Энэ мэдээ хуучирсан буюу 2023-07-28 нд нийтлэгдсэн байна.

Орост шатахууны үнийн өсөлт түүхэн дээд хэмжээнд хүрэв. ЯАГААД... 

7/ 28/ 2023    7 цаг 27 минут

Сүүлийн саруудад ОХУ-д бензиний үнэ түүхэн дэх амжилтыг ар араасаа тогтоосоор байна. Шатахуун түгээх станцуудад шатахууны үнэ хэдийнэ өсч эхэлсэн бөгөөд эрх баригчид зах зээлийг тогтворжуулахыг хичээж байна. 

Сүүлийн саруудад Орост бензиний үнэ огцом өссөн. Он гарснаас хойш АИ-92, АИ-95 бензиний биржийн ханш 56.9%, 60.4%-иар тус тус өссөн байна.

"Петрол плюс"-ын мэдээгээр одоо ОХУ-д АИ-92-ын дундаж үнэ 49.63 рубль буюу 0.55 доллар байна. Харин  AИ-95 - 53.45 рубль. (0.59 доллар).

Өнгөрснийг эргэн харвал 2018 онд бензиний үнэ огцом өссөн нь олон арван бүс нутагт эсэргүүцлийн жагсаалыг өрнүүлж байв. Дараа нь эрх баригчид газрын тосны компаниудтай үнийн өсөлтийг хязгаарласан гэрээ байгуулсан. Харин 2023 он цэрэг дайны жил хэдий ч үнийн өсөлтийг хязгаарлах татаасаас татгалзахаар шийдээд байгаа юм.

Одоогоор ОХУ-д бензиний үнийн өсөлттэй холбоотой ямар нэгэн эсэргүүцэл гараагүй байна. Гэсэн хэдий ч эрх баригчид энэ үнийн өсөлтийг хязгаарлахаар оролдож байна.

Долдугаар сарын 24-нд Шадар сайд Александр Новак бензин экспортлогчдын тоог хязгаарлах тухай Эрчим хүчний яамны саналыг дэмжив. 

Үүний дараа бөөний үнэ зургадугаар сарын эхнээс хойш анх удаа буурч эхэлсэн. Долдугаар сарын 25-нд Санкт-Петербургийн олон улсын түүхий эдийн биржийн арилжаа эхлэх үед АИ-92-ын үнэ тонн тутамд 65,165 мянган рубльд хүрч дээд амжилт тогтоожээ.  Харин дараа нь тонн тутамд 63.262 мянган рубль болж  бага зэрэг буурчээ.

Үнийн өсөлтөд юу нөлөөлөв?
Үнийн өсөлтөд нөлөөлсөн гол хүчин зүйл бол рублийн ханшийн уналт гэж Эрчим хүч, санхүүгийн хүрээлэнгийн ерөнхийлөгч Марсель Салихов мэдэгдэв. Рублийн ханш буурч байгаа энэ үед бензиний экспорт улам сонирхол татахуйц бизнес болж байгаа нь газрын тосны компаниудад илүү их түлш экспортлох хөшүүргийг бий болгож байна.

Өөр нэг хүчин зүйл бол есдүгээр сарын 1-нээс газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд төлж буй бууралтын механизмын төлбөрийг /демпфер/ хоёр дахин бууруулах төлөвтэй байна. Өөрөөр хэлбэл энэ нь шатахууны үнийн өсөлтийг бууруулах зорилгоор төрөөс хувийн компаниудад олгож буй төлбөр юм. Ингэснээр төсвөөс газрын тосны үйлдвэрүүдэд олгож буй төлбөр сард 30 тэрбум рублиэр буурна гэж тус улсын Сангийн яам тооцоолжээ.

“Өнөөдөр боловсруулах үйлдвэрүүдийн ашиг тонн тутамд 8000 рубль байна, өмнө нь тонн тутамд 2000 хүрэхгүй байсан. Хэрэв энэ өссөн ашиг хаанаас бий болов гэдгийг харвал тэр нь төрөөс олгож буй татаастай холбоотой. Бид газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд төсвөөс ашиг төлдөг байж таарахгүй” гэж Силуанов хэлэв.

Гэсэн хэдий ч төлбөрийн бууралт нь экспортын болон дотоодын үнийн зөрүүг хэсэгчлэн нөхөж байгаа тул дотоодын үнэ өсөх ёстой гэж үзэж байна.

Ойрын хугацаанд байдал хэрхэн өрнөх бол?

Гэхдээ шатахууны үнийн өсөлтөд нөлөөлж буй хүчин зүйлүүд хэвээр байх магадлалтай гэж  World of Investments-ийн шинжээчид тэмдэглэжээ. Тухайлбал, рублийн суларч буй ханш, дэлхийн зах зээл дээрх үнийн өсөлт, төрөөс олгож байгаа татаасыг бууруулах гэхчлэн. 

Есдүгээр сараас эхлэн засгийн газар нефтийн компаниудад бөөний зах зээл дээрх бензиний борлуулалтыг  12% -иас 13%,  дизель түлшний борлуулалтыг 8.5% -иас 9.5% хүртэл нэмэгдүүлэхийг  үүрэг х болгосон. Энэ нь үнийг бууруулахад туслана гэж үзэж байна

Эх сурвалж: ВВС

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Бутан улстай хөдөө аж ахуй, боловсрол, соёл, уламжлалт анагаах ухааны салбарт хамтран ажиллана7 сар 9. 12:59Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлав7 сар 9. 12:51Шинээр Хяналт үнэлгээний болон өрсөлдөөний асуудал эрхэлсэн сайдтай болно7 сар 8. 17:54АН, ХҮН намын дарга нар Монгол Улсаа нэгдүгээрт тавьсан шийдвэр гаргасан Ерөнхий сайдын байр суурьтай санал нэг байна гэв7 сар 8. 17:46Гавьяат тамирчин Ч.Дамдиншарав, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Д.Мөнхөө нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ7 сар 8. 17:12ҮСХ: Улсын цолтой бөхийн тоо ойролцоогоор 661 байна7 сар 8. 12:29Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улсаа илүү хурдтай хөгжүүлэхийн тулд улс төрийн намууд хамтран Засгийн газар байгуулж байна7 сар 8. 11:56Ш.Баранчулуун: Хотын дундуур урсаж байгаа голыг өргөтөх боломжгүй учраас лаг хагшаасыг цэвэрлэж, гүнзгийрүүлэх нь зөв7 сар 8. 9:38Гамшиг, аюулт үзэгдлийн улмаас өнгөрсөн 7 хоногт 17 хүн нас барсан байна7 сар 8. 9:3511, 12-нд төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо орно7 сар 8. 9:30Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно7 сар 8. 9:24ШЕЗ хуульд байхгүй заалтаар шүүгч томилдог болоо юу?!7 сар 8. 9:07Элсэлтийн ерөнхий шалгалтад 77 шалгуулагч 800 оноо авчээ7 сар 8. 8:52АН Засгийн газарт хамтрахаар болов7 сар 8. 8:49Ц.Батнайрамдал: Цоо шинэ хөгжим, хувцас дизайн, бүрэн автомат тайз чимэглэл бүхий монгол мюзиклийг нээнэ7 сар 7. 13:08Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг гишүүдийн 99 хувийн саналаар улираан томиллоо7 сар 5. 19:12“Монгол Улсын Их Хурлын Байнгын хорооны бүрэлдэхүүний тухай” УИХ-ын тогтоол батлагдав7 сар 5. 18:12Улаанбаатар хот, “Дова инженеринг” түншлэл хооронд метроны зөвлөх үйлчилгээний гэрээ байгууллаа7 сар 5. 13:28МАН-ын бүлгийн даргаа Л.Мөнхбаатар, АН-ын бүлгийн даргаар О.Цогтгэрэл ажиллана7 сар 5. 13:03Баянзүрх дүүргийн Засаг даргаар Ганбаатарын ЖАРГАЛСАЙХАН томилогдлоо7 сар 5. 12:52“Улаанбаатар метро” төсөлд зөвлөх үйлчилгээ үзүүлэгчээр шалгарсан БНСУ-ын “Дова инженеринг” -тэй гэрээ байгуулна7 сар 5. 7:59Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний уулзалтад ажиглагчаар оролцож, үг хэллээ7 сар 5. 7:55Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно7 сар 5. 7:38Зурхай: Гэрээ хэлцэл хийхэд сайн өдөр7 сар 5. 7:36О.Цогтгэрэл: Засагт орохгүй7 сар 3. 9:18Ажиглагчид: Томсгосон тойрогт сурталчилгааны хугацаа хангалтгүй байна7 сар 3. 9:05Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний уулзалтад оролцоно7 сар 2. 18:20УПЕГ: Шийдвэр гүйцэтгэгч М.Б нь нэр бүхий албан тушаалтнуудын гарын үсгийг хуурамчаар үйлдсэн хэргийг шүүхэд шилжүүлжээ7 сар 2. 18:18Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол хүн бүрийн аж амьдралд бодит үр өгөөжөө өгсөн эдийн засгийн бодлогыг нэн тэргүүнд хэрэгжүүлэх шаардлагатай байна.7 сар 2. 18:18Д.Амарбаясгалан: Иргэдийн төрдөө итгэх итгэлийг сэргээсэн шинэ цагийн парламентыг бид цогцлоох үүрэгтэй7 сар 2. 17:57Улаанбаатарт үүлшинэ, +27...+29 градус дулаан байна7 сар 2. 7:05Зурхай: Сэтгэлд сэвтэй газар очиход муу өдөр7 сар 2. 6:45Ерөнхийлөгч УИХ-ын сонгуульд суудал авсан нам, эвслийн удирдлагыг хүлээн авч уулзлаа7 сар 1. 17:33Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын Анхдугаар чуулганыг маргааш товлон зарлалаа7 сар 1. 17:30МАН ард түмний олонхын итгэлийг хүлээсэн учраас ачааны хүндийг дангаар үүрэх ёстой7 сар 1. 14:39Үндэсний их баяр наадмын хөтөлбөрийг танилцуулж байна7 сар 1. 13:42СЕХ:126 нэр дэвшигчийг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцож, тогтоол батлав7 сар 1. 13:40Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг хойшлуулав7 сар 1. 11:13Эрх баригч ба сөрөг хүчин байх уу эсвэл хамтрах уу?7 сар 1. 10:04СЕХ : УИХ-ын сонгуулийн дүнг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ7 сар 1. 10:02
 Facebook Twitter Youtube