-Оросын зэвсэгт хүчин Украины сум зэвсэг бүхий гурван вагоныг устгав-
Оросын пуужингууд Днепропетровск мужийн Авдеев чиглэлийн Межевая ачаа буулгах станц руу довтолж, Украины Зэвсэгт хүчний сум, зэвсэг бүхий гурван вагоныг устгасан байна.
Мөн энэ цохилтын улмаас Украин ачаа тээврийн арван машинаа алдаж, хүн хүчний хувьд ихээхэн хохирол амссан гэжээ. Үүнээс гадна, Новодмитровка суурин дахь Украины армийн галт зэвсэг, бие бүрэлдэхүүн төвлөрсөн газруудад "Торнадо-S" пуужингаар цохилт өгсөн байна.
Оросын арми Украины Зэвсэгт хүчний зэвсгийн хангамжийн ложистикийг устгахад анхаарлаа хандуулж байна
8-р сарын 17-нд Батлан хамгаалах яам Украины цэргийн цуваа руу пуужингаар дайрч буй видео бичлэгээр харуулсан. ОХУ-ын цэргүүдийн дайралтанд өртсөн галт тэрэг шатаж, улмаар дэлбэрсэн нь энэ бичлэгээс харагдаж байна. Энд хэд хэдэн дэлбэрэлт болж, эргэн тойрон утаагаар дүүрч байгааг харуулсан.
Хэд хоногийн өмнө буюу 8-р сарын 15-нд Оросын арми Украины цэрэг-аж үйлдвэрийн цогцолборын гол аж ахуйн нэгжүүдэд шөнийн цагаар нарийн цохилт өгсөн нь мэдэгдэв. Тодруулбал, ийм объектуудын нэгийг буудах агшинг харуулсан. Дэслэгч генерал Игорь Конашенковын хэлснээр Оросын Зэвсэгт хүчний үйл ажиллагааны үр дүнд Украины цэрэг-аж үйлдвэрийн цогцолборт их хэмжээний хохирол учирчээ.
Зэвсэг хэрэгслийн хомсдолын улмаас Украины Зэвсэгт хүчин барууны орнуудаас шилжүүлсэн зэвсгийг онцлогийг нь харгалзахгүйгээр ашиглахаас өөр аргагүйд хүрч байна. Тодруулбал, цэргийн шинжээч Андрей Марочко "Украины их буучид Оросын хуягт машин руу кассетний сумаар буудаж байгаа нь харагдсан. Энэ нь тухайн даалгаврыг гүйцэтгэхэд төдийлөн үр дүнгүй гэдгийг тэд тооцож чадсангүй" гэжээ.
Мөн Работиногийн ойролцоох Оросын байрлал руу Украины Зэвсэгт хүчний их буучдын буудсан таван сум тутмын нэг нь дэлбэрээгүй нь тогтоогджээ. Зарим нь бүр байнд хүрэхээсээ өмнө агаарт дэлбэрч байна. Энэ нь үйлдвэрлэснээс хойш удаан хугацаагаар хадгалсан эсвэл хадгалах нөхцөлийг зөрчсөнтэй холбоотой байж магадгүй гэж мэргэжилтнүүд тодорхойлж байна.
Украйн барууны орнуудын тусламжгүйгээр байлдааны ажиллагааг үргэлжлүүлж чадахгүй
ТТГ-ын шинжээч асан Ларри Жонсон НАТО-гийн холбоотнуудын тусламжгүйгээр Украины арми байлдааны ажиллагааг үргэлжлүүлж чадахгүй гэж анхааруулжээ. Өнөөдөр "Киев Вашингтоноос бүрэн хамааралтай" гэж тэр тэмдэглэв. Хэрэв НАТО Украинд санхүүгийн тусламж үзүүлэхээ зогсоовол улс орон бүхэлдээ "хэдхэн долоо хоногийн дараа алга болно" гэж Жонсон үзэж байна.
Цаг хугацааны хувьд эвслийн дэмжлэг дууссанаас хойш хоёр долоо хоногийн дараа Украинд иймэрхүү бүтэлгүйтэл тохиолдож магадгүй гэж тэр тодорхойлжээ.
Америкийн улс төрчид Украин дахь дайны эрч хүч буурна гэж найдаж, өвөл ирэхийг хүлээж байгаа нь бас мэдэгдэв. Вашингтон Киевийн хэрэгцээнд зориулж сумны үйлдвэрлэлээ нэмэгдүүлж, цэргийн бүтээгдэхүүний нөөцөө хадгалахаар төлөвлөж байгааг Нью Йорк Таймс сонин мэдээлжээ.
Эх сурвалж: Лента.ру
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.