Монгол Улсад хүүхдийн шатрын анхны ордон байгуулжээ

9/ 13/ 2023    15 цаг 43 минут

Баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн Булган суманд “Баян-Өндөр” хүүхдийн шатрын ордон үүд хаалгаа нээлээ. Монгол Улсдаа хамгийн томд тооцогдох, мөн хүүхдийн анхны шатрын ордны нээлтэд улс төр, спортын томоохон зүтгэлтнүүд хүрэлцэн ирсэн юм.

Нээлтийн үеэр Алдар спорт хороо, ҮШБ-ийн тамирчин, Гавьяат тамирчин, Их мастер Б.Мөнгөнтуул, Ховд аймгийн Зэрэг сумын уугуул Алдар спорт хорооны тамирчин Их мастер С.Билгүүн нар тоглолт хийж, багш дасгалжуулагчийн сургалтууд орлоо. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн бэлэглэсэн Их Эзэн Чингис хааны хөргийг шатрын ордны хойморт залжээ.

Тус ордныг “Энхтайван хөгжлийн зам” компанийн  хандив дэмжлэгээр босгосон. Монгол Улсаас БНХАУ-д суугаа бүрэн эрхт элчин сайд асан Д.Ганхуягийн санаачилгаар ажил эхэлж, 2022 оны зургаадугаар сарын 9-нд хандивын гэрээнд гарын үсэг зурж, нэг жилийн хугацаанд буюу төлөвлөгөөний дагуу барилгын явц бүрэн дуусаж хүлээлгэн өгсөн байна.

Барилга хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Бүрэн эрхт Элчин сайд асан Д.Ганхуяг нар оролцож, Хятад, Монголын уул уурхайн хөрөнгө оруулалт, худалдаа, дэд бүтцийг хөгжүүлэх зорилготой “Энхтайван хөгжлийн зам” компанид талархлаа илэрхийлж, цаашид хоёр орны соёлын солилцоо, эв найрамдал, боловсролын хөгжилд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа  илэрхийлэв.

“Энхтайван хөгжлийн зам” компанийн төлөөлөгч Д.Энхбаяр нь Монголын соёлын биет бус өвийг хамгаалах үйлсэд чухал хувь нэмэр оруулсан нэрт хөгжмийн зохиолч юм. Тэрбээр хүүхдийн шатрын бие даасан ордонтой болсноор Монгол Улсын шатрын спортын хөгжилд түлхэц үзүүлнэ гэж найдаж байгаагаа илэрхийлж, ирэх арваннэгдүгээр сард болох сонирхогчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилт хүссэн юм. 

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Бямба гарагт 12 зах, худалдааны төв ажиллахгүй2 минут 32 секундын өмнөОХУ шатахуун, дизель түлшний экспортыг тодорхойгүй хугацаагаар зогсоолоо6 минут 53 секундын өмнөПУТИН: Аравдугаар сард Хятадад айлчлах Ши Жиньпиний урилгыг хүлээн авчээ7 минут 1 секундын өмнө2100 он гэхэд мөнх цэвдэг алга болно гэж таамаглаж байна1 цаг 31 минутын өмнөДЭЛХИЙН ХЭВЛЭЛҮҮД: Орос Украинд дайтсанаар Кавказ дахь нөлөөгөө алдаж байна1 цаг 32 минутын өмнөАрдчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчид өрсөлдөгчдийн хэн нь хэн бэ1 цаг 34 минутын өмнөЧөлөөтийн бүсгүйчүүд багаараа дэлхийд 3-т жагслаа1 цаг 53 минутын өмнө"Ам асууя": Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарын 132 зорилтот “алсын хараа”-г шинжихүй1 цаг 53 минутын өмнөЦаг агаар: төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо уулаараа нойтон цас орно2 цаг 2 минутын өмнөЭ.Даваанасан ДАШТ-ний мөнгөн медальтан боллоо2 цаг 2 минутын өмнөДорнын зурхай: Хануур, төөнүүр хийлгэхэд муу өдөр2 цаг 17 минутын өмнөЭ.Дэлгэрмаа Дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртлээ2 цаг 26 минутын өмнөХан-Уул дүүргийн 18-р сургуулийн 21 сурагч бөөлжиж, суулгасан байдалтай эмнэлэгт хүргэгджээ9 сар 21. 20:52Сэрэмжлүүлэг: Гарцаар гарч байсан 12-13 насны 2 хүүхэд авто осолд өртөж, нэг нь нас баржээ9 сар 21. 20:37Мандал сумын засаг даргын орлогч Л.Мөнхбатад Өмнөд Солонгосын шүүхээс 5 жилийн хорих ял оноожээ9 сар 21. 17:18Гурван настай хүүг зодсон Э залилангийн хэргээр 9 жилийн ял сонсоод давж заалджээ9 сар 21. 16:55Нийслэлийн улсын бүртгэлийн газрын үйлчилгээний хоёр цэг бямба гарагт ажиллана9 сар 21. 16:49Бумбатын рашааны 44.1 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авлаа9 сар 21. 16:37Дахин боловсруулах үйлдвэрлэгчийнх хийх ажил уу эсвэл иргэдийнх үү9 сар 21. 16:11ХНХЯ: Цалин, тэтгэврийн нэмэгдэлд иргэд олон нийт ам сайтай байна9 сар 21. 15:59ЦЕГ: 23 дугаар сургуулийн ариун цэврийн өрөөнд “Хяналтын камер байршуулсан байна” гэх мэдээллийг шалгаж байна9 сар 21. 15:39Төрийн банк: “Мөрөөдлөө хадгалъя-2023” хадгаламжийн урамшуулалт аяны 2 дахь тохирлын эзэд тодорлоо9 сар 21. 15:26Баянхонгор аймагт ингэний 30-40 ферм байгуулахад Ерөнхий сайдаас дэмжлэг хүслээ9 сар 21. 15:21Адуундаа яваад сураггүй болсон иргэнийг 9 өдөр эрэн хайж, ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж эрлийг зогсоолоо9 сар 21. 15:15Дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийг хөгжүүлэх чиглэлээр Тяньжин хоттой хамтран ажиллана9 сар 21. 15:07Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчид нэр дэвшигчид9 сар 21. 14:43III эмнэлэг 40 саяын өртөгтэй хөлдөөж, засах эмчилгээг нэвтрүүллээ9 сар 21. 14:26Өвөлжилтийн бэлтгэл 87 хувьтай байна9 сар 21. 14:20Шойгу Тегеранд айлчилж, Ираны армийн командлалын төлөөлөгчидтэй  уулзав 9 сар 21. 13:30"БЗД-ийн Засаг дарга Н.Баярмөнхийн ТҮЦ-ийн ачлага хийлгэхээр явуулсан нүүрээ халхалж, маск зүүсэн хүмүүс нь биднийг харанхуй газар аваачаад заналхийлсэн"9 сар 21. 13:28АТГ: Авлигыг мэдээлэх тусгай дугаараар 259 дуудлага хүлээн авчээ9 сар 21. 13:15Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишидатай уулзав9 сар 21. 12:55С.Баярцогт: Би ганцхан газар шалгагдаагүй. Монголд, Швейцарьт, Хонгконгт, Австралид гээд олон хүчний байгууллагын шалгалтад ороод гарсан9 сар 21. 12:36"Д.Мөнх-Эрдэнийн хувийн байдалтай холбоотой асуудлыг дэлгэнэ"9 сар 21. 12:21С.Баярцогт: АН-ын дэд дарга нар Сүүдрийн Засгийн газрын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа9 сар 21. 12:16Бямба гарагт төв талбайд шүдний эмнэлгүүд ажиллана9 сар 21. 12:12Ким Чоль Сан: БНСУ-ын хил дээрээс иргэдийг буцааж буй асуудалд онцгойлон анхаарч, хүмүүнлэгийн үүднээс хандаж ажиллана9 сар 21. 12:09Уулын Карабахын эрх баригчид гал зогсоохоо мэдэгдэв9 сар 21. 11:30Төрийн үйлчилгээг хүргэхэд давхардал үүсгэхгүй байх, мэдээллээр хангаж ажиллах үүрэг өглөө9 сар 21. 10:57GS 25 дэлгүүрийн үүдэнд гаднаа ил харагдах гэмтэл, шархгүй хүн нас барсан байжээ9 сар 21. 10:42
 Facebook Twitter Youtube