэлсэн түшмэл Найдансүрэн
Хянан байцаах хэлтсийн эрхэлсэн түшмэд Цэдэн-Иш
Дотоод яамны эрхэлсэн түшмэл Жамьян-Очир
Дотоод ба Шүүх яамны зөвлөх түшмэл Цогтбадамжав
Гадаад яамны сайд Амар
Цэргийн яамны сайд Магсаржав
Эрхэлсэн түшмэл Госич /Гочинский/
Сангийн яамны сайд Дорж
Эрхэлсэн түшмэл Сүндэвдорж
Шүүх яамны сайд Сономдорж
Эрхэлсэн түшмэл Төртогтох
Намын төлөөлөгч Санжмятав
Эвлэлийн төлөөлөгч ... ” 2 хэмээжээ.
 Эх сурвалж: Архивын Ерөнхий газар
0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Мандал сумын засаг даргын орлогч Л.Мөнхбатад Өмнөд Солонгосын шүүхээс 5 жилийн хорих ял оноожээ1 цаг 34 минутын өмнөГурван настай хүүг зодсон Э залилангийн хэргээр 9 жилийн ял сонсоод давж заалджээ1 цаг 57 минутын өмнөНийслэлийн улсын бүртгэлийн газрын үйлчилгээний хоёр цэг бямба гарагт ажиллана2 цаг 3 минутын өмнөБумбатын рашааны 44.1 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авлаа2 цаг 15 минутын өмнөДахин боловсруулах үйлдвэрлэгчийнх хийх ажил уу эсвэл иргэдийнх үү2 цаг 42 минутын өмнөХНХЯ: Цалин, тэтгэврийн нэмэгдэлд иргэд олон нийт ам сайтай байна2 цаг 54 минутын өмнөЦЕГ: 23 дугаар сургуулийн ариун цэврийн өрөөнд “Хяналтын камер байршуулсан байна” гэх мэдээллийг шалгаж байна3 цаг 14 минутын өмнөТөрийн банк: “Мөрөөдлөө хадгалъя-2023” хадгаламжийн урамшуулалт аяны 2 дахь тохирлын эзэд тодорлоо3 цаг 27 минутын өмнөБаянхонгор аймагт ингэний 30-40 ферм байгуулахад Ерөнхий сайдаас дэмжлэг хүслээ3 цаг 31 минутын өмнөАдуундаа яваад сураггүй болсон иргэнийг 9 өдөр эрэн хайж, ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж эрлийг зогсоолоо3 цаг 38 минутын өмнөДагуул хот, эдийн засгийн тусгай бүсийг хөгжүүлэх чиглэлээр Тяньжин хоттой хамтран ажиллана3 цаг 46 минутын өмнөАрдчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчид нэр дэвшигчид4 цаг 9 минутын өмнөIII эмнэлэг 40 саяын өртөгтэй хөлдөөж, засах эмчилгээг нэвтрүүллээ4 цаг 26 минутын өмнөӨвөлжилтийн бэлтгэл 87 хувьтай байна4 цаг 33 минутын өмнөШойгу Тегеранд айлчилж, Ираны армийн командлалын төлөөлөгчидтэй  уулзав 5 цаг 22 минутын өмнө"БЗД-ийн Засаг дарга Н.Баярмөнхийн ТҮЦ-ийн ачлага хийлгэхээр явуулсан нүүрээ халхалж, маск зүүсэн хүмүүс нь биднийг харанхуй газар аваачаад заналхийлсэн"5 цаг 25 минутын өмнөАТГ: Авлигыг мэдээлэх тусгай дугаараар 259 дуудлага хүлээн авчээ5 цаг 38 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишидатай уулзав5 цаг 58 минутын өмнөС.Баярцогт: Би ганцхан газар шалгагдаагүй. Монголд, Швейцарьт, Хонгконгт, Австралид гээд олон хүчний байгууллагын шалгалтад ороод гарсан6 цаг 16 минутын өмнө"Д.Мөнх-Эрдэнийн хувийн байдалтай холбоотой асуудлыг дэлгэнэ"6 цаг 31 минутын өмнөС.Баярцогт: АН-ын дэд дарга нар Сүүдрийн Засгийн газрын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа6 цаг 36 минутын өмнөБямба гарагт төв талбайд шүдний эмнэлгүүд ажиллана6 цаг 40 минутын өмнөКим Чоль Сан: БНСУ-ын хил дээрээс иргэдийг буцааж буй асуудалд онцгойлон анхаарч, хүмүүнлэгийн үүднээс хандаж ажиллана6 цаг 43 минутын өмнөУулын Карабахын эрх баригчид гал зогсоохоо мэдэгдэв7 цаг 23 минутын өмнөТөрийн үйлчилгээг хүргэхэд давхардал үүсгэхгүй байх, мэдээллээр хангаж ажиллах үүрэг өглөө7 цаг 55 минутын өмнөGS 25 дэлгүүрийн үүдэнд гаднаа ил харагдах гэмтэл, шархгүй хүн нас барсан байжээ8 цаг 11 минутын өмнөОБЕГ: Согтуугаар гүүрнээс унаж голын усанд живсэн иргэнийг эрэн хайх ажил үргэлжилж байна8 цаг 42 минутын өмнөСогтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 92 зөрчил илрүүлжээ8 цаг 48 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын индрээс Монгол Улсын байр суурийг илэрхийллээ9 цаг 7 минутын өмнөКоронавирусын шинэ омог “Пирола”-гийн гол онцлогийг нэрлэв10 цагийн өмнөBLOOMBERG: "G-7"-ийн орнууд Украины мөргөлдөөн дахин 6-7 жил үргэлжилж магадгүй гэжээ 9 сар 21. 7:30 Төлөөлөгчдийн танхим Зеленскийгээс АНУ-гийн үзүүлсэн тусламжийн тайланг нэхнэ9 сар 21. 7:25Монголын хоёр тамирчин өнөөдөр алтан медалийн төлөө барилдана9 сар 21. 7:05Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нар юу хэлэв9 сар 21. 7:04Монголчууд минь, хэдүүлээ ядаж ажил хийдэг болъё9 сар 21. 7:02Гавьяат тамирчин Д.Отгонжаргал дэлхийгээс 3 дахь медалиа хүртлээ9 сар 21. 7:01Цаг агаар: Зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо орно9 сар 21. 7:00Д.Батжаргал: Хатуухан хэлэхэд, нэн тэргүүнд айл өрхийн болон аж ахуйн нэгжийн хогны хураамжийг нэмэх хэрэгтэй9 сар 21. 7:00МҮХАҮТ-ыг ирэх 4 жилд Д.Энхтүвшин удирдана9 сар 21. 6:59Дорнын зурхай: Үс засуулахад өнгө зүс сайжрах сайн9 сар 21. 6:45
 Facebook Twitter Youtube