Жил бүр Монголын Үндэсний Бөхийн Холбоо, Батлан хамгаалах яам, "Алдар" спорт хорооноос хамтран зохион байгуулдаг Үндэсний бөхийн цол, чимэг олгох "Бүх цэргийн наадам-2023" уламжлалт барилдаан бямба гарагт буюу энэ сарын 16-нд болно.
32 дахь удаагийн "Бүх Цэргийн наадам-2023" Архангай аймгийн төвд болох ажээ. Тус барилдаанд цэрэг, хүчний байгууллагад харьяалагддаг Аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөх зодоглодог уламжлалтай.
- “Бүх цэргийн наадам"-ын 2021, 2022 оны түрүүг чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчин, Улсын заан М.Лхагвагэрэл авч байсан ажээ.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.