
Сонсголын бэрхшээлтэй иргэдийн дэлхийн аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээн энэ сарын 8-11-нд Киргизстан улсын Бишкек хотод болно. Өнөөдөр эхэлж буй тус тэмцээнд манай улсаас ОУХМ Ө.Ууганбаяр дасгалжуулагчийн удирдлага дор 4 тамирчин оролцоно. Эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд Н.Эрхэмбаяр, 70 кг-д Д.Даваа-Очир, 74 кг-д Н.Батэрдэнэ,79 кг-ын жинд Ш.Батбаатар барилдах юм. Тэмцээн өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчид гэсэн 3 насны ангиллаар зохион байгуулагдаж байгаа.
70 кг-ын жинд Н.Бат-Эрдэнэ насанд хүрэгчид, залуучууд гэсэн 2 ангилалд өрсөлдөнө.
Эх сурвалж: MGLsport.com
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.