Монголбанк бодлогын хүүгээ 13 хувьд хэвээр үлдээв

9/ 15/ 2023    15 цаг 08 минут

Монголбанкны мөнгөний бодлогын хороо хуралдаж, бодлогын хүүг хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн байна.

 Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “ Мөнгөний бодлогын хороо энэ 9 дүгээр сарын 13-15-ны өдөр хуралдаж, дараах шийдвэрийг гаргалаа. Хурлаар эдийн засаг банк санхүүгийн өнөөгийн нөхцөл байдлыг харгалзан бодлогын хүүг 13 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргасан.

Шийдвэрт, дэлхийн эдийн засгийн төлөв өмнөх бодлогын шийдвэр гаргаж байсантай харьцуулахад муудаж, тодорхой бус байдал өндөр хэвээр үргэлжлэх төлөвтэй байна. Гадаад эдийн засгийн өсөлт энэ онд саарах төдийгүй, ирэх онд ч сэргэхээргүй байгаа юм. Геополитикийн хурцадмал нөхцөл байдлаас үүдэлтэй эдийн засаг санхүүгийн хориг арга хэмжээ болон дэлхийн томоохон банкуудын хэрэгжүүлж байгаа мөнгөний хатуу бодлого гол нөлөөтэй байна. Түүнчлэн дэлхийн эдийн засгийн  гуравны нэгийг бүрдүүлж байгаа БНХАУ-ын эдийн засаг сэргэлт хүлээлтээс бага байгаа нь анхаарал татсан асуудал болж байна. Экспорт буурч, үл хөдлөх хөрөнгийн салбарын хүндрэл энэ улсад даамжирсан хэвээр байгаа юм.

Дотоодын эдийн засгийн хувьд өсөлт нэмэгдэж, инфляц буураад байна.Манай улсын эдийн засгийн өсөлт хүлээлтээс давж, энэ оны эхний хагаст 6.4 хувьтай гарсан. Нүүрсний экспорт түүхэн дээд хэмжээнд хүрч өссөнөөр уул уурхайн болон бусад салбар идэвхжиж, эдийн засгийн өсөлт хүлээлтээс давж гарлаа. Төсвийн тодотголын нөлөөгөөр өсөлтийн төлөв сайжирсан байгаа.

 Гэхдээ өвөлжилт хүндэрч малын зүй бус хоргодол сүүлийн 10 жилийн дунджаас 3 дахин өндөр байснаар хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэл буурч, энэ оны төсөөлөл буурч гарсан. Инфляц буурч, Монголбанкны төсөөлөлтэй нийцтэй байгаа бөгөөд ойрын 2-3 сард 9-10 хувьд хүрч тогтвортой байхаар харагдаж байна.

Экспортын орлогын өсөлт ирэх саруудад өсч, төлбөрийн тэнцэлд нөлөөлөхөөр байгаа юм. Инфляц алгуур буурч байгаа ч цаашид өсгөх эрсдэлт хүчин зүйл байсаар байна. Дотоод талаасаа ирэх оны төсөв, төсвийн хүрээний мэдэгдлээс нэмэгдэх, экспортын биет хэмжээ болон үнэ хүлээлтэд хүрэхгүй байх, нийлүүлэлтийн шалтгаантай нэмэгдэж буй дотоодын хүнсний инфляц цаашид буурахгүй байх гэсэн дотоод хүчин зүйлс бий.

Гадаад  орчны хувьд геополитикийн нөхцөл байдал, БНХАУ-ын эдийн засаг, дэлхий нийтэд болж буй цаг агаарын эрс тэс үзэгдэл, гадаад эдийн засгийн төлөв байна.

-Дэлхийн томоохон банкууд бодлогын хүүгээ чангарч байгаа. Энэ тухайд ямар мэдээлэл өгөх вэ?

-2023 оны төсвийг хагас жилээр тодотгоод 1.8 их наядаар зардал нэмэгдсэн. Үүнтэй холбогдуулж, инфляц бидний тооцсон түвшинд хүрч буурахгүй байна. Ирэх оны төсөв яг өргөн баригдаагүй ч ерөнхий дунд хугацааны тоо нь бол гарсан. Ерөнхийдөө ирэх оны төсөв 23-24 их наядаар төсөөлөгдөж байгаа. Тийм учраас төсөв тэлэлттэй гарна гэсэн хүлээлт бол байна. Тиймээс бодлогын хүү 13, инфляц 10 хувьтай буюу +3 гэсэн зөрүү байгаа ч бодлогын хүүг хэвээр хадгалах нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан. Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын төвбанкуудын хийх гэж байгаа алхмуудын талаар мэдээлэл гарч эхэлж байна. АНУ-ын хувьд хэдийгээр инфляц буурч байгаа ч төсөөлсөн хэмжээнд хүрэхгүй байгаа болохоор энэ улиралд хүүгээ өсгөх тал руу байх болов уу гэсэн мэдэгдэл хийгээд байна. Дийлэнх хүнсний бараа маань импортоор орж ирдэг учраас давхар болгоомж бол байна" гэв.

-

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррештэй уулзлаа52 минут 45 секундын өмнөБогд ууланд самар түүхээр яваад буцах замдаа сураггүй болж 12 хоножээ58 минут 25 секундын өмнөБаянхонгор-Шаргалжуут чиглэлийн 54,1 км замыг хатуу хучилттай болгох төслийн хөрөнгийг улсын төсөвт тусгана1 цаг 26 минутын өмнөАвтомашингүй өдрөөр нийтийн тээврийн 42 чиглэлд өөрчлөлт орно1 цаг 36 минутын өмнөМаргааш “Автомашингүй өдөр-2023” болно1 цаг 43 минутын өмнөБямба гарагт 12 зах, худалдааны төв ажиллахгүй1 цаг 48 минутын өмнөОХУ шатахуун, дизель түлшний экспортыг тодорхойгүй хугацаагаар зогсоолоо1 цаг 52 минутын өмнөПУТИН: Аравдугаар сард Хятадад айлчлах Ши Жиньпиний урилгыг хүлээн авчээ1 цаг 52 минутын өмнө2100 он гэхэд мөнх цэвдэг алга болно гэж таамаглаж байна3 цаг 16 минутын өмнөДЭЛХИЙН ХЭВЛЭЛҮҮД: Орос Украинд дайтсанаар Кавказ дахь нөлөөгөө алдаж байна3 цаг 17 минутын өмнөАрдчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчид өрсөлдөгчдийн хэн нь хэн бэ3 цаг 18 минутын өмнөЧөлөөтийн бүсгүйчүүд багаараа дэлхийд 3-т жагслаа3 цаг 37 минутын өмнө"Ам асууя": Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарын 132 зорилтот “алсын хараа”-г шинжихүй3 цаг 38 минутын өмнөЦаг агаар: төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо уулаараа нойтон цас орно3 цаг 47 минутын өмнөЭ.Даваанасан ДАШТ-ний мөнгөн медальтан боллоо3 цаг 47 минутын өмнөДорнын зурхай: Хануур, төөнүүр хийлгэхэд муу өдөр4 цаг 2 минутын өмнөЭ.Дэлгэрмаа Дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртлээ4 цаг 11 минутын өмнөХан-Уул дүүргийн 18-р сургуулийн 21 сурагч бөөлжиж, суулгасан байдалтай эмнэлэгт хүргэгджээ9 сар 21. 20:52Сэрэмжлүүлэг: Гарцаар гарч байсан 12-13 насны 2 хүүхэд авто осолд өртөж, нэг нь нас баржээ9 сар 21. 20:37Мандал сумын засаг даргын орлогч Л.Мөнхбатад Өмнөд Солонгосын шүүхээс 5 жилийн хорих ял оноожээ9 сар 21. 17:18Гурван настай хүүг зодсон Э залилангийн хэргээр 9 жилийн ял сонсоод давж заалджээ9 сар 21. 16:55Нийслэлийн улсын бүртгэлийн газрын үйлчилгээний хоёр цэг бямба гарагт ажиллана9 сар 21. 16:49Бумбатын рашааны 44.1 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авлаа9 сар 21. 16:37Дахин боловсруулах үйлдвэрлэгчийнх хийх ажил уу эсвэл иргэдийнх үү9 сар 21. 16:11ХНХЯ: Цалин, тэтгэврийн нэмэгдэлд иргэд олон нийт ам сайтай байна9 сар 21. 15:59ЦЕГ: 23 дугаар сургуулийн ариун цэврийн өрөөнд “Хяналтын камер байршуулсан байна” гэх мэдээллийг шалгаж байна9 сар 21. 15:39Төрийн банк: “Мөрөөдлөө хадгалъя-2023” хадгаламжийн урамшуулалт аяны 2 дахь тохирлын эзэд тодорлоо9 сар 21. 15:26Баянхонгор аймагт ингэний 30-40 ферм байгуулахад Ерөнхий сайдаас дэмжлэг хүслээ9 сар 21. 15:21Адуундаа яваад сураггүй болсон иргэнийг 9 өдөр эрэн хайж, ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж эрлийг зогсоолоо9 сар 21. 15:15Дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийг хөгжүүлэх чиглэлээр Тяньжин хоттой хамтран ажиллана9 сар 21. 15:07Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчид нэр дэвшигчид9 сар 21. 14:43III эмнэлэг 40 саяын өртөгтэй хөлдөөж, засах эмчилгээг нэвтрүүллээ9 сар 21. 14:26Өвөлжилтийн бэлтгэл 87 хувьтай байна9 сар 21. 14:20Шойгу Тегеранд айлчилж, Ираны армийн командлалын төлөөлөгчидтэй  уулзав 9 сар 21. 13:30"БЗД-ийн Засаг дарга Н.Баярмөнхийн ТҮЦ-ийн ачлага хийлгэхээр явуулсан нүүрээ халхалж, маск зүүсэн хүмүүс нь биднийг харанхуй газар аваачаад заналхийлсэн"9 сар 21. 13:28АТГ: Авлигыг мэдээлэх тусгай дугаараар 259 дуудлага хүлээн авчээ9 сар 21. 13:15Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишидатай уулзав9 сар 21. 12:55С.Баярцогт: Би ганцхан газар шалгагдаагүй. Монголд, Швейцарьт, Хонгконгт, Австралид гээд олон хүчний байгууллагын шалгалтад ороод гарсан9 сар 21. 12:36"Д.Мөнх-Эрдэнийн хувийн байдалтай холбоотой асуудлыг дэлгэнэ"9 сар 21. 12:21С.Баярцогт: АН-ын дэд дарга нар Сүүдрийн Засгийн газрын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа9 сар 21. 12:16
 Facebook Twitter Youtube