“Эрдэнэт” үйлдвэрийн Үйлдвэрчний эвлэлийн холбооноос удирдлагуудтай удаа дараа хэлэлцээрийн ширээний ард суусан ч зөвшилцөлд хүрч чадаагүй учраас өнөөдрөөс /2023.09.15/ тус үйлдвэрийн ажилчид ажил хаялт зарласныг мэдэгдсэн. Монголын Үйлдвэрийн эвлэлүүдийн холбоо ерөнхийлөгч С.Эрдэнэбат энэ талаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Хоёр талыг нээлттэй хэлэлцээрийн ширээний ард сууж, хамтын гэрээний асуудлыг яаралтай шийдвэрлэхийг уриалаад", "Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын цалин хөлсний нэмэгдлийг судлаад үзвэл сүүлийн 10-аад жилийн хугацаанд инфляцын төвшинг нөхөх хэмжээнд нэмж ирсэн. Хоёр талаас зөвшилцөхөөр талууд өнгөрсөн хугацаанд хамтын хэлэлцээрийг хийсэн ч ойлголцолд хүрч чадаагүй байна.
“Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагууд нь 40, 50 сая төгрөгийн цалин авдаг гэдэг мэдээлэл бий. Гэтэл ажилчдын дундаж цалин 4 сая төгрөг байгаа нь Үйлдвэрчний эвлэлээр эрх ашгаа хамгаалуулах түвшин биш гэдэг яриа байж болохгүй. Удирдлага нь 5-10 дахин их цалин авдаг гэсэн үг. Энэхүү ажилчдынхаа дундаж цалингаас 5-10 дахин их цалин авдаг системийг өөрчлөх цаг нь болсон. Үйлдвэрийн чухал мэргэжлийн ажилчид, хариуцлага өндөртэй, ачаалал өндөртэй ажил хийдэг ажилчдын цалин орлогыг илүү нэмэх саналыг нь бид дэмжиж байгаа.
Ажилчдын цалин 1.7 сая төгрөгөөс эхэлдэг бол 6 сая төгрөг хүртэл цалин авдаг ажилчин нь хүнд нөхцөлд, илүү цагаар ажиллаж энэ хэмжээний цалин авдаг гэж байгаа. Иймээс “Эрдэнэт” үйлдвэрийн ҮЭХ-ны зүгээс тавьж буй жинхэнэ ачаалал авч ажилладаг хүмүүсийнхээ цалинг нэмэх шаардлагатай гэдэг саналыг дэмжиж байна. Гол нь хэлэлцээрт шийдвэр гаргах түвшний удирдлагуудыг оролцохыг хүсч байна.” гэв.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.