Диана гүнжийн олон цагаан хонины дунд ганцхан хар хонь бүхий дүрслэлтэй ноосон цамц Нью-Йорк дахь Sotheby's дэлгүүрт 1.14 сая доллараар зарагджээ.
Дуудлага худалдааг зохион байгуулагчид ноосон цамцыг анх 50-80 мянган доллараар үнэлжээ. Цамцны дуудлага худалдааг 8-р сарын 31-нд эхлүүлсэн бөгөөд дуудлага худалдааны сүүлийн минут хүртэлх хамгийн өндөр үнэ нь 200,000 доллар байв.
Гэвч эцэст нь хамгийн өгөөмөр худалдан авагч болох хэн нэгэн энэ үнээс тав хагас дахин илүү үнэ санал болгосон байна. Харин тухайн худалдан авагч хэн болохыг Sotheby's хэлсэнгүй.
Энэхүү улаан цамцыг 1981 онд тэр үед гүнж биш, харин зөвхөн хунтайж Чарльзын сүйт бүсгүй Диана Спенсер өмсөж байжээ.
Sotheby's-ийн мэдээлснээр цамцыг энэ жилийн 3-р сард дээврийн хонгилоос олж, зарахаар шийджээ.
Түүний аметист болон очир алмааз бүхий “Аттала загалмай”-г энэ оны эхээр Ким Кардашиан 203 мянган доллараар худалдан авсан юм.
Дианагийн шүтэн бишрэгчид энэхүү цамцыг тэр хааны гэр бүл дэх байр сууриа илэрхийлж, цагаан хонины дунд энэ ганц хар хонины дүрс бүхий цамцыг өмсдөг байсан гэж хэлдэг. Гэхдээ загварын түүхчид үүнийг романтик хэтрүүлэг гэж үздэг. Тэрээр хунтайж Чарльзтай хурим хийхээс нэг сарын өмнө өмсөж байжээ.
Цамцны цоорхой нь түүнийг анхных гэдгийг нотолж байгаа юм.
Эх сурвалж: ВВС
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.