БНСУ-ын холимог тулааны “Road FC” холбоонд тоглодог М.Нандин-Эрдэнийн ээлжит тулаан 10 дугаар сарын 29-нд товлогдсон байна. “Road FC” холбооны 2023 оны шигшээ тоглолтууд Өмнөд Солонгосын Вонжу хотод ирэх 10 дугаар сард болж өндөрлөх юм. Тус холбооны эхний тойргийн тэмцээн зургадугаар сард, хагас шигшээ тоглолтууд наймдугаар сард болсон. Тэмцээн бүрийн ялагч 100 сая гаруй воны шагнал авдаг.
Монгол тамирчин М. Нандин-Эрдэнэ 70 кг-ийн жинд Оросын тулаанд Артур Соловьевтой тулалдах аж. Ман өдөр 63 кг-ийн жинд Солонгос тулаанд Сү Чол Японы Акиро Харагучитай учраа таарч тоглох нь.
М.Нандин-Эрдэнэ холимог тулааны спортод 2014 оноос хойш хүч үзэж байгаа тамирчин юм.
Сэтгэгдэл (1)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.
Аваргадаа амжилт