Түүхэн товчоон: Есөнтөмөр хаан

8/ 31/ 2023    16 цаг 58 минут
Юань улсын хаан (1323-1328)

Угтаа Есөнтөмөрийн эцэг Гамала жинь ван цолтойгоор уугуул Монгол нутагт сууж, Өгэдэйн угсааны Хайдугаас монгол нутгийг хамгаалах үүргийг хүлээж байв. Есөнтөмөр 1302 онд эцгийнхээ жинь ван (жонон) цолыг залгамжилж, уугуул Монгол нутгийг захиран Хархорумд суужээ. 1323 онд Тэгш тэргүүтэй ноёд төрийн эсрэг хуйвалдаан зохиож, Шидбал хаан, түүний шадар ноён Байжу нарыг хороогоод, Есөнтөмөрийг хаан ширээнд суулгажээ. Хаан сууринд суух ёслол 1323 оны намар Хэрлэний Хөдөө аралд болжээ. Есөнтөмөр чадвар муутай, шийдэмгий бус зан ааштай учир Тэгш түүнийг утсан хүүхэлдэй болгоход хамгийн тохиромжтой гэж үзсэн гэж судлаачид таамагладаг. Гэвч Есөнтөмөр хаан суумагцаа өмнөх хааныг хороосон ялтай хэмээн Тэгш нарыг баривчилж цаазаар аваачсан билээ. Мөн оны өвлийн сүүл сард Дайду хотод залрав. 1324 оноос эхлэн Тайдин хэмээн оны цолыг хэрэглэсэн тул оны цолоор нь Тайдин ди хэмээн нэрлэх нь ч бий. Тэгээд өөрийн хатан Бабуханыг их хатнаар, хөвгүүн Аригиба (бас Ашидхив ч гэдэг)-г хаан ширээ залгамжлах хунтайжаар тус тус өргөмжлөв. 

1325 онд хятадуудыг зэр зэвсэг биедээ авч явахыг хориглосон тушаал гаргаж, Да Юань улсыг 18 мужид хувааж, засаг захиргааны шинэчлэлт хийжээ. Түүнчлэн буддын лам хувраг, даосын суртлын санваартнуудын дур зоргоороо авирлах явдлыг хязгаарлах зорилгоор зарим арга хэмжээг авсан боловч төдий л үр дүнд хүрээгүй ажээ.

Есөнтөмөр олон жил монгол нутагт сууж байсан учраас төв засгийн газрын түшмэдтэй хэл амаа ололцоход бэрхшээлтэй байжээ. Тиймээс өөрийн шадар түшмэл байсан Даулат шах гэгч иран гаралтай хүнийг баруун гарын чэнсянгаар томилж, улс төрийн хэргийг хариуцуулжээ.

1328 оны хавар Есөнтөмөр хаан Дайдугийн ойролцоо байдаг хаадын ав хоморгын газар болох Люйлинь-д ав хийхээр очоод, өвчин олсон боловч, цааш зуны нийслэл Шанду руу одох замдаа мөн оны намар нас баржээ. Түүнийг хорлогдсон гэж таамагладаг. Есөнтөмөрийг нас бармагц Даулат шах нар түүний хүү Аригиба-г хаан сууринд суулгажээ.

Есөнтөмөр хааны зарлигаар «Богд хүмүүсийн дүрэм зарлиг” гэдэг зохиолыг орчуулснаас гадна “Хубилай хааны сургаал” зэргийг найруулан  зохиожээ. (Ц.Цэрэндорж)

Үндсэн мэдээлэл:

Адил утгатай үг Тайдинди
Хамаа бүхий үг Юань улс
Төрөл түүхэн хүн
Цаг үе Юань улс
Хэний хаанчлалын үед Есөнтөмөр хаан
Салбар, чиглэл түүх
Өөр нэр (цол, сүмийн цол гэх мэт) Цзиньцзун
Хүйс эр
Төрсөн он, сар, өдөр 1293
Овог, аймаг Хиад Боржигин
Албан тушаал их хаан
Гэр бүл (Эцэг, өвөг эцэг, эх, нагац өвөг, хадам эцэг, хүргэн, эхнэр, нөхөр, ах дүү, хүү охин гэх мэт) Элэнц эцэг нь Хубилай, өвөг эцэг нь Чингим, эцэг нь Гамала. Эх нь Хонгирад овгийн Буянкэлмиш хатан. Их хатан нь Хонгирадын Оручар ноёны охин Бабухан, хүү нь Аригиба (Ашидхив)

 Ашигласан ном зохиол

  • Юань улсын судар (хятад хэлээр)
  • Далай Ч., Монголын түүх (1260-1388), гутгаар дэвтэр, УБ., 1992
  • Сүгияма Масааки, Монголын эзэнт гүрний мандал буурал, орчуулсан Цэрэндорж Ц., УБ., 2015
  • Ван Мандаа, Монголын түүхийн толь, ӨМАХХ, 1999

 

 

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Хан-Уул дүүргийн 18-р сургуулийн 21 сурагч бөөлжиж, суулгасан байдалтай эмнэлэгт хүргэгджээ24 минут 49 секундын өмнөСэрэмжлүүлэг: Гарцаар гарч байсан 12-13 насны 2 хүүхэд авто осолд өртөж, нэг нь нас баржээ40 минут 3 секундын өмнөМандал сумын засаг даргын орлогч Л.Мөнхбатад Өмнөд Солонгосын шүүхээс 5 жилийн хорих ял оноожээ3 цаг 59 минутын өмнөГурван настай хүүг зодсон Э залилангийн хэргээр 9 жилийн ял сонсоод давж заалджээ4 цаг 22 минутын өмнөНийслэлийн улсын бүртгэлийн газрын үйлчилгээний хоёр цэг бямба гарагт ажиллана4 цаг 28 минутын өмнөБумбатын рашааны 44.1 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авлаа4 цаг 40 минутын өмнөДахин боловсруулах үйлдвэрлэгчийнх хийх ажил уу эсвэл иргэдийнх үү5 цаг 6 минутын өмнөХНХЯ: Цалин, тэтгэврийн нэмэгдэлд иргэд олон нийт ам сайтай байна5 цаг 19 минутын өмнөЦЕГ: 23 дугаар сургуулийн ариун цэврийн өрөөнд “Хяналтын камер байршуулсан байна” гэх мэдээллийг шалгаж байна5 цаг 38 минутын өмнөТөрийн банк: “Мөрөөдлөө хадгалъя-2023” хадгаламжийн урамшуулалт аяны 2 дахь тохирлын эзэд тодорлоо5 цаг 51 минутын өмнөБаянхонгор аймагт ингэний 30-40 ферм байгуулахад Ерөнхий сайдаас дэмжлэг хүслээ5 цаг 56 минутын өмнөАдуундаа яваад сураггүй болсон иргэнийг 9 өдөр эрэн хайж, ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж эрлийг зогсоолоо6 цаг 2 минутын өмнөДагуул хот, эдийн засгийн тусгай бүсийг хөгжүүлэх чиглэлээр Тяньжин хоттой хамтран ажиллана6 цаг 10 минутын өмнөАрдчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчид нэр дэвшигчид6 цаг 34 минутын өмнөIII эмнэлэг 40 саяын өртөгтэй хөлдөөж, засах эмчилгээг нэвтрүүллээ6 цаг 51 минутын өмнөӨвөлжилтийн бэлтгэл 87 хувьтай байна6 цаг 57 минутын өмнөШойгу Тегеранд айлчилж, Ираны армийн командлалын төлөөлөгчидтэй  уулзав 7 цаг 47 минутын өмнө"БЗД-ийн Засаг дарга Н.Баярмөнхийн ТҮЦ-ийн ачлага хийлгэхээр явуулсан нүүрээ халхалж, маск зүүсэн хүмүүс нь биднийг харанхуй газар аваачаад заналхийлсэн"7 цаг 50 минутын өмнөАТГ: Авлигыг мэдээлэх тусгай дугаараар 259 дуудлага хүлээн авчээ8 цаг 2 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишидатай уулзав8 цаг 22 минутын өмнөС.Баярцогт: Би ганцхан газар шалгагдаагүй. Монголд, Швейцарьт, Хонгконгт, Австралид гээд олон хүчний байгууллагын шалгалтад ороод гарсан8 цаг 41 минутын өмнө"Д.Мөнх-Эрдэнийн хувийн байдалтай холбоотой асуудлыг дэлгэнэ"8 цаг 56 минутын өмнөС.Баярцогт: АН-ын дэд дарга нар Сүүдрийн Засгийн газрын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа9 цаг 1 минутын өмнөБямба гарагт төв талбайд шүдний эмнэлгүүд ажиллана9 цаг 5 минутын өмнөКим Чоль Сан: БНСУ-ын хил дээрээс иргэдийг буцааж буй асуудалд онцгойлон анхаарч, хүмүүнлэгийн үүднээс хандаж ажиллана9 цаг 8 минутын өмнөУулын Карабахын эрх баригчид гал зогсоохоо мэдэгдэв9 цаг 47 минутын өмнөТөрийн үйлчилгээг хүргэхэд давхардал үүсгэхгүй байх, мэдээллээр хангаж ажиллах үүрэг өглөө9 сар 21. 10:57GS 25 дэлгүүрийн үүдэнд гаднаа ил харагдах гэмтэл, шархгүй хүн нас барсан байжээ9 сар 21. 10:42ОБЕГ: Согтуугаар гүүрнээс унаж голын усанд живсэн иргэнийг эрэн хайх ажил үргэлжилж байна9 сар 21. 10:11Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 92 зөрчил илрүүлжээ9 сар 21. 10:05Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын индрээс Монгол Улсын байр суурийг илэрхийллээ9 сар 21. 9:45Коронавирусын шинэ омог “Пирола”-гийн гол онцлогийг нэрлэв9 сар 21. 8:52BLOOMBERG: "G-7"-ийн орнууд Украины мөргөлдөөн дахин 6-7 жил үргэлжилж магадгүй гэжээ 9 сар 21. 7:30 Төлөөлөгчдийн танхим Зеленскийгээс АНУ-гийн үзүүлсэн тусламжийн тайланг нэхнэ9 сар 21. 7:25Монголын хоёр тамирчин өнөөдөр алтан медалийн төлөө барилдана9 сар 21. 7:05Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нар юу хэлэв9 сар 21. 7:04Монголчууд минь, хэдүүлээ ядаж ажил хийдэг болъё9 сар 21. 7:02Гавьяат тамирчин Д.Отгонжаргал дэлхийгээс 3 дахь медалиа хүртлээ9 сар 21. 7:01Цаг агаар: Зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо орно9 сар 21. 7:00Д.Батжаргал: Хатуухан хэлэхэд, нэн тэргүүнд айл өрхийн болон аж ахуйн нэгжийн хогны хураамжийг нэмэх хэрэгтэй9 сар 21. 7:00
 Facebook Twitter Youtube