УКРАИНЫ ЭРХ БАРИГЧИД: Ялалтад хүрэх зам урт удаан байх болно 

8/ 16/ 2023    14 цаг 24 минут

-Украины эрх баригчид иргэдээ урт удаан үргэлжлэх дайнд бэлтгэхийг уриалав-

Украин Оросыг ялахын тулд урт удаан, хүнд хэцүү дайнд бэлтгэх хэрэгтэй гэж тус улсын Шадар сайд Ирина Верещук мэдэгдэв. Түүний хэлснээр, Оросын түрэмгийллийн эсрэг тэмцэл урьд өмнө яригдаж байснаас удаан үргэлжлэх болно.

"Бид шударга байх ёстой. Энэ дайны ялалтад хүрэх зам урт бөгөөд хэцүү байх болно. Хоёр, гурван долоо хоног, эсвэл он дуустал, ирэх хавар гэхчлэн нэрлэдэг хугацаа энэ бүхэн бодитой биш" гэж Верещук тelegram суваг дээрээ бичжээ.

Верещук эх орон нэгтнүүддээ зөвхөн бодит зүйлсийг авч, бодит боломжоос хол хөндий дэвэргэсэн хандлагад цаг зав, нөөц хүчээ үрэхгүй байхыг зөвлөжээ. Түүний бодлоор украинчууд "гол зүйлд" анхаарлаа хандуулж, бусад бүх зүйлд ач холбогдол өгөх хэрэггүй. 

"Бид хожим хойно гэхээсээ илүүтэй одоо чадах бүхнээ хийж байна. Өдрөөс өдөрт. Тэгээд бид бие биенээ дэмждэг. Энэ нь бас чухал юм. Өнгөрсөн жил бид тэсвэр  тэвчээртэй байсан. Энэ бүхний эцэст бид ялах болно "гэж Верещук дүгнэв.

Украины Шадар сайдын мэдэгдэл нь 6-р сарын 4-нд эхэлсэн Украины сөрөг довтолгоо удаан үргэлжилж  хүссэн үр дүнд хүрэхгүй байгаатай холбогдуулан хийсэн юм. Тэрээр сөрөг довтолгооны  ахиц удаашралтай байгаа шалтгааныг өрнөдийн орнуудаас Киевт тусламж үзүүлэхгүй байгаатай холбон тайлбарлав. Украйны Зэвсэгт хүчин хурдан амжилт гаргахаасаа илүүтэй Оросын цэргийн хүчин чадлыг шавхаж, тэдний  хангамжийн шугамыг тасалж  устгахад анхаарлаа хандуулж байгааг тэр бас дурдав.

Үүний цаана Украины дайныг зогсоох арга замуудын нэг нь Киев эвсэлд нэгдэхийн хариуд зарим газар нутгаасаа татгалзах явдал байж магадгүй гэж НАТО мэдэгдсэн. "Би ийм байх ёстой гэж хэлэхгүй. Гэхдээ энэ нь магадгүй шийдэл байж магадгүй" гэж НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн даргын ажлын албаны дарга Стиан Йенссен хэлэв.

Харин Киев энэ санааг хэлэлцэхээс татгалзаж байгаа юм. “Украины нутаг дэвсгэрийнхээ нэг хэсгийг өгсний хариуд Украин НАТО-д элсэх тухай ярих нь огт хүлээн зөвшөөрөх зүйл биш. Бид Украйны нэгэн адил тус холбоо газар нутгаа наймаалцдаггүй гэсэн зарчим баримталж ирсэн” гэж ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Олег Николенко фэйсбүүктээ бичжээ.

Украины Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын зөвлөх Михаил Подоляк хэлэхдээ, Киев өөрийн нутаг дэвсгэрээс татгалзаж болзошгүй тухай яриа нь оргүй зүйл. Харин ч Украины ялалтыг түргэтгэх, НАТО-д бүрэн гишүүнээр элсэх талаар ярилцах нь Евро-Атлантын аюулгүй байдлын ашиг сонирхолд нийцнэ” гэжээ.

Эх сурвалж: Мoscowtimes.ru

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Дорнын зурхай: Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой1 цаг 46 минутын өмнөЭ.Дэлгэрмаа Дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртлээ1 цаг 55 минутын өмнөХан-Уул дүүргийн 18-р сургуулийн 21 сурагч бөөлжиж, суулгасан байдалтай эмнэлэгт хүргэгджээ9 сар 21. 20:52Сэрэмжлүүлэг: Гарцаар гарч байсан 12-13 насны 2 хүүхэд авто осолд өртөж, нэг нь нас баржээ9 сар 21. 20:37Мандал сумын засаг даргын орлогч Л.Мөнхбатад Өмнөд Солонгосын шүүхээс 5 жилийн хорих ял оноожээ9 сар 21. 17:18Гурван настай хүүг зодсон Э залилангийн хэргээр 9 жилийн ял сонсоод давж заалджээ9 сар 21. 16:55Нийслэлийн улсын бүртгэлийн газрын үйлчилгээний хоёр цэг бямба гарагт ажиллана9 сар 21. 16:49Бумбатын рашааны 44.1 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авлаа9 сар 21. 16:37Дахин боловсруулах үйлдвэрлэгчийнх хийх ажил уу эсвэл иргэдийнх үү9 сар 21. 16:11ХНХЯ: Цалин, тэтгэврийн нэмэгдэлд иргэд олон нийт ам сайтай байна9 сар 21. 15:59ЦЕГ: 23 дугаар сургуулийн ариун цэврийн өрөөнд “Хяналтын камер байршуулсан байна” гэх мэдээллийг шалгаж байна9 сар 21. 15:39Төрийн банк: “Мөрөөдлөө хадгалъя-2023” хадгаламжийн урамшуулалт аяны 2 дахь тохирлын эзэд тодорлоо9 сар 21. 15:26Баянхонгор аймагт ингэний 30-40 ферм байгуулахад Ерөнхий сайдаас дэмжлэг хүслээ9 сар 21. 15:21Адуундаа яваад сураггүй болсон иргэнийг 9 өдөр эрэн хайж, ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж эрлийг зогсоолоо9 сар 21. 15:15Дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийг хөгжүүлэх чиглэлээр Тяньжин хоттой хамтран ажиллана9 сар 21. 15:07Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчид нэр дэвшигчид9 сар 21. 14:43III эмнэлэг 40 саяын өртөгтэй хөлдөөж, засах эмчилгээг нэвтрүүллээ9 сар 21. 14:26Өвөлжилтийн бэлтгэл 87 хувьтай байна9 сар 21. 14:20Шойгу Тегеранд айлчилж, Ираны армийн командлалын төлөөлөгчидтэй  уулзав 9 сар 21. 13:30"БЗД-ийн Засаг дарга Н.Баярмөнхийн ТҮЦ-ийн ачлага хийлгэхээр явуулсан нүүрээ халхалж, маск зүүсэн хүмүүс нь биднийг харанхуй газар аваачаад заналхийлсэн"9 сар 21. 13:28АТГ: Авлигыг мэдээлэх тусгай дугаараар 259 дуудлага хүлээн авчээ9 сар 21. 13:15Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишидатай уулзав9 сар 21. 12:55С.Баярцогт: Би ганцхан газар шалгагдаагүй. Монголд, Швейцарьт, Хонгконгт, Австралид гээд олон хүчний байгууллагын шалгалтад ороод гарсан9 сар 21. 12:36"Д.Мөнх-Эрдэнийн хувийн байдалтай холбоотой асуудлыг дэлгэнэ"9 сар 21. 12:21С.Баярцогт: АН-ын дэд дарга нар Сүүдрийн Засгийн газрын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа9 сар 21. 12:16Бямба гарагт төв талбайд шүдний эмнэлгүүд ажиллана9 сар 21. 12:12Ким Чоль Сан: БНСУ-ын хил дээрээс иргэдийг буцааж буй асуудалд онцгойлон анхаарч, хүмүүнлэгийн үүднээс хандаж ажиллана9 сар 21. 12:09Уулын Карабахын эрх баригчид гал зогсоохоо мэдэгдэв9 сар 21. 11:30Төрийн үйлчилгээг хүргэхэд давхардал үүсгэхгүй байх, мэдээллээр хангаж ажиллах үүрэг өглөө9 сар 21. 10:57GS 25 дэлгүүрийн үүдэнд гаднаа ил харагдах гэмтэл, шархгүй хүн нас барсан байжээ9 сар 21. 10:42ОБЕГ: Согтуугаар гүүрнээс унаж голын усанд живсэн иргэнийг эрэн хайх ажил үргэлжилж байна9 сар 21. 10:11Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 92 зөрчил илрүүлжээ9 сар 21. 10:05Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын индрээс Монгол Улсын байр суурийг илэрхийллээ9 сар 21. 9:45Коронавирусын шинэ омог “Пирола”-гийн гол онцлогийг нэрлэв9 сар 21. 8:52BLOOMBERG: "G-7"-ийн орнууд Украины мөргөлдөөн дахин 6-7 жил үргэлжилж магадгүй гэжээ 9 сар 21. 7:30 Төлөөлөгчдийн танхим Зеленскийгээс АНУ-гийн үзүүлсэн тусламжийн тайланг нэхнэ9 сар 21. 7:25Монголын хоёр тамирчин өнөөдөр алтан медалийн төлөө барилдана9 сар 21. 7:05Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нар юу хэлэв9 сар 21. 7:04Монголчууд минь, хэдүүлээ ядаж ажил хийдэг болъё9 сар 21. 7:02Гавьяат тамирчин Д.Отгонжаргал дэлхийгээс 3 дахь медалиа хүртлээ9 сар 21. 7:01
 Facebook Twitter Youtube