Нүүрсний гэх хэргийнхээ "ард гарахгүй" бол МАН уруудсан рейтинг, урагшгүй ноёнтой сонгуульд орно

9/ 6/ 2023    15 цаг 06 минут

Өнөөдрийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-д дөнгөж орж ирээд “Монгол Улсын Төрийн сүлд, Төрийн далбаа энэ байна. Монгол Улсын Үндсэн хууль миний гарт байна. М.Энхболд гуай та 60 тэрбумын бичлэгт үнэхээр байгаагүй юу, яг үнэхээр эвлүүлэг үү, тэр таны дуу хоолой биш үү. Та ганцхан энэ зүйлийг над руу харж байгаад үнэн гээд хэлчих. Прокурор, Авлигатай тэмцэх газар 60 тэрбумын бичлэг эвлүүлэг гэдэг дүгнэлт гаргасан нь үнэн юм уу. Энхболд дарга аа, та миний нүд рүү харж байгаад энийг эхлээд хэлчих. Өөрөө орчихоод ороогүй гэж хууль хяналтын байгууллагад нөлөөлж дүгнэлт гаргуулсан шиг яахаараа бидний бичгийн дугаар өөрчлөгдөж, 4 гишүүний нэр алга болчихов” хэмээн тухайн үед улстөрд "арслан" байсан УИХ-ын дарга байсан М.Энхболдын амыг асуусан.

Тэгэхэд Л.Оюун-Эрдэнэ зоригтой бас залуу харагдаж байв. Түүний хажууд МАН-ын Т.Аюурсайхан, Х.Нямбаатар нараас гадна АН-ын Л.Болд, Ж.Батзандан нар  байсан юм. Энэ ажиллагаанд Ерөнхийлөгч асан Х.Баттулга, өнөөдрийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нар ил гараагүй ч оройлон оролцсон гэдгийг хэн хүнгүй мэднэ.  Л.Болд, Ж.Батзандан нар Х.Баттулгын хувьд хэн байсан билээ...

Тэд шударга ёс нэхэж, УИХ-ын даргыг огцрохыг шаардаж, зорьсон зорилгодоо ч хүрсэн. Ерөнхийлөгч асан Х.Баттулга тухайн үед М.Энхболд, Ц.Элбэгдоржийн буюу МАНАН хэмээн нэрлэгдээд байсан улс төрийн бүлэглэлтэй хамтарч ажиллах боломж байхгүйг мэдэж байсан учраас У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнийг идэвхтэй дэмжсэн.

М.Энхболдыг унагаж чадсан учраас У.Хүрэлсүх намаа авч, Засгийн эрхийг ч атгасан. МАНАН бүлэглэлтэй хийж байгаа тэмцэл, 60 тэрбумын хэрэг У.Хүрэлсүхийг "орчин цагийн Сүхбаатар"-ын дүрд харагдуулж, МАН үнэмлэхүй ялалт авсан нь ч үнэн. Нэгэнт УИХ, Засгийн газраа авсан 100 жилийн настай намд Х.Баттулгыг тонгорох тийм ч хэцүү байгаагүй.

Үндсэн хуулиар Х.Баттулгыг нэр дэвших эрхгүй болгож чадсан У.Хүрэлсүх хар цагаан дуугүй хэд хоног таг болсныг тухайн үед хэвлэлүүд ч онцолж байв.

Ингээд өөрийн мөрөөдөл болсон Зэвсэгт хүчний ерөнхий командлагч буюу Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль руу зүтгэчихсэн. Гэхдээ У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн сонгуульд 2020 оны УИХ-ын сонгуульд ялалт байгуулсан шигээ рейтинг өндөртэй гарч чадаагүй. Магадгүй түүний рейтинг хэзээ ч 2020 оны сонгуулийн өмнөх шиг түвшинд очихгүй байх.

Харин Л.Оюун-Эрдэнийн хувьд “өөрөө ч төсөөлж байгаагүй” суудалд хүрч чадсан. Тэр намын тамгыг, төрийн тамгатай хамт атгав.

Хажууд нь зогсч байсан 4 нөхрийн хувьд хоёр нь УИХ, Засгийн газрын гишүүн болсон бол хоёр нь УИХ-ын гишүүн болоогүй улсаа төлөөлөх эрхтэй гадаадад суух болсон.  Сонирхолтой нь, ердөө таван жилийн дараа тэдний заримаас шударга бусын талаар асуухад хүрэв. Учир нь, Ж.Батзанданг туслахаараа дамжуулан, Капитал банкнаас 12 тэрбум төгрөгийн зээл авсан хэмээн буруутган АТГ-аас баривчилсан бол Т.Аюурсайханыг нүүрсний гэх хэргээр яллагдагчаар татан шалгаж эхлэв.

Шударга, шударга бусын талаар Л.Оюун-Эрдэнэд хамгийн их нөлөөлж байсан Ерөнхийлөгч асан Х.Баттулга ч өнөөдөр яллагдагчийн дүртэй явна.

Л.Оюун-Эрдэнийн хувьд 5 жилийн өмнө ганцхан М.Энхболдтой харц тулан, түүнийг бүлтэгнүүлж, ам асууж байсан бол өнөөдөр мөр зэрэгцэж, өөрийн танхимдаа залж байсан “нөхдөө” шүүхийн танхимд яллагдагчийн суудалд суухыг харж байна.

МАН-ын улс төрчдийн орооцолдсон нүүрсний гэх хэргийг нэгэн цагт хамтдаа шударга ёсны төлөө тэмцэж явсан нөхөр нь “толгойлов” уу, түүнд шударга ёсны шийтгэл ногдуулж чадах уу гэдгээс Л.Оюун-Эрдэнийн толгойлсон МАН-ын сонгуулийн рейтинг шалтгаалж болзошгүй нөхцөл байдалд тэр орчихоод байгаа нь нууц биш.

Хэдийгээр авлига, албан тушаалын хэрэгтэй тэмцэж, улс орны эрх ашгийн төлөө шударга ёсны төлөө зүтгэсээр байгаа гэх дүр төрхөө хадгалахын тэр ихэд хүсч байгаа ч 2020 оны У.Хүрэлсүхийн толгойлсон МАН шиг рейтинг өндөртэй байж чадахгүй нь тодорхой байна.

Цар тахал, геополитикийн хэцүүхэн нөхцөл байдал, дэлхийн эдийн засгийн хямрал гээд гадаад олон хүчин зүйл Засгийн газрыг “гуд” татсаар байсан ч нөгөө талд Монголын эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болсон ашигт малтмалын үнэ дэлхийн зах зээл дээр өссөн нь Засгийн газарт “дэм” өгч байв.

Гэлээ гээд ард түмний амьдрал уруудсан, авдаг цалин нь хүрэхээ больсон, ядуусын эгнээ тэлсэн гээд нийгмийн бухимдал улаан гэрэл асаачихаад байгааг тэд тун сайн мэдэрч буй. Үүн дээр, албан тушаалтнуудын идсэн уусан, завшсан гэх мэдээлэл тос болоод байна. Харин тэдэнд хүлээлгэж байгаа хариуцлагыг Хөгжлийн банкны гэх дуулианаар жишвэл хөх инээд хүрэх нь ойлгомжтой.

Л.Оюун-Эрдэнийн Засгийн эрхэнд гараад анхлан гаргаж ирсэн Эрдэнэтийг “МАНАН” бүлэглэл авсан гэх хэрэг ч өнөөдөр нэг талдаа гарч, хариуцлага хүлээх эзэн тодорхой болоогүй байна. Араас нь нүүрсний гэх дуулиан “шалгагдаж байна” гэх төдийгээр энэ зун чимээ алдрав.

Мэдээж, нүүрсний гэх хэргийнхээ ард гарахгүй бол МАН уруудсан рейтинг, урагшгүй ноёнтой сонгуульд орно. Тиймээс ямар ч байсан “шударга тав”–ын нэг байсан ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарын ахалсан ажлын хэсгийн үйл ажиллагаанаас МАН-ын сонгуулийн дүр төрх ерөнхийдөө тодорхой болох нь.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Хан-Уул дүүргийн 18-р сургуулийн 21 сурагч бөөлжиж, суулгасан байдалтай эмнэлэгт хүргэгджээ16 минут 18 секундын өмнөСэрэмжлүүлэг: Гарцаар гарч байсан 12-13 насны 2 хүүхэд авто осолд өртөж, нэг нь нас баржээ31 минут 32 секундын өмнөМандал сумын засаг даргын орлогч Л.Мөнхбатад Өмнөд Солонгосын шүүхээс 5 жилийн хорих ял оноожээ3 цаг 50 минутын өмнөГурван настай хүүг зодсон Э залилангийн хэргээр 9 жилийн ял сонсоод давж заалджээ4 цаг 13 минутын өмнөНийслэлийн улсын бүртгэлийн газрын үйлчилгээний хоёр цэг бямба гарагт ажиллана4 цаг 19 минутын өмнөБумбатын рашааны 44.1 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авлаа4 цаг 31 минутын өмнөДахин боловсруулах үйлдвэрлэгчийнх хийх ажил уу эсвэл иргэдийнх үү4 цаг 58 минутын өмнөХНХЯ: Цалин, тэтгэврийн нэмэгдэлд иргэд олон нийт ам сайтай байна5 цаг 10 минутын өмнөЦЕГ: 23 дугаар сургуулийн ариун цэврийн өрөөнд “Хяналтын камер байршуулсан байна” гэх мэдээллийг шалгаж байна5 цаг 30 минутын өмнөТөрийн банк: “Мөрөөдлөө хадгалъя-2023” хадгаламжийн урамшуулалт аяны 2 дахь тохирлын эзэд тодорлоо5 цаг 43 минутын өмнөБаянхонгор аймагт ингэний 30-40 ферм байгуулахад Ерөнхий сайдаас дэмжлэг хүслээ5 цаг 48 минутын өмнөАдуундаа яваад сураггүй болсон иргэнийг 9 өдөр эрэн хайж, ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж эрлийг зогсоолоо5 цаг 54 минутын өмнөДагуул хот, эдийн засгийн тусгай бүсийг хөгжүүлэх чиглэлээр Тяньжин хоттой хамтран ажиллана6 цаг 2 минутын өмнөАрдчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчид нэр дэвшигчид6 цаг 25 минутын өмнөIII эмнэлэг 40 саяын өртөгтэй хөлдөөж, засах эмчилгээг нэвтрүүллээ6 цаг 42 минутын өмнөӨвөлжилтийн бэлтгэл 87 хувьтай байна6 цаг 49 минутын өмнөШойгу Тегеранд айлчилж, Ираны армийн командлалын төлөөлөгчидтэй  уулзав 7 цаг 38 минутын өмнө"БЗД-ийн Засаг дарга Н.Баярмөнхийн ТҮЦ-ийн ачлага хийлгэхээр явуулсан нүүрээ халхалж, маск зүүсэн хүмүүс нь биднийг харанхуй газар аваачаад заналхийлсэн"7 цаг 41 минутын өмнөАТГ: Авлигыг мэдээлэх тусгай дугаараар 259 дуудлага хүлээн авчээ7 цаг 54 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишидатай уулзав8 цаг 14 минутын өмнөС.Баярцогт: Би ганцхан газар шалгагдаагүй. Монголд, Швейцарьт, Хонгконгт, Австралид гээд олон хүчний байгууллагын шалгалтад ороод гарсан8 цаг 32 минутын өмнө"Д.Мөнх-Эрдэнийн хувийн байдалтай холбоотой асуудлыг дэлгэнэ"8 цаг 47 минутын өмнөС.Баярцогт: АН-ын дэд дарга нар Сүүдрийн Засгийн газрын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа8 цаг 53 минутын өмнөБямба гарагт төв талбайд шүдний эмнэлгүүд ажиллана8 цаг 56 минутын өмнөКим Чоль Сан: БНСУ-ын хил дээрээс иргэдийг буцааж буй асуудалд онцгойлон анхаарч, хүмүүнлэгийн үүднээс хандаж ажиллана8 цаг 59 минутын өмнөУулын Карабахын эрх баригчид гал зогсоохоо мэдэгдэв9 цаг 39 минутын өмнөТөрийн үйлчилгээг хүргэхэд давхардал үүсгэхгүй байх, мэдээллээр хангаж ажиллах үүрэг өглөө9 сар 21. 10:57GS 25 дэлгүүрийн үүдэнд гаднаа ил харагдах гэмтэл, шархгүй хүн нас барсан байжээ9 сар 21. 10:42ОБЕГ: Согтуугаар гүүрнээс унаж голын усанд живсэн иргэнийг эрэн хайх ажил үргэлжилж байна9 сар 21. 10:11Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 92 зөрчил илрүүлжээ9 сар 21. 10:05Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын индрээс Монгол Улсын байр суурийг илэрхийллээ9 сар 21. 9:45Коронавирусын шинэ омог “Пирола”-гийн гол онцлогийг нэрлэв9 сар 21. 8:52BLOOMBERG: "G-7"-ийн орнууд Украины мөргөлдөөн дахин 6-7 жил үргэлжилж магадгүй гэжээ 9 сар 21. 7:30 Төлөөлөгчдийн танхим Зеленскийгээс АНУ-гийн үзүүлсэн тусламжийн тайланг нэхнэ9 сар 21. 7:25Монголын хоёр тамирчин өнөөдөр алтан медалийн төлөө барилдана9 сар 21. 7:05Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нар юу хэлэв9 сар 21. 7:04Монголчууд минь, хэдүүлээ ядаж ажил хийдэг болъё9 сар 21. 7:02Гавьяат тамирчин Д.Отгонжаргал дэлхийгээс 3 дахь медалиа хүртлээ9 сар 21. 7:01Цаг агаар: Зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо орно9 сар 21. 7:00Д.Батжаргал: Хатуухан хэлэхэд, нэн тэргүүнд айл өрхийн болон аж ахуйн нэгжийн хогны хураамжийг нэмэх хэрэгтэй9 сар 21. 7:00
 Facebook Twitter Youtube