Засгийн газрын хоёр долоо хоногийн өмнөх хуралдаанаар яригдсан ипотекийн зээлийн асуудал яригдсан. Засгийн газрын зүгээс олон улсын санхүүгийн байгууллагуудад хүлээн зөвшөөрөгдсөн, хөрөнгө оруулалт татаж чадахуйц институц хөгжүүлэх шаардлагатай гэж үзсэн учраас Дэлхийн банктай хамтран төсөл хэрэгжүүлж байгаа юм. Энэ ажил дуустал ипотекийн зээлийг Монголбанк хариуцахаар болсны дагуу наймдугаар сараас өмнө олгож байсан хэмжээнд ипотекийн зээлийн санхүүжилтийг банкуудад хийгээд эхэлсэн гэнэ. "Есдүгээр сард хэвийн хэмжээнд орно" хэмээн Сангийн сайд Б.Жавхлан хэлэв
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.