"Нүүрс"-ний хэргийг шүүх хурал хоёр дахиад хойшилж, Т.Аюурсайхан, Б.Ганхуяг хоёр ноцтой мэдэгдэл хийв

9/ 13/ 2023    9 цаг 51 минут

ХНХ-ын сайд асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийг шүүх хурал олны анхаарлын төвд байна.  Уг хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал товлосон ёсоор өчигдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 09:00 эхэлсэн юм. Гэвч урьдчилсан хэлэлцүүлэг эхлэх үеэр яллагдагч Б.Ганхуяг “Миний эрх зүйн байдлыг дордуулж байна” гэх үндэслэлээр  ерөнхий шүүгч Б.Халиунаас татгалзах саналыг тавилаа. Ингээд шүүх хурал 13:30 минут хүртэл хойшилсон юм. Харин хэлэлцүүлгийн үеэр Б.Ганхуяг шүүгчдийг “АТГ-ын заавраар ажиллаж байна” хэмээн үзэж Чингэлтэй дүүргийн нийт шүүгчдээс татгалзаж байгаагаа хэллээ. Ийнхүү түүний тавьсан  хүсэлтийг шийдвэрлэсний дараа  “нүүрсний” гэх тодотголтой шүүх хурлын товыг дахин тогтоохоор боллоо. Ингээд  тус шүүх хурал тодорхойгүй хугацаагаар хойшлогдлоо. Энэ шүүх хурал ийн хоёр дахиа хойшилж буй юм.

Харин өчигдрийн урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр ХНХ-ын сайд асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын хэлсэн үг, илэрхийлсэн байр суурь анхаарал татав.

Б.Ганхуяг: Нүүрсний жинхэнэ эзэн хаана байгаа вэ, яг юу хийчихэв ээ, тэр 40 их наяд гэж юу вэ гээд бүх асуудал энд яригдах гэж байна

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг “11 хүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг болж байна. Энэ хэрэг дотор надтай холбоотой зургаан үйлдэл байгаа.Энэ зургаан үйлдэл дотор нэг шанага ч нүүрсний асуудал байхгүй.  Анх 2023 оны арванхоёрдугаар сарын 8-ны өдөр намайг цагдан хорьсон.Цагдан хорьсон прокурорын тогтоол дээр жагсаал цуглаан зохион байгуулсан, турхирсан, санхүүжүүлсэн гэсэн үндэслэлээр цагдан хорьсон. Есөн сарын хугацаанд надаас нэг ч мэдүүлэг аваагүй.Гэтэл дараа нь нүүрсний хэргийг гаргаж ирсэн.Нүүрстэй холбоотой 50, 60 хэрэг мэдүүлэг аваад л яваад байсан ч нэг нь ч үлдээгүй. Бүх нүүрсний хэрэг гэдэг зүйл ард үлдсэн.Хаана үлдсэн гэдгийг би мэдэхгүй.Энд байгаа зургаан үйлдэл бол хоёр хүнийг танилцуулсантай холбоотой.Хөрөнгө оруулсан, хөрөнгө авсан энийг би  танилцуулсан учраас хэрэг болгож хилсээр тулгаж байгаа.

УИХ дээр  нүүрсний ажлын хэсэг байгуулагдсан.Энэ ажлын хэсэг дээр байнга нүүрс ярьж байна.Гэтэл надтай болон 11 хүнд холбоотой ямар ч хэрэг байхгүй.Намайг цагдан хорьсон шүүгчийн 19 захирамж гарсан.Үүний есийг ерөнхий шүүгч Б.Халиун гаргасан. Яллагдагч миний эрх зүйн асуудлыг дордуулсан маш олон асуудлууд гарсан учраас ерөнхий шүүгчийг  АТГ-ын шууд даалгавраар ажиллаж байгаа гэж бодож байна.

Солонгос руу шилжүүлсэн мөнгө гээд хэвлэлээр өөр мэдээлэл яваад байна. Гадаад битгий хэл дотоодод  шилжүүлсэн  мөнгөтэй холбоотой зүйл энэ хэрэг дотор байхгүй.  Өөр хүмүүсийн хэргийг  тохох гээд байгаа юм уу. Ийм хүндрэлтэй нөхцөл байдал үүссэнучраас Халиун шүүгч гэсэн өөрийнхөө  нөхцөл байдлыг бодоод үүнээс татгалзахыг хүсэж байна. Яагаад гэвэл энэ   нийгэмд тулгамдсан олон зүйлийн хариултыг бий болгох гэж байна.  Хэвлэл мэдээллийн санхүүжилт, иргэний  нийгмийн байгууллагын санхүүжилт, цаашлаад  нүүрсний жинхэнэ эзэн хаана байгаа, яг юу хийчихэв, тэр 40 их наяд юу вэ гээд бүх асуудал энд яригдах гэж байна. Би энэ  улсаас , уурхайчдаас нэг ч төгрөг  хулгайлаагүй. Тэд ч надад итгэж байгаа. Тийм учраас би үнэнчээрээ байсаар байгаад дуусна. Та нар намайг яаж ч  яллах гэсэн би  хэрэг хийгээгүй учраас нэг ч хэрэг  хүлээж чадахгүй” гэв.

Т.Аюурсайхан: Нүүрсний  хэрэгт надтай холбоотой юу байгааг, намайг  юугаар  буруутгах гээд байгааг мэдмээр байна

УИХ-ын гишүүн асан  ХНХ-ын сайд асан Т.Аюурсайхан“Олон сар  нүүрсний хэрэгт холбоотой мэтээр гүтгүүллээ. Сайд, УИХ-ын гишүүнийхээ  албан тушаалаа хүлээлгэж өгөөд асуудал нэг талд гарна  гэх итгэлтэй явж байна. Надад нүүрстэй холбоотой ямар ч асуудал байхгүй. Олон нийт үнэт бодитоор ойлгоосой гэдэг үүднээс анхнаасаа  шүүх  хуралдааныг нээлттэй явуулах нөхцлийг тавьсан цаашдаа ч гэсэн энэ байр суурин дээрээ хатуу байна.  Би нүүрсний сонсгол дээр оролцох хүсэлт гаргана. Үүгээр  есөн сарын хугацаанд нүүрсний  хэрэгт надтай холбоотой юу байгааг, намайг  юугаар  буруутгах гээд байгааг мэдмээр байна.

Энэхүү хуралдааны нүүрсний гэх хэрэгт надтай холбоотой ямар нэгэн суудал байхгүй. Намайг зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан, бусдыг элсүүлсэн.Үндэслэлгүй хөрөнгөжсөн гэдэг хоёр үндэслэлээр яллагдагчаар татсан.Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан бусдыг элсүүлсэн гэх хүний санаанд оромгүй, төсөөлшгүй хэрэг. Шинэчлэлийн хороо нь 2016 оноос хойш үйл ажиллагаа явуулаагүй.Тэр хүртэл улс төрийн намын бугшсан асуудлыг шийдвэрлэх, өөрчлөх, ил тод болгохоор нэгдээд явж байсан.Үндсэн хуулиар хүн эвлэлдэн нэгдэх эрхтэй. Үүний хүрээнд хүнийг тагнах, мөрдөх эрхгүй байдаг. Тэгэхээр энэ заалт нь хүнийг гүтгэн доромжилж харлуулж, олон сар хэлмэгдүүлж буй эрүү шүүлт юм. Гэхдээ үүнийг шударгаар шийднэ гэж үзээд хуулийн байгууллагад иргэний ёсоор шалгуулаад явж байгаа. Нийтийн албан тушаалтан үндэслэлгүй хөрөнгөжсөн бол шалгуулах л хэрэгтэй. Би ч гэсэн шалгуулах гээд явж байна.Намайг авлига авсан гэх үндэслэлээр хангалттай шалгасан.Ямар нэгэн зүйл илрээгүй” гэсэн юм.

Чингэлтэй дүүргийн шүүхийн гадаа болоод дотроос ийм мэдэгдлүүдийг хийсэн. Экспертүүд гэж болох талууд үүнд нэлээд “хүнд” тайлбарыг хийж байна. Түүгээр бол, ямартай ч Б.Ганхуяг ганцаараа нүүрсний асуудлыг үүрээд явахгүйгээр шийджээ. Ер нь ч тэгээд ганц Б.Ганхуяг нүүрсний асуудалд холбогдсон гэвэл түүн шиг худлаа юм байхгүй. Тэгэхээр шүүгч нь таалагдаад шүүх хурал эхэлбэл илэн далангүй ярих шинжтэй боллоо. Хэн хэн тусалж, хэн хэн хэрэгт түлхээд байгааг Б.Ганхуяг хэлэх бололтой. Нэр ус  нь ч халаасанд нь байгаа бололтой. Учир нь тэрбээр энэ удаад нэлээд зоримог, нэг үгээр хэлбэл, маш тайван хийгээд том байгаа нь анзаарагджээ. Ямар нэг том хамгаалалттай, магадгүй, түүнд шүүх ял оноохгүй байж мэднэ. Энэ нь Т.Аюурсайханы өчигдрийн мэдэгдлээс ч харагдсан байгаа юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 13. ЛХАГВА ГАРАГ. № 181, 182 (7166, 7167)

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Баянхонгор-Шаргалжуут чиглэлийн 54,1 км замыг хатуу хучилттай болгох төслийн хөрөнгийг улсын төсөвт тусгана12 минут 27 секундын өмнөАвтомашингүй өдрөөр нийтийн тээврийн 42 чиглэлд өөрчлөлт орно23 минут 21 секундын өмнөМаргааш “Автомашингүй өдөр-2023” болно29 минут 49 секундын өмнөБямба гарагт 12 зах, худалдааны төв ажиллахгүй34 минут 50 секундын өмнөОХУ шатахуун, дизель түлшний экспортыг тодорхойгүй хугацаагаар зогсоолоо39 минут 11 секундын өмнөПУТИН: Аравдугаар сард Хятадад айлчлах Ши Жиньпиний урилгыг хүлээн авчээ39 минут 19 секундын өмнө2100 он гэхэд мөнх цэвдэг алга болно гэж таамаглаж байна2 цаг 3 минутын өмнөДЭЛХИЙН ХЭВЛЭЛҮҮД: Орос Украинд дайтсанаар Кавказ дахь нөлөөгөө алдаж байна2 цаг 5 минутын өмнөАрдчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчид өрсөлдөгчдийн хэн нь хэн бэ2 цаг 6 минутын өмнөЧөлөөтийн бүсгүйчүүд багаараа дэлхийд 3-т жагслаа2 цаг 25 минутын өмнө"Ам асууя": Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарын 132 зорилтот “алсын хараа”-г шинжихүй2 цаг 25 минутын өмнөЦаг агаар: төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо уулаараа нойтон цас орно2 цаг 34 минутын өмнөЭ.Даваанасан ДАШТ-ний мөнгөн медальтан боллоо2 цаг 34 минутын өмнөДорнын зурхай: Хануур, төөнүүр хийлгэхэд муу өдөр2 цаг 49 минутын өмнөЭ.Дэлгэрмаа Дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртлээ2 цаг 58 минутын өмнөХан-Уул дүүргийн 18-р сургуулийн 21 сурагч бөөлжиж, суулгасан байдалтай эмнэлэгт хүргэгджээ9 сар 21. 20:52Сэрэмжлүүлэг: Гарцаар гарч байсан 12-13 насны 2 хүүхэд авто осолд өртөж, нэг нь нас баржээ9 сар 21. 20:37Мандал сумын засаг даргын орлогч Л.Мөнхбатад Өмнөд Солонгосын шүүхээс 5 жилийн хорих ял оноожээ9 сар 21. 17:18Гурван настай хүүг зодсон Э залилангийн хэргээр 9 жилийн ял сонсоод давж заалджээ9 сар 21. 16:55Нийслэлийн улсын бүртгэлийн газрын үйлчилгээний хоёр цэг бямба гарагт ажиллана9 сар 21. 16:49Бумбатын рашааны 44.1 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авлаа9 сар 21. 16:37Дахин боловсруулах үйлдвэрлэгчийнх хийх ажил уу эсвэл иргэдийнх үү9 сар 21. 16:11ХНХЯ: Цалин, тэтгэврийн нэмэгдэлд иргэд олон нийт ам сайтай байна9 сар 21. 15:59ЦЕГ: 23 дугаар сургуулийн ариун цэврийн өрөөнд “Хяналтын камер байршуулсан байна” гэх мэдээллийг шалгаж байна9 сар 21. 15:39Төрийн банк: “Мөрөөдлөө хадгалъя-2023” хадгаламжийн урамшуулалт аяны 2 дахь тохирлын эзэд тодорлоо9 сар 21. 15:26Баянхонгор аймагт ингэний 30-40 ферм байгуулахад Ерөнхий сайдаас дэмжлэг хүслээ9 сар 21. 15:21Адуундаа яваад сураггүй болсон иргэнийг 9 өдөр эрэн хайж, ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж эрлийг зогсоолоо9 сар 21. 15:15Дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийг хөгжүүлэх чиглэлээр Тяньжин хоттой хамтран ажиллана9 сар 21. 15:07Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчид нэр дэвшигчид9 сар 21. 14:43III эмнэлэг 40 саяын өртөгтэй хөлдөөж, засах эмчилгээг нэвтрүүллээ9 сар 21. 14:26Өвөлжилтийн бэлтгэл 87 хувьтай байна9 сар 21. 14:20Шойгу Тегеранд айлчилж, Ираны армийн командлалын төлөөлөгчидтэй  уулзав 9 сар 21. 13:30"БЗД-ийн Засаг дарга Н.Баярмөнхийн ТҮЦ-ийн ачлага хийлгэхээр явуулсан нүүрээ халхалж, маск зүүсэн хүмүүс нь биднийг харанхуй газар аваачаад заналхийлсэн"9 сар 21. 13:28АТГ: Авлигыг мэдээлэх тусгай дугаараар 259 дуудлага хүлээн авчээ9 сар 21. 13:15Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишидатай уулзав9 сар 21. 12:55С.Баярцогт: Би ганцхан газар шалгагдаагүй. Монголд, Швейцарьт, Хонгконгт, Австралид гээд олон хүчний байгууллагын шалгалтад ороод гарсан9 сар 21. 12:36"Д.Мөнх-Эрдэнийн хувийн байдалтай холбоотой асуудлыг дэлгэнэ"9 сар 21. 12:21С.Баярцогт: АН-ын дэд дарга нар Сүүдрийн Засгийн газрын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа9 сар 21. 12:16Бямба гарагт төв талбайд шүдний эмнэлгүүд ажиллана9 сар 21. 12:12Ким Чоль Сан: БНСУ-ын хил дээрээс иргэдийг буцааж буй асуудалд онцгойлон анхаарч, хүмүүнлэгийн үүднээс хандаж ажиллана9 сар 21. 12:09
 Facebook Twitter Youtube