Монголд “ITALLIAN SOCCER CAMP 2023” арга хэмжээг зохион байгуулж байна

9/ 8/ 2023    15 цаг 51 минут
Италийн хөл бөмбөгийн хүүхдийн сургалт “ITALLIAN SOCCER CAMP” нь Шембри Маркогийн санаачилгаар 20 гаруй жилийн өмнөөс эхэлсэн бөгөөд Италийн хөл бөмбөгийн холбоотой хамтран дэлхийн 30 гаруй улс оронд жил бүр зохион байгуулдаг.
 
БОАЖ-ын Дэд сайд, Хөл бөмбөгийн холбооны хүүхдийн хорооны дарга М.Ганбаатар санаачлан албан ёсоор хүсэлт тавьснаар энэ жилээс эхлэн “ITALLIAN SOCCER CAMP"-ийг Монгол Улсад уламжлал болгон зохион байгуулахаар болсон.
 
2023 оны тус арга хэмжээ “Дэлхийн аваргын эрэлд” гэсэн уриатай манай улсад болох бөгөөд бие төлөөлөгч Дэлхийн аварга, алдарт хөл бөмбөгчин Ж.Замбротта /Ganlucca Zambrota/, Италийн шигшээ багийн 5 дасгалжуулагч, олны танил Freestyler тамирчин Сванн Ритозза /Swann Ritossa/ нар хүрэлцэн ирээд байна хүрэлцэн ирээд байна.
 
“ITALLIAN SOCCER CAMP 2023” хүрээнд сургалтад оролцохоор 1200 гаруй хүүхэд бүртгүүлснээс 8-14 насны 120 хүүхдийг сонгон шалгаруулж, Италийн алдартай багш дасгалжуулагчид 4-5 өдрийн сургалт явуулна.
 
Сургалтад хамрагдсан хүүхдүүдэд тоглолтын хувцас, диплом гардуулах юм. Эдгээр хүүхдүүдээс 3-5 хүүхдийг шалгаруулж 2023 онд Итали улсад болох олон улсын хөл бөмбөгийн баярт бүрэн санхүүжүүлж оролцуулна.
 
Алдарт хөл бөмбөгчин, дэлхийн аварга Ж.Замбротта нь олон улсын түвшинд Италийн шигшээ багт 98 удаа тоглолтод оролцож, ДАШТ-д гурван удаа, УЕФА-гийн Европын аварга шалгаруулах тэмцээнд гурван удаа, 2009 оны Хөл бөмбөгийн Холбооны цомд, 2000 оны Зуны Олимпын наадамд оролцож байсан юм.
 
Италийн Freestyler тамирчин Сванн Ритозза /Swann Ritossa/-ийн сошиал хуудас дах дагагчийн тоо 3 сая давсан бөгөөд 2022 оны Италийн football freestyle-ийн аварга, Европын football freestyle-ийн дэд аварга, Катар 2022 хөл бөмбөгийн дэлхийн аваргын албан ёсны Freestyler тамирчин зэргээр нь олон улсын спорт сонирхогчид мэддэг.
 
Энэ удаагийн арга хэмжээ нь зөвхөн хөл бөмбөг бус хоёр орны соёлын солилцоо, спорт аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал арга хэмжээ болж байна. Цаашид жил бүр зохион байгуулагдах учир Монгол Улсаас дараа, дараагийн дэлхийн аварга гарахыг үгүйсгэхгүй хэмээн БОАЖ-ын дэд сайд, Хөл бөмбөгийн холбооны хүүхдийн хорооны дарга М.Ганбаатар онцлов гэж БОАЖЯ-наас мэдээллээ. 
 
 
 

 

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Хан-Уул дүүргийн 18-р сургуулийн 21 сурагч бөөлжиж, суулгасан байдалтай эмнэлэгт хүргэгджээ26 минут 22 секундын өмнөСэрэмжлүүлэг: Гарцаар гарч байсан 12-13 насны 2 хүүхэд авто осолд өртөж, нэг нь нас баржээ41 минут 36 секундын өмнөМандал сумын засаг даргын орлогч Л.Мөнхбатад Өмнөд Солонгосын шүүхээс 5 жилийн хорих ял оноожээ4 цагийн өмнөГурван настай хүүг зодсон Э залилангийн хэргээр 9 жилийн ял сонсоод давж заалджээ4 цаг 23 минутын өмнөНийслэлийн улсын бүртгэлийн газрын үйлчилгээний хоёр цэг бямба гарагт ажиллана4 цаг 30 минутын өмнөБумбатын рашааны 44.1 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авлаа4 цаг 41 минутын өмнөДахин боловсруулах үйлдвэрлэгчийнх хийх ажил уу эсвэл иргэдийнх үү5 цаг 8 минутын өмнөХНХЯ: Цалин, тэтгэврийн нэмэгдэлд иргэд олон нийт ам сайтай байна5 цаг 20 минутын өмнөЦЕГ: 23 дугаар сургуулийн ариун цэврийн өрөөнд “Хяналтын камер байршуулсан байна” гэх мэдээллийг шалгаж байна5 цаг 40 минутын өмнөТөрийн банк: “Мөрөөдлөө хадгалъя-2023” хадгаламжийн урамшуулалт аяны 2 дахь тохирлын эзэд тодорлоо5 цаг 53 минутын өмнөБаянхонгор аймагт ингэний 30-40 ферм байгуулахад Ерөнхий сайдаас дэмжлэг хүслээ5 цаг 58 минутын өмнөАдуундаа яваад сураггүй болсон иргэнийг 9 өдөр эрэн хайж, ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж эрлийг зогсоолоо6 цаг 4 минутын өмнөДагуул хот, эдийн засгийн тусгай бүсийг хөгжүүлэх чиглэлээр Тяньжин хоттой хамтран ажиллана6 цаг 12 минутын өмнөАрдчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчид нэр дэвшигчид6 цаг 35 минутын өмнөIII эмнэлэг 40 саяын өртөгтэй хөлдөөж, засах эмчилгээг нэвтрүүллээ6 цаг 52 минутын өмнөӨвөлжилтийн бэлтгэл 87 хувьтай байна6 цаг 59 минутын өмнөШойгу Тегеранд айлчилж, Ираны армийн командлалын төлөөлөгчидтэй  уулзав 7 цаг 48 минутын өмнө"БЗД-ийн Засаг дарга Н.Баярмөнхийн ТҮЦ-ийн ачлага хийлгэхээр явуулсан нүүрээ халхалж, маск зүүсэн хүмүүс нь биднийг харанхуй газар аваачаад заналхийлсэн"7 цаг 51 минутын өмнөАТГ: Авлигыг мэдээлэх тусгай дугаараар 259 дуудлага хүлээн авчээ8 цаг 4 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишидатай уулзав8 цаг 24 минутын өмнөС.Баярцогт: Би ганцхан газар шалгагдаагүй. Монголд, Швейцарьт, Хонгконгт, Австралид гээд олон хүчний байгууллагын шалгалтад ороод гарсан8 цаг 43 минутын өмнө"Д.Мөнх-Эрдэнийн хувийн байдалтай холбоотой асуудлыг дэлгэнэ"8 цаг 57 минутын өмнөС.Баярцогт: АН-ын дэд дарга нар Сүүдрийн Засгийн газрын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа9 цаг 3 минутын өмнөБямба гарагт төв талбайд шүдний эмнэлгүүд ажиллана9 цаг 7 минутын өмнөКим Чоль Сан: БНСУ-ын хил дээрээс иргэдийг буцааж буй асуудалд онцгойлон анхаарч, хүмүүнлэгийн үүднээс хандаж ажиллана9 цаг 9 минутын өмнөУулын Карабахын эрх баригчид гал зогсоохоо мэдэгдэв9 цаг 49 минутын өмнөТөрийн үйлчилгээг хүргэхэд давхардал үүсгэхгүй байх, мэдээллээр хангаж ажиллах үүрэг өглөө9 сар 21. 10:57GS 25 дэлгүүрийн үүдэнд гаднаа ил харагдах гэмтэл, шархгүй хүн нас барсан байжээ9 сар 21. 10:42ОБЕГ: Согтуугаар гүүрнээс унаж голын усанд живсэн иргэнийг эрэн хайх ажил үргэлжилж байна9 сар 21. 10:11Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 92 зөрчил илрүүлжээ9 сар 21. 10:05Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын индрээс Монгол Улсын байр суурийг илэрхийллээ9 сар 21. 9:45Коронавирусын шинэ омог “Пирола”-гийн гол онцлогийг нэрлэв9 сар 21. 8:52BLOOMBERG: "G-7"-ийн орнууд Украины мөргөлдөөн дахин 6-7 жил үргэлжилж магадгүй гэжээ 9 сар 21. 7:30 Төлөөлөгчдийн танхим Зеленскийгээс АНУ-гийн үзүүлсэн тусламжийн тайланг нэхнэ9 сар 21. 7:25Монголын хоёр тамирчин өнөөдөр алтан медалийн төлөө барилдана9 сар 21. 7:05Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нар юу хэлэв9 сар 21. 7:04Монголчууд минь, хэдүүлээ ядаж ажил хийдэг болъё9 сар 21. 7:02Гавьяат тамирчин Д.Отгонжаргал дэлхийгээс 3 дахь медалиа хүртлээ9 сар 21. 7:01Цаг агаар: Зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо орно9 сар 21. 7:00Д.Батжаргал: Хатуухан хэлэхэд, нэн тэргүүнд айл өрхийн болон аж ахуйн нэгжийн хогны хураамжийг нэмэх хэрэгтэй9 сар 21. 7:00
 Facebook Twitter Youtube