Пап Францис: Үндэс язгуур, ёс заншлаа дээдэлдэг, байгаль дэлхийтэйгээ зохицон аж төрдөг Монгол түмэнтэй уулзах надад нэн таатай сайхан байлаа

9/ 7/ 2023    11 цаг 55 минут

Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис Ариун Петрийн талбайд энэ сарын 6-нд олон нийтэд хандаж айлдвар айлдсан байна. Тэрбээр айлдвардаа, 

"Эрхэм ах, эгч дүү Та бүхэнд энэ өглөөний мэндийг өргөн дэвшүүлье!

Даваа гарагт би Монгол Улсаас ирлээ. Айлчлалд минь сүсэглэн залбирч, дагалдан явсан хүмүүст талархал илэрхийлэхийн ялдамд намайг хүндэтгэлтэйгээр халуун дотно угтан авсан Монгол Улсын төр засаг, нэн ялангуяа Монгол Улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён У.Хүрэлсүх, мөн тус улсад айлчлах албан ёсны урилгыг гардуулсан Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр нарт талархаж буйгаа дахин илэрхийлье. Тус улс дахь [Католик] сүм болон надад халуун дулаан, хайр энэрлийг мэдрүүлсэн Монголын эрхэмсэг, мэргэн ард түмнийг баяртайгаар эргэн дурсахад таатай байна. Энэхүү айлчлалын амин сүнс болсон нандин бүхнээс өнөөдөр хуваалцахыг минь болгоно уу.  

Зарим нэгэн Ромын Пап яагаад сүсэгтэн цөөн Монгол Улсад зочлохоор ийм хол газар айлчилсан юм бол гэж асууж магадгүй юм. Учир нь гэвэл Зөнч Самуелын хэсэг [cf. 1 Sam 16:7]-т хэлсэнчлэн гадаад байдлыг бус, харин зүрх сэтгэлийг нь хардаг Ертөнцийн Эзний оршихуйн шинж тэмдгүүдийг хүн бүрийн анхаарлын төвд байдаггүй газраас бид ихэвчлэн олдог юм. Эзэн өөрийг нь индэрт өргөмжлөх нэгнийг хүсдэггүй, харин өөрийгөө бусдаас дээгүүрт тавих хүсэл эрмэлзэл, бардамнал үгүй, Түүнийг хүсэж, Түүнийг хайрладаг энгийн зүрх сэтгэлийг эрэлхийлдэг. Миний бие Монголд байхдаа Эзний зүрх сэтгэлд байдаг даруухан, баяр баясгалантай сүмийнхэнтэй уулзсан бөгөөд тэд ч бас өөрсдийгөө [Католик] сүмийн анхаарлын төвд хэд хоног байсандаа их баяр жаргалтай байсныг би гэрчилнэ. 

Энэ сүмийнхэн сэтгэл хөдлөм түүхтэй юм. Тэд бурхны ивээлээр сайн мэдээг өвөрлөн, өөрсдийн сайн таньж мэдэхгүй тэр нэгэн улсад гуч орчим жилийн өмнө очсон манай цөөхөн номлогчдын хичээл зүтгэлийн үр шимд бий болсон юм. Тэд сурахад амаргүй хэлийг нь сурч, өөр өөр үндэстний гаралтай байсныг үл харгалзан нэгдмэл, жинхэнэ Католикийн нийгэмлэгт амьдрал бэлэглэж чадсан. Энэ бол “католик” гэдэг үгийн буюу “бүх нийтийн” гэсэн үгийн утга учир билээ. Гэхдээ энэ нь нэгэн ижил хэлбэрт оруулах бус, харин янз бүрийн соёлыг нэгтгэн нийтлэг болгох гэсэн утга агуулдаг. Сайн сайхан бүхнийг хаана ч байгаа газарт нь шингээж, хамтран амьдарч буй хүмүүст үйлчлэх соёл, бүх нийтэд хандсан хандлага нь католик ёс юм. Есүсийн хайрыг даруу төлөв байдлаар гэрчилж, амьдралыг ярианаас илүүд үзэж, Их Эзэн болон ах дүү нартаа үйлчлэх нь жинхэнэ баялаг гэдэгт баярлаж амьдрах нь [Католик] сүмийн амьдралын замнал юм.

Ариун итгэлийн хамгийн сайн илрэл болох бусдад өгөхүйн мөн чанараас энэ залуу сүм "төрсөн" юм. Айлчлалынхаа төгсгөлд миний бие [Монгол дахь] сүмийн хамтын илэрхийлэл болгон Монголд анх удаа байгуулагдаж буй буяны үйлсийн “Нигүүслийн өргөө”-г нээж адисласандаа баяртай байна. Уг өргөө нь Христэд итгэгчдийн нэрийн хуудас болж, манай бүх сүм нэгдэл зовж зүдэрсэн хэн ч бай гэрэлтүүлж эдгээдэг бурхны нигүүлслийг эрж, зорин ирэхэд нээлттэй, урин дулаан өргөө болохын уриалал юм. Үүнийг Монгол дахь сүм гэрчлэх бөгөөд олон орны номлогчид Монголын ард түмэнтэй нэгдэж, тэдэнд үйлчилж, тэнд байгаа гоо үзэсгэлэнг олж мэдсэндээ баяртай байна. Эдгээр номлогчид сүсэглэгчдийг өөртөө татаж элсүүлэхээр очоогүй, тэд тэнд Монголын ард түмэн шиг амьдарч, тэдний хэлээр ярьж, тэр ард түмний үнэт зүйлийг өөртөө шингээж, сайн мэдээг монгол соёлд нийцүүлж, монгол үгээр номлох гэж явсан билээ. Тэд тэнд очиж, сайн мэдээг тунхаглахын тулд соёлд нь шингэж, Монголын соёлыг өөртөө авсан.

 Би энэхүү гоо үзэсгэлэнг мөн зарим хүмүүстэй уулзаж, тэдний түүхийг сонсож, шашин итгэлийн эрэл хайгуулд нь талархаж олж мэдсэн. Үүнтэй холбогдуулан өнгөрсөн Ням гарагт болсон шашин хоорондын болон Христийн шашны цуглаанд талархаж байна. Монгол бол Буддын шашны агуу уламжлалтай бөгөөд бусдад өглөгч сэтгэл болоод өөрийн хүсэл тэмүүллийг хянаж чадсанаар олон хүн шашныг чин сэтгэлээсээ үнэнч, төлөв даруу байдлаар шүтдэг. Ер нь бид мод унах чимээг л сонсдог байтал дэлхий ертөнцийн цэцэрлэгт хэчнээн их сайн сайхны далд үр цэцэглэж байгааг төсөөлөөд үз дээ! “Чих дүлийрмээр! Мод унаж ямар их чимээ гаргасныг хар даа!” гэж хүмүүс дуулиан шуугианд гаргах дуртай байдаг. “Гэхдээ та нар өдөр бүр урган торниж буй ойг харахгүй байна уу?” Яагаад гэвэл ургалт өсөлт чимээгүй байдаг. Сайныг ялгаж, таньж мэдэх нь шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг. Гэхдээ ихэнх тохиолдолд бид бусдыг бидний санаа бодолтой нийцэж байгаа хэмжээнд л үнэлдэг, бид үүнийг сайн ойлгох ёстой. Тийм учраас харцаа дээш сайн сайхны гэрэл рүү чиглүүлэх нь чухал юм. Зөвхөн ийм байдлаар л сайныг хүлээн зөвшөөрөхөөс эхлээд бид нийтлэг ирээдүйг бүтээж, бусдыг үнэлж байж л бид тэднийг сайжруулахад нь тусалж чадна.

 

Би Азийн зүрхэнд очсон бөгөөд энэ нь надад сайн хэрэг болсон. Тэр өргөн уудам тивтэй харилцаж, өгч буй санааг ойлгож, мэргэн ухаан, аливааг харах өнцгийг ухамсарлаж, цаг хугацаа, орон зайд наалдан мэдрэх нь сайхан хэрэг байлаа. Үндэс язгуур, ёс заншлаа дээдэлдэг, ахмад настнуудаа дээдлэн, байгаль дэлхийтэйгээ зохицон аж төрдөг Монгол түмэнтэй уулзах надад нэн таатай сайхан байлаа. Тэд бол тэнгэрийг харж, орчлон ертөнцийн амьсгалыг мэдэрдэг ард түмэн юм. Монгол орны хязгааргүй, аниргүй өргөн уудам нутгийг бодож харааныхаа хязгаарыг тэлэх шаардлагатайг бид бүгд ойлгоцгооё. Алсын хараагаа тэлж, дээгүүр доогуур харагтун, өчүүхэн зүйлд бүү баригдаарай гэж гуйж байна. Бусдын сайн сайхныг олж харж, бүр илүүг харах чадвартай байхын тулд үзэх харах хязгаарыг өргөжүүлцгээе! Мөн хүн болгон, соёл иргэншил бүртэй ойр байхын тулд бид бидний зүрх сэтгэлийг өсгөж,  хөгжүүлэхийн тулд бүгд мөн зүрх сэтгэлээ нээцгээе! 

Та бүхэнд баярлалаа" гэжээ.

 
 
0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Богд ууланд самар түүхээр яваад буцах замдаа сураггүй болж 12 хоножээ1 минут 43 секундын өмнөБаянхонгор-Шаргалжуут чиглэлийн 54,1 км замыг хатуу хучилттай болгох төслийн хөрөнгийг улсын төсөвт тусгана28 минут 20 секундын өмнөАвтомашингүй өдрөөр нийтийн тээврийн 42 чиглэлд өөрчлөлт орно39 минут 14 секундын өмнөМаргааш “Автомашингүй өдөр-2023” болно45 минут 42 секундын өмнөБямба гарагт 12 зах, худалдааны төв ажиллахгүй50 минут 43 секундын өмнөОХУ шатахуун, дизель түлшний экспортыг тодорхойгүй хугацаагаар зогсоолоо55 минут 4 секундын өмнөПУТИН: Аравдугаар сард Хятадад айлчлах Ши Жиньпиний урилгыг хүлээн авчээ55 минут 12 секундын өмнө2100 он гэхэд мөнх цэвдэг алга болно гэж таамаглаж байна2 цаг 19 минутын өмнөДЭЛХИЙН ХЭВЛЭЛҮҮД: Орос Украинд дайтсанаар Кавказ дахь нөлөөгөө алдаж байна2 цаг 21 минутын өмнөАрдчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчид өрсөлдөгчдийн хэн нь хэн бэ2 цаг 22 минутын өмнөЧөлөөтийн бүсгүйчүүд багаараа дэлхийд 3-т жагслаа2 цаг 41 минутын өмнө"Ам асууя": Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарын 132 зорилтот “алсын хараа”-г шинжихүй2 цаг 41 минутын өмнөЦаг агаар: төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо уулаараа нойтон цас орно2 цаг 50 минутын өмнөЭ.Даваанасан ДАШТ-ний мөнгөн медальтан боллоо2 цаг 50 минутын өмнөДорнын зурхай: Хануур, төөнүүр хийлгэхэд муу өдөр3 цаг 5 минутын өмнөЭ.Дэлгэрмаа Дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртлээ3 цаг 14 минутын өмнөХан-Уул дүүргийн 18-р сургуулийн 21 сурагч бөөлжиж, суулгасан байдалтай эмнэлэгт хүргэгджээ9 сар 21. 20:52Сэрэмжлүүлэг: Гарцаар гарч байсан 12-13 насны 2 хүүхэд авто осолд өртөж, нэг нь нас баржээ9 сар 21. 20:37Мандал сумын засаг даргын орлогч Л.Мөнхбатад Өмнөд Солонгосын шүүхээс 5 жилийн хорих ял оноожээ9 сар 21. 17:18Гурван настай хүүг зодсон Э залилангийн хэргээр 9 жилийн ял сонсоод давж заалджээ9 сар 21. 16:55Нийслэлийн улсын бүртгэлийн газрын үйлчилгээний хоёр цэг бямба гарагт ажиллана9 сар 21. 16:49Бумбатын рашааны 44.1 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авлаа9 сар 21. 16:37Дахин боловсруулах үйлдвэрлэгчийнх хийх ажил уу эсвэл иргэдийнх үү9 сар 21. 16:11ХНХЯ: Цалин, тэтгэврийн нэмэгдэлд иргэд олон нийт ам сайтай байна9 сар 21. 15:59ЦЕГ: 23 дугаар сургуулийн ариун цэврийн өрөөнд “Хяналтын камер байршуулсан байна” гэх мэдээллийг шалгаж байна9 сар 21. 15:39Төрийн банк: “Мөрөөдлөө хадгалъя-2023” хадгаламжийн урамшуулалт аяны 2 дахь тохирлын эзэд тодорлоо9 сар 21. 15:26Баянхонгор аймагт ингэний 30-40 ферм байгуулахад Ерөнхий сайдаас дэмжлэг хүслээ9 сар 21. 15:21Адуундаа яваад сураггүй болсон иргэнийг 9 өдөр эрэн хайж, ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж эрлийг зогсоолоо9 сар 21. 15:15Дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийг хөгжүүлэх чиглэлээр Тяньжин хоттой хамтран ажиллана9 сар 21. 15:07Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчид нэр дэвшигчид9 сар 21. 14:43III эмнэлэг 40 саяын өртөгтэй хөлдөөж, засах эмчилгээг нэвтрүүллээ9 сар 21. 14:26Өвөлжилтийн бэлтгэл 87 хувьтай байна9 сар 21. 14:20Шойгу Тегеранд айлчилж, Ираны армийн командлалын төлөөлөгчидтэй  уулзав 9 сар 21. 13:30"БЗД-ийн Засаг дарга Н.Баярмөнхийн ТҮЦ-ийн ачлага хийлгэхээр явуулсан нүүрээ халхалж, маск зүүсэн хүмүүс нь биднийг харанхуй газар аваачаад заналхийлсэн"9 сар 21. 13:28АТГ: Авлигыг мэдээлэх тусгай дугаараар 259 дуудлага хүлээн авчээ9 сар 21. 13:15Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишидатай уулзав9 сар 21. 12:55С.Баярцогт: Би ганцхан газар шалгагдаагүй. Монголд, Швейцарьт, Хонгконгт, Австралид гээд олон хүчний байгууллагын шалгалтад ороод гарсан9 сар 21. 12:36"Д.Мөнх-Эрдэнийн хувийн байдалтай холбоотой асуудлыг дэлгэнэ"9 сар 21. 12:21С.Баярцогт: АН-ын дэд дарга нар Сүүдрийн Засгийн газрын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа9 сар 21. 12:16Бямба гарагт төв талбайд шүдний эмнэлгүүд ажиллана9 сар 21. 12:12
 Facebook Twitter Youtube