“Моннис” л шалгарахгүй бол Тавантолгойн цахилгаан станцын тендер бүтэлгүйтсээр байх уу?!

9/ 14/ 2023    13 цаг 20 минут

Ер нь бол энэ төсөл яагаад хөдөлдөггүй нь тов тодорхой байдаг юм. Улс төр бизнесийн бүлэглэлүүд авчих санаатай л зөрчилдөөд байсан хэрэг. Таваг дээр үлдсэн ганц бууз шиг бүгдээрээ хараад байдаг ч хэн ч авч чаддаггүй. Ингэсээр арав гаруй жилийг үдлээ. Гэхдээ нэг, хоёр жилд хэд хэдэн удаа хөдөлчих гэж үзсэн. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нь ч “...Хөдөлгөнө” гээд байсан. Тэрбээр жилийн өмнө “...Манай Засгийн газар хөдөлгөөд дундаас нь гацаах биш, өмнө гацсан төслүүдийн ТЭЗҮ-ийг  нягтлах, урагшлуулах чиглэлд ажиллах нь зүйтэй гэж үзэж байгаа. Энэ хүрээнд Тавантолгойн цахилгаан станцын төслийг ирэх жил хөдөлгөнө. Хөдөлгөхдөө гурвын зэрэг хувилбар бий. Сэргээгдэх эрчим хүчтэй хосолсон байдлаар хэрэгжүүлэх асуудал яригдаж байгаа. Санхүүжилтийн хувьд гурван хувилбар бий. Нэгд, БНХАУ-тай түншлэх. Хоёрт, Европын холбоо болон Герман улстай түншлэх. Гуравт, гол хэрэглэгч болох “Рио Тинто” компанитай түншлэх боломжууд бий. Эдгээрээс аль аль нь боломжтой. Гэхдээ аль нь илүү чанартай, боломжийн нөхцөлтэй, найдвартай байх хувилбарыг сонгоно. Тавантолгой цахилгаан станц бол аж үйлдвэржилтэд хамгийн чухал нөлөөтэй учраас заавал хэрэгжүүлнэ. Бид нэг зүйлийг сайтар ойлгож, хариуцлагатай байх ёстой. Тэр нь Монгол Улс гарын үсэг зурахаасаа өмнө гарч болох эрсдэлийг сайтар бодсоны үндсэн дээр шийдвэрээ гаргах ёстой. Аливаа асуудлыг дагасан шүүмжлэл, эсэргүүцэл өрнөх нь зүй ёсны асуудал. Харин нэгэнт хөрөнгө оруулагчтай хэлэлцээр хийж, гарын үсэг зурсан бол хэлсэн, ярьсандаа бат зогсдог байх нь чухал байна. Нэг хүн, хэсэг хүн эсэргүүцээд нэгэнт эхлүүлсэн, ярьж тохирсон ажлаа зогсоочихдог байдал манай улсын нэр хүндийг асар их унагаж байна.  Парламентын хоёр гишүүн эсэргүүцээд зогсоочихдог олон улсын төсөл гэж байж болохгүй. Ийм байдалтай явбал цаашдаа Монгол Улсад хэн ч итгэхгүй. Хэн ч итгэхгүй, хөрөнгө оруулагч орж ирэхгүй бол бид одоо байгаа нөхцөл байдал дээрээ удаан хугацаанд үлдэнэ гэсэн үг. Тиймээс бид хэлсэн, ярьсандаа хүрдэг, хариуцлагатай, итгэлтэй эрх зүйн орчинтой байх ёстой” гэсэн юм. Гэвч өнгөрсөн зун зарласан. “Түлхүүр гардуулах гэрээгээр хэрэгжих Тавантолгой 450МВт-ын дулааны цахилгаан станцын эхний ээлжийн 300 МВт-ын гүйцэтгэгч болон санхүүжүүлэх эх үүсвэр”-ийн ээлжит тендер нь амжилттай “задарч” чадсангүй. Уг тендерт оролцсон ганц компани болох “Майнс ап” буюу “Моннис” Б.Чулуунбаатарын зүгээс гомдол гаргаснаар захиалагчид тендер шалгаруулалтыг хүчингүй болгожээ. Харин захиалагч Эрчим хүчний яамнаас Сангийн яаманд дээрх тендерийн хүчинтэй хугацааг сунгах хүсэлтийг илгээжээ. Энэ дагуу Сангийн яам Тендерийн тухай хуулийн 29.4 заалтыг үндэслэн 15 хоногоор сунгасан байна. Ингэхдээ “...Тус хугацаа нь тендерийн хүчинтэй байх хугацаа дуусах өдрөөс эхлэн тоологдохыг анхаарна уу” гэжээ. Тун удахгүй нэг шийд гарч таарах биз. Гэхдээ “...“Моннис” л шалгарахгүй бол Тавантолгойн цахилгаан станцын тендер бүтэлгүйтсээр байх бололтой” гэцгээж буй нь анхаарал татаж байна. Учир нь түүний ард энэ тендерийн жинхэнэ эзэд болох бүлэглэлийнхэн нуугдаж байгаа гэх хардлага  байсаар л байна. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 14. ПҮРЭВ ГАРАГ. № 183 (7168)

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Дорнын зурхай: Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой1 цаг 48 минутын өмнөЭ.Дэлгэрмаа Дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртлээ1 цаг 57 минутын өмнөХан-Уул дүүргийн 18-р сургуулийн 21 сурагч бөөлжиж, суулгасан байдалтай эмнэлэгт хүргэгджээ9 сар 21. 20:52Сэрэмжлүүлэг: Гарцаар гарч байсан 12-13 насны 2 хүүхэд авто осолд өртөж, нэг нь нас баржээ9 сар 21. 20:37Мандал сумын засаг даргын орлогч Л.Мөнхбатад Өмнөд Солонгосын шүүхээс 5 жилийн хорих ял оноожээ9 сар 21. 17:18Гурван настай хүүг зодсон Э залилангийн хэргээр 9 жилийн ял сонсоод давж заалджээ9 сар 21. 16:55Нийслэлийн улсын бүртгэлийн газрын үйлчилгээний хоёр цэг бямба гарагт ажиллана9 сар 21. 16:49Бумбатын рашааны 44.1 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авлаа9 сар 21. 16:37Дахин боловсруулах үйлдвэрлэгчийнх хийх ажил уу эсвэл иргэдийнх үү9 сар 21. 16:11ХНХЯ: Цалин, тэтгэврийн нэмэгдэлд иргэд олон нийт ам сайтай байна9 сар 21. 15:59ЦЕГ: 23 дугаар сургуулийн ариун цэврийн өрөөнд “Хяналтын камер байршуулсан байна” гэх мэдээллийг шалгаж байна9 сар 21. 15:39Төрийн банк: “Мөрөөдлөө хадгалъя-2023” хадгаламжийн урамшуулалт аяны 2 дахь тохирлын эзэд тодорлоо9 сар 21. 15:26Баянхонгор аймагт ингэний 30-40 ферм байгуулахад Ерөнхий сайдаас дэмжлэг хүслээ9 сар 21. 15:21Адуундаа яваад сураггүй болсон иргэнийг 9 өдөр эрэн хайж, ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж эрлийг зогсоолоо9 сар 21. 15:15Дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийг хөгжүүлэх чиглэлээр Тяньжин хоттой хамтран ажиллана9 сар 21. 15:07Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчид нэр дэвшигчид9 сар 21. 14:43III эмнэлэг 40 саяын өртөгтэй хөлдөөж, засах эмчилгээг нэвтрүүллээ9 сар 21. 14:26Өвөлжилтийн бэлтгэл 87 хувьтай байна9 сар 21. 14:20Шойгу Тегеранд айлчилж, Ираны армийн командлалын төлөөлөгчидтэй  уулзав 9 сар 21. 13:30"БЗД-ийн Засаг дарга Н.Баярмөнхийн ТҮЦ-ийн ачлага хийлгэхээр явуулсан нүүрээ халхалж, маск зүүсэн хүмүүс нь биднийг харанхуй газар аваачаад заналхийлсэн"9 сар 21. 13:28АТГ: Авлигыг мэдээлэх тусгай дугаараар 259 дуудлага хүлээн авчээ9 сар 21. 13:15Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишидатай уулзав9 сар 21. 12:55С.Баярцогт: Би ганцхан газар шалгагдаагүй. Монголд, Швейцарьт, Хонгконгт, Австралид гээд олон хүчний байгууллагын шалгалтад ороод гарсан9 сар 21. 12:36"Д.Мөнх-Эрдэнийн хувийн байдалтай холбоотой асуудлыг дэлгэнэ"9 сар 21. 12:21С.Баярцогт: АН-ын дэд дарга нар Сүүдрийн Засгийн газрын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа9 сар 21. 12:16Бямба гарагт төв талбайд шүдний эмнэлгүүд ажиллана9 сар 21. 12:12Ким Чоль Сан: БНСУ-ын хил дээрээс иргэдийг буцааж буй асуудалд онцгойлон анхаарч, хүмүүнлэгийн үүднээс хандаж ажиллана9 сар 21. 12:09Уулын Карабахын эрх баригчид гал зогсоохоо мэдэгдэв9 сар 21. 11:30Төрийн үйлчилгээг хүргэхэд давхардал үүсгэхгүй байх, мэдээллээр хангаж ажиллах үүрэг өглөө9 сар 21. 10:57GS 25 дэлгүүрийн үүдэнд гаднаа ил харагдах гэмтэл, шархгүй хүн нас барсан байжээ9 сар 21. 10:42ОБЕГ: Согтуугаар гүүрнээс унаж голын усанд живсэн иргэнийг эрэн хайх ажил үргэлжилж байна9 сар 21. 10:11Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 92 зөрчил илрүүлжээ9 сар 21. 10:05Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын индрээс Монгол Улсын байр суурийг илэрхийллээ9 сар 21. 9:45Коронавирусын шинэ омог “Пирола”-гийн гол онцлогийг нэрлэв9 сар 21. 8:52BLOOMBERG: "G-7"-ийн орнууд Украины мөргөлдөөн дахин 6-7 жил үргэлжилж магадгүй гэжээ 9 сар 21. 7:30 Төлөөлөгчдийн танхим Зеленскийгээс АНУ-гийн үзүүлсэн тусламжийн тайланг нэхнэ9 сар 21. 7:25Монголын хоёр тамирчин өнөөдөр алтан медалийн төлөө барилдана9 сар 21. 7:05Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нар юу хэлэв9 сар 21. 7:04Монголчууд минь, хэдүүлээ ядаж ажил хийдэг болъё9 сар 21. 7:02Гавьяат тамирчин Д.Отгонжаргал дэлхийгээс 3 дахь медалиа хүртлээ9 сар 21. 7:01
 Facebook Twitter Youtube