“Хүнсний хувьсгал”-ын хүрээнд аж ахуйн нэгжүүдэд 440 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгоод байна

9/ 10/ 2023    10 цаг 20 минут

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын нутаг дахь “М-Ти-Эс” группын “Сэлэнгэ тариа” ХХК-ийн тариалангийн талбайд ажиллав.

2023 онд улсын хэмжээнд 369.3 мянган га-д үр тариа, үүнээс 345.4 мянган га-д улаанбуудай, 18.4 мянган га-д төмс, 13.9 мянган га-д хүнсний ногоо, 89.3 мянган га-д малын тэжээл, 131.7 мянган га-д тосны ургамал, 7 мянган га-д жимс, жимсгэнэ, нийтдээ 629.6 мянган га-д тариалалт хийсэн.

Урьдчилсан балансаар улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь, хүнсний ногооны 80 гаруй хувийг дотоодын ургацаас хангах боломж бүрдэж байгаа талаар Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулав.

Ингэснээр улаанбуудайн үйлдвэрлэл өнгөрсөн оноос 17 хувиар, хүнсний ногооны үйлдвэрлэл 18.3 хувиар, малын тэжээл 42.4 хувиар өсөх тооцоолол гарчээ. 

“Сэлэнгэ тариа” ХХК нь 12 мянган га эргэлтийн талбайтай бөгөөд 1 га тутмаас 20-22 цн улаанбуудай болон үр тариа хураан авч, “Улаанбаатар Гурил” ХХК, “Өгөөж Гурил” ХХК, “Өег гурил” ХХК, “АПУ” ХК, “СББ” ХХК, “Майнд Тех” ХХК зэрэг компанид нийлүүлж байна.

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Сэлэнгэ тариа” ХХК нь “Анхан шатны үр үржүүлгийн төв, үтрэм байгуулах” төсөлд хамрагдаж, хөнгөлөлттэй зээл авчээ.

Төслийн хүрээнд Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд нийт 7,500 тн улаанбуудай, үр тариа хадгалах хүчин чадалтай, хатаалга болон цэвэрлэгээний бүрэн автоматжуулсан үтрэм шинээр байгуулахаар ажиллаж байна.

Үндэсний хөдөлгөөний хүрээнд салбарын аж ахуйн нэгжүүдэд цаг үеэ олсон, бодит дэмжлэг үзүүлж, үр ашгийг нь хүртэж эхэлсэнд талархалтай байгаагаа “М-Ти-Эс” группын Ерөнхий захирал П.Бат-Эрдэнэ энэ үеэр хэлж байв.

Үндэсний хөдөлгөөний хүрээнд Улсын Их Хурал 36 дугаар тогтоолыг баталж, ирэх таван жилийн хугацаанд хүнс, хөдөө аж ахуйн салбарт 1.7 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт, санхүүжилтийг хийхээр шийдвэрлэсэн.

Энэ дагуу арилжааны 10 банк жилийн 3-5 хувийн хүүтэй, 3-5 жилийн хугацаатай, нийт нэг их наяд төгрөг хүртэлх зээлийг үйлдвэр эрхлэгчдэд олгож байгаа юм.

Өнөөдрийг хүртэл нийт 1,700 гаруй аж ахуйн нэгж 440 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын болон эргэх хөрөнгийн зээл аваад байна. Үүнд газар тариалангийн салбарт үйл ажиллагаа явуулж буй 1,200 аж ахуйн нэгж багтаж буй бөгөөд нийт 150 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн авчээ.

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд мөн жилийн 1.5 тэрбум төгрөгөөс доош борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүдийн орлогын албан татварыг 90 хувиар хөнгөлж, зарим төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг НӨАТ-аас чөлөөлсөн.

Түүнчлэн хүнс, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах зориулалттай, тухайн үйлдвэрийн үндсэн хөрөнгөөр бүртгэгдэх шинэ тоног төхөөрөмжийг 2027 он хүртэл гаалийн албан татвараас чөлөөлсөн юм.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Баянхонгор-Шаргалжуут чиглэлийн 54,1 км замыг хатуу хучилттай болгох төслийн хөрөнгийг улсын төсөвт тусгана14 минут 36 секундын өмнөАвтомашингүй өдрөөр нийтийн тээврийн 42 чиглэлд өөрчлөлт орно25 минут 30 секундын өмнөМаргааш “Автомашингүй өдөр-2023” болно31 минут 58 секундын өмнөБямба гарагт 12 зах, худалдааны төв ажиллахгүй36 минут 59 секундын өмнөОХУ шатахуун, дизель түлшний экспортыг тодорхойгүй хугацаагаар зогсоолоо41 минут 20 секундын өмнөПУТИН: Аравдугаар сард Хятадад айлчлах Ши Жиньпиний урилгыг хүлээн авчээ41 минут 28 секундын өмнө2100 он гэхэд мөнх цэвдэг алга болно гэж таамаглаж байна2 цаг 6 минутын өмнөДЭЛХИЙН ХЭВЛЭЛҮҮД: Орос Украинд дайтсанаар Кавказ дахь нөлөөгөө алдаж байна2 цаг 7 минутын өмнөАрдчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчид өрсөлдөгчдийн хэн нь хэн бэ2 цаг 8 минутын өмнөЧөлөөтийн бүсгүйчүүд багаараа дэлхийд 3-т жагслаа2 цаг 27 минутын өмнө"Ам асууя": Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарын 132 зорилтот “алсын хараа”-г шинжихүй2 цаг 27 минутын өмнөЦаг агаар: төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо уулаараа нойтон цас орно2 цаг 36 минутын өмнөЭ.Даваанасан ДАШТ-ний мөнгөн медальтан боллоо2 цаг 36 минутын өмнөДорнын зурхай: Хануур, төөнүүр хийлгэхэд муу өдөр2 цаг 52 минутын өмнөЭ.Дэлгэрмаа Дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртлээ3 цагийн өмнөХан-Уул дүүргийн 18-р сургуулийн 21 сурагч бөөлжиж, суулгасан байдалтай эмнэлэгт хүргэгджээ9 сар 21. 20:52Сэрэмжлүүлэг: Гарцаар гарч байсан 12-13 насны 2 хүүхэд авто осолд өртөж, нэг нь нас баржээ9 сар 21. 20:37Мандал сумын засаг даргын орлогч Л.Мөнхбатад Өмнөд Солонгосын шүүхээс 5 жилийн хорих ял оноожээ9 сар 21. 17:18Гурван настай хүүг зодсон Э залилангийн хэргээр 9 жилийн ял сонсоод давж заалджээ9 сар 21. 16:55Нийслэлийн улсын бүртгэлийн газрын үйлчилгээний хоёр цэг бямба гарагт ажиллана9 сар 21. 16:49Бумбатын рашааны 44.1 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авлаа9 сар 21. 16:37Дахин боловсруулах үйлдвэрлэгчийнх хийх ажил уу эсвэл иргэдийнх үү9 сар 21. 16:11ХНХЯ: Цалин, тэтгэврийн нэмэгдэлд иргэд олон нийт ам сайтай байна9 сар 21. 15:59ЦЕГ: 23 дугаар сургуулийн ариун цэврийн өрөөнд “Хяналтын камер байршуулсан байна” гэх мэдээллийг шалгаж байна9 сар 21. 15:39Төрийн банк: “Мөрөөдлөө хадгалъя-2023” хадгаламжийн урамшуулалт аяны 2 дахь тохирлын эзэд тодорлоо9 сар 21. 15:26Баянхонгор аймагт ингэний 30-40 ферм байгуулахад Ерөнхий сайдаас дэмжлэг хүслээ9 сар 21. 15:21Адуундаа яваад сураггүй болсон иргэнийг 9 өдөр эрэн хайж, ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж эрлийг зогсоолоо9 сар 21. 15:15Дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийг хөгжүүлэх чиглэлээр Тяньжин хоттой хамтран ажиллана9 сар 21. 15:07Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчид нэр дэвшигчид9 сар 21. 14:43III эмнэлэг 40 саяын өртөгтэй хөлдөөж, засах эмчилгээг нэвтрүүллээ9 сар 21. 14:26Өвөлжилтийн бэлтгэл 87 хувьтай байна9 сар 21. 14:20Шойгу Тегеранд айлчилж, Ираны армийн командлалын төлөөлөгчидтэй  уулзав 9 сар 21. 13:30"БЗД-ийн Засаг дарга Н.Баярмөнхийн ТҮЦ-ийн ачлага хийлгэхээр явуулсан нүүрээ халхалж, маск зүүсэн хүмүүс нь биднийг харанхуй газар аваачаад заналхийлсэн"9 сар 21. 13:28АТГ: Авлигыг мэдээлэх тусгай дугаараар 259 дуудлага хүлээн авчээ9 сар 21. 13:15Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишидатай уулзав9 сар 21. 12:55С.Баярцогт: Би ганцхан газар шалгагдаагүй. Монголд, Швейцарьт, Хонгконгт, Австралид гээд олон хүчний байгууллагын шалгалтад ороод гарсан9 сар 21. 12:36"Д.Мөнх-Эрдэнийн хувийн байдалтай холбоотой асуудлыг дэлгэнэ"9 сар 21. 12:21С.Баярцогт: АН-ын дэд дарга нар Сүүдрийн Засгийн газрын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа9 сар 21. 12:16Бямба гарагт төв талбайд шүдний эмнэлгүүд ажиллана9 сар 21. 12:12Ким Чоль Сан: БНСУ-ын хил дээрээс иргэдийг буцааж буй асуудалд онцгойлон анхаарч, хүмүүнлэгийн үүднээс хандаж ажиллана9 сар 21. 12:09
 Facebook Twitter Youtube