АНУ-ын Бүгд найрамдах намын сенатор Митт Ромни АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байденыг 2024 оны Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохоос татгалзахыг уриалав. Энэ тухай Fox News мэдээлэв.
Одоогийн төрийн тэргүүн өнгөрсөн удаад нэр дэвшихдээ өөрийгөө хойч үедээ шилжилтийн үеийн хүн хэмээн байр сууриа илэрхийлж байсныг тэрээр дурсав. "Явах цаг тань болсон" гэж Ромни сануулжээ.
Өмнө нь АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп өөрийн залгамжлагч Жо Байденыг 2024 онд болох ерөнхийлөгчийн сонгууль хүртэл амьдарч чадахгүй гэсэн байр сууриа илэрхийлж байсан. Өдгөө 77 настай экс удирдагчийн хэлснээр 80 настай Цагаан ордны тэргүүн "бие махбодийнхоос илүү оюун ухаан муутай" гэжээ.
Энэ оны хоёрдугаар сарын эхээр Байден 2024 онд болох төрийн тэргүүний сонгуульд оролцохоор төлөвлөж байгаагаа зарласан. Гэхдээ түүнд яг тодорхой шийдэл байхгүй гэдгийг зарим эх сурвалж хэлж байгаа юм.
Эх сурвалж: Лента.ру
Сэтгэгдэл (1)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.
zunug uvgun uhiihee umnu delhiin temend gai bolj bn , senatiin sanal mash zuv !