Г.Ёндон: Ил уурхайн цехийнхэн 6 сая гаруй, автотээврийнхэн 5 сая гаруй төгрөгийн цалин авч байна. Эрх ашгаа хамгаалуулах хэмжээний нөхцөл байдал Эрдэнэт үйлдвэрт үүсээгүй

9/ 15/ 2023    10 цаг 19 минут

 "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын ерөнхий захирал Г.Ёндон “ Үйлдвэрийн ажилчид ажил хаялт” зарласантай холбогдуулан мэдэгдэл хийлээ.

Тэрээр “Ажил олгогчийн хувьд Үйлдвэрчний эвлэлийн холбоотой нягт хамтран ажиллаж, хэлэлцээрийг үргэлжлүүлж, хамтран баталсан дэгээ нарийвчлан мөрдөж ажиллаж байсан. Бидний хамтран баталсан дэгт хэлэлцээрийг бүх боломжтой арга хэмжээг авч, мухардалд орсон тохиолдолд дараагийн арга хэмжээ авах тухай ярина.Мөн хэлэлцээрийн шатанд ямар нэгэн мэдээлэл гадагшаа гаргахгүй, хэвлэлд хандахгүй гэж бий. Тиймээс үйлдвэрийн зүгээс нарийвчлан сахисан бөгөөд өнөө өглөө ажил хаялт зарлах мэдэгдэл гартал ямар нэгэн байдлаар хэвлэлд хандаагүй.

 Үйлдвэрийн захиргаанаас өчигдөр уриалга гаргаж, ажил хаялтад оролцож байгаа ажилчдын эрхэд хүндэтгэлтэй хандаж буйгаа илэрхийлсэн. Гэхдээ хэрвээ шүүхээр хууль бус ажил хаялт нь тогтоогдсон тохиолдолд үүнд оролцсон ажилчдын хувьд тодорхой хэмжээний сөрөг үр дагавар үүсэх магадлалтай учраас ажил олгогчийн зүгээс ажилчиддаа анхааруулж энэхүү уриалгыг гаргасан.

ҮЭ-ийн дарга Мөнгөншагай нь үйлдвэрийн удирдлага ажил хаялтыг зогсонги байдалд оруулсан гэж хэлж байгаа ч энэ бол үндэслэлгүй зүйл гэдгийг хэлэхийг хүсч байна. Дэгийн дагуу хэлэлцээрийн явцад хоёр тал зургаан удаа хуралдаж маш олон зөвшилцөлд хүрч байсан ч зөвхөн цалинг 50 хувь нэмэгдүүлнэ гэх асуудал дээр үйлдвэрийн зүгээс тавьсан саналыг хүлээж авахгүй, зөвхөн энүүгээр явна гээд тэд хурлыг орхиж гарч явсан.

Үүний дараа үйлдвэрийн захиргаа тэдний зүгээс гаргасан процедурын болон хууль зөрчсөн зүйлийг цохон тэмдэглэж шүүхэд хандсан.

Мөнгөншагай 2023 оны 2 дугаар сард Үйлдвэрчний эвлэлийн холбооны сонгуульд өрсөлдөх үедээ үндсэн цалинг 50 хувиар нэмэгдүүлнэ гэсэн саналыг оруулж байсан. Тухайн үед үйлдвэрийн удирдлага сонгуульд өрсөлдсөн хүмүүсийн мөрийн хөтөлбөртэй танилцаж, хэрэгжүүлэх боломжгүй зүйлүүдийг онцлон мэдэгдэл гаргаж байсан.

Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга болсных нь дараа ч энэ асуудлыг тооцоо судалгаагүй боломжгүй асуудал гэдгийг анхааруулж байсан.

Бидний зүгээс үйлдвэрийн ажилчдынхаа цалинг 15 хувь нэмэгдүүлье гэдгийг эртнээс төлөвлөж, 2023 оны 6 дугаар сард ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгаланд,  наймдугаар сард “Эрдэнэс Монгол”-ын удирдлагуудад “2024 оноос 15 хувиар цалинг нэмэх санал”-аа танилцуулж зөвшилцөлд хүрсэн. Ингээд бизнес төлөвлөгөөндөө тусгаад байсан ч энэ үед Үйлдвэрчний эвлэлийн зүгээс 50 хувиар нэмэгдүүлэх хүсэлт тавьсан учраас Үйлдвэрийн захиргаанаас 2024, 2025, 2026 онд тус бүр 15 хувиар нэмэх санал тавьсан. Гэвч тэд 50 хувь нэмэхгүй бол хэлэлцээр хийхгүй гээд хурал орхиж гарсан. Эрдэнэт үйлдвэрийн зүгээс хэд хэдэн удаа хэлэлцээрийг үргэлжлүүлэх санал тавьсан боловч өнөөдөр ажил хаялт зарласнаа мэдэгдлээ. Бид хэдийгээр ажилчдын энэ асуудалд хүндэлтэй хандаж байгаа ч аливаа зүйл хуулийн дагуу хийгдэх ёстой. Ялангуяа Эрдэнэт үйлдвэр бол улсын төсвийн 10 гаруй хувийг бүрдүүлдэг.

Төрийн өмчит үйлдвэрийн хувьд бүх тооцоо судалгаа тодорхой болсон байдаг. Үйлдвэрчний эвлэлийн зүгээс тавьж байгаа 50 хувиар цалин нэмэхийг хүлээж авсан тохиолдолд төсөвт 220 гаруй тэрбум төгрөгийн ачаалал нэмэгдэх нөхцөл байдал үүссэн."

Тиймээс энэ тооцоо судалгаа мэдээллийг яамд, агентлагт танилцуулж, би 3 хоног Улаанбаатарт ажиллаж байгаад ирсэн.

Би өөрөө уурхайчин хүний хувьд ажилчдын цалин нэмэгдүүлэх асуудлыг бүх талаар дэмждэг. Гэхдээ нэг хүн ямар ч тооцоо судалгаагүй, сонгуульд ялахын тулд санаанд орсон тоо хэлчихээд муйхарлаж байгаа нь бидний хэлэлцээрийг мухардалд оруулаад байгаа юм.

Өнөөдөр манай үйлдвэр эцийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэр технологийн парк, зэсийн баяжмал боловсруулах, өнгөт металлургын үйлдвэр байгуулах зэрэг олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр зорьж байгаа энэ үед зөвхөн цалингийн зардалд 220 тэрбум төгрөг жилд нэмэхээр бусад төсөл хөтөлбөртөө сөрөг нөлөө үзүүлнэ.

Эрдэнэт үйлдвэрийн төсөвт хуримтлуулж байгаа мөнгөнөөс төрийн албан хаагчид маань цалин бүрддэг. Багш, эмч, цагдаагийн байгууллагын ажилчид ямар хэмжээний цалин авдаг билээ.  Тэдний цалинтай харьцуулбал, Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын цалин Үйлдвэрчний эвлэлээр эрх ашгаа хамгаалуулах хэмжээнд хүрээгүй гэдгийг хэлэхийг хүсч байна. Тухайлбал, Монгол Улсын дундаж цалин 15079 төгрөг байхад Эрдэнэтийнх 4 сая 26000 төгрөг байгаа  юм. Уул уурхайн олборлох салбарын бусад үйлдвэртэй харьцуулахад 1.5 дахин буюу 6 сая төгрөг байна.

Ажил хаялтад оролцсон ил уурхай, автотээврийн цехийн цалин бол 6 сая 138 мянган төгрөгөөс 5 сая 370 мянган төгрөг байгаа. Энэ бол арга ядаад эрх ашгаа хамгаалуулах хэмжээнд хүрсэн цалин гэж үзэхгүй байна.

Үүн дотроо, ил уурхайн эксковаторын машинист, операторууд 8-9 сая төгрөгийн цалин авдаг. Тиймээс эрх ашгаа хамгаалуулах хэмжээний нөхцөл байдал Эрдэнэт үйлдвэрт үүсээгүй гэдгийг захирлын хувьд хэлж байна.

Эрдэнэт үйлдвэрийн ажлын хэсэг Үйлдвэрчний эвлэлийн холбоо маань дахин хэлэлцээрийн ширээний ард сууж, хэлцэлд хүрнэ гэж найдаж байна" гэв

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Дорнын зурхай: Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой1 цаг 50 минутын өмнөЭ.Дэлгэрмаа Дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртлээ1 цаг 59 минутын өмнөХан-Уул дүүргийн 18-р сургуулийн 21 сурагч бөөлжиж, суулгасан байдалтай эмнэлэгт хүргэгджээ9 сар 21. 20:52Сэрэмжлүүлэг: Гарцаар гарч байсан 12-13 насны 2 хүүхэд авто осолд өртөж, нэг нь нас баржээ9 сар 21. 20:37Мандал сумын засаг даргын орлогч Л.Мөнхбатад Өмнөд Солонгосын шүүхээс 5 жилийн хорих ял оноожээ9 сар 21. 17:18Гурван настай хүүг зодсон Э залилангийн хэргээр 9 жилийн ял сонсоод давж заалджээ9 сар 21. 16:55Нийслэлийн улсын бүртгэлийн газрын үйлчилгээний хоёр цэг бямба гарагт ажиллана9 сар 21. 16:49Бумбатын рашааны 44.1 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авлаа9 сар 21. 16:37Дахин боловсруулах үйлдвэрлэгчийнх хийх ажил уу эсвэл иргэдийнх үү9 сар 21. 16:11ХНХЯ: Цалин, тэтгэврийн нэмэгдэлд иргэд олон нийт ам сайтай байна9 сар 21. 15:59ЦЕГ: 23 дугаар сургуулийн ариун цэврийн өрөөнд “Хяналтын камер байршуулсан байна” гэх мэдээллийг шалгаж байна9 сар 21. 15:39Төрийн банк: “Мөрөөдлөө хадгалъя-2023” хадгаламжийн урамшуулалт аяны 2 дахь тохирлын эзэд тодорлоо9 сар 21. 15:26Баянхонгор аймагт ингэний 30-40 ферм байгуулахад Ерөнхий сайдаас дэмжлэг хүслээ9 сар 21. 15:21Адуундаа яваад сураггүй болсон иргэнийг 9 өдөр эрэн хайж, ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж эрлийг зогсоолоо9 сар 21. 15:15Дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийг хөгжүүлэх чиглэлээр Тяньжин хоттой хамтран ажиллана9 сар 21. 15:07Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчид нэр дэвшигчид9 сар 21. 14:43III эмнэлэг 40 саяын өртөгтэй хөлдөөж, засах эмчилгээг нэвтрүүллээ9 сар 21. 14:26Өвөлжилтийн бэлтгэл 87 хувьтай байна9 сар 21. 14:20Шойгу Тегеранд айлчилж, Ираны армийн командлалын төлөөлөгчидтэй  уулзав 9 сар 21. 13:30"БЗД-ийн Засаг дарга Н.Баярмөнхийн ТҮЦ-ийн ачлага хийлгэхээр явуулсан нүүрээ халхалж, маск зүүсэн хүмүүс нь биднийг харанхуй газар аваачаад заналхийлсэн"9 сар 21. 13:28АТГ: Авлигыг мэдээлэх тусгай дугаараар 259 дуудлага хүлээн авчээ9 сар 21. 13:15Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишидатай уулзав9 сар 21. 12:55С.Баярцогт: Би ганцхан газар шалгагдаагүй. Монголд, Швейцарьт, Хонгконгт, Австралид гээд олон хүчний байгууллагын шалгалтад ороод гарсан9 сар 21. 12:36"Д.Мөнх-Эрдэнийн хувийн байдалтай холбоотой асуудлыг дэлгэнэ"9 сар 21. 12:21С.Баярцогт: АН-ын дэд дарга нар Сүүдрийн Засгийн газрын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа9 сар 21. 12:16Бямба гарагт төв талбайд шүдний эмнэлгүүд ажиллана9 сар 21. 12:12Ким Чоль Сан: БНСУ-ын хил дээрээс иргэдийг буцааж буй асуудалд онцгойлон анхаарч, хүмүүнлэгийн үүднээс хандаж ажиллана9 сар 21. 12:09Уулын Карабахын эрх баригчид гал зогсоохоо мэдэгдэв9 сар 21. 11:30Төрийн үйлчилгээг хүргэхэд давхардал үүсгэхгүй байх, мэдээллээр хангаж ажиллах үүрэг өглөө9 сар 21. 10:57GS 25 дэлгүүрийн үүдэнд гаднаа ил харагдах гэмтэл, шархгүй хүн нас барсан байжээ9 сар 21. 10:42ОБЕГ: Согтуугаар гүүрнээс унаж голын усанд живсэн иргэнийг эрэн хайх ажил үргэлжилж байна9 сар 21. 10:11Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 92 зөрчил илрүүлжээ9 сар 21. 10:05Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын индрээс Монгол Улсын байр суурийг илэрхийллээ9 сар 21. 9:45Коронавирусын шинэ омог “Пирола”-гийн гол онцлогийг нэрлэв9 сар 21. 8:52BLOOMBERG: "G-7"-ийн орнууд Украины мөргөлдөөн дахин 6-7 жил үргэлжилж магадгүй гэжээ 9 сар 21. 7:30 Төлөөлөгчдийн танхим Зеленскийгээс АНУ-гийн үзүүлсэн тусламжийн тайланг нэхнэ9 сар 21. 7:25Монголын хоёр тамирчин өнөөдөр алтан медалийн төлөө барилдана9 сар 21. 7:05Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нар юу хэлэв9 сар 21. 7:04Монголчууд минь, хэдүүлээ ядаж ажил хийдэг болъё9 сар 21. 7:02Гавьяат тамирчин Д.Отгонжаргал дэлхийгээс 3 дахь медалиа хүртлээ9 сар 21. 7:01
 Facebook Twitter Youtube