Сэлбэ голын онцгой хамгаалалтын бүс, үерийн далан сувгийн хамгаалалтын зурваст зөвшөөрөлгүй барьсан барилга, байгууламжийг буулгах ажил үргэлжилж байна гэв. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, “S’Outlet” дэлгүүр орчмын нийтийн эзэмшлийн 4000 ам метр талбайд зөвшөөрөлгүйгээр байршуулж, агуулах байдлаар ашиглаж байсан 40 тн жинтэй 16 төмөр чингэлэг, байгууламжийг нүүлгэн шилжүүлж, газрыг чөлөөлөөд буй. Өнөөдөр тус дэлгүүрийн урд хэсэгт байрлах сэндвичэн барилгыг буулгаж байна. Нийтдээ зөвшөөрөлгүй байрлуулсан 17 байгууламжийг албадан чөлөөлнө хэмээн НЗДТГ-аас мэдээлэв.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.