Х.Ганбаатар: "Эрдэнэт" ТӨҮГ-ын ҮЭХ-ны саналыг хүлээж авах эсэх нь УИХ-ын түвшинд яригдах ёстой

9/ 15/ 2023    15 цаг 44 минут

Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо болон Уул уурхайн үндэсний ассоциацитай хамтран Эрдэнэт үйлдвэрт үүсээд байгаа нөхцөл байдлын талаар байр сууриа илэрхийллээ.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь 2023 онд 500 гаруй тэрбум төгрөгийн ашигтай ажилласан гэдэг мэдээлэл бий. Хэрвээ ажилчдын саналын дагуу цалинг 50 хувиар нэмэхээр болбол нийт 220 гаруй тэрбум төгрөг төсөвт нэмэгдэх аж.

Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны Х.Ганбаатар “ Хөдөлмөрийн хуультай холбоотой янз бүрийн асуудал үүсч байна. Үүнтэй холбоотойгоор Эрдэнэт үйлдвэрт үүсээд байгаа нөхцөл байдал нэлээн хурцадмал болохоор харагдаж байна. Хөдөлмөрийн тухай хуульд ажил хаялт зарлах гурван үндэслэлийг зааж өгсөн.  Хуулийн хоёрдугаар үндэслэл болох ажил олгогчоос шалтгаалаад хамтын хэлэлцээр зогсонги байдалд орсон бол гэдгээр ажил хаялт зарлаж байгаа аж. Бидний зүгээс хамтын хэлэлцээрээ үргэлжлүүлж, ажил хаялтаа зогсоохыг уриалж байна. Гэхдээ ажил хаялт хуулийн дагуу байсан уу гэдэгт эргэлзэх үндэслэл байгаа учраас цаашид гарах сөрөг үр дагаврын тооцож үзээсэй гэж хэлэх байна.

Одоогийн байдлаар ажил хаях үндэслэл үүсгэсэн хамт олны шийдвэр ирээгүй байна. Тус үйлдвэрийн 26 цехээс гурав нь ажил хаялт зарлаад байгаа юм байна.

Монгол Улсын хуулиар ажил хаялтыг үндэслэлгүй зохион байгуулсан гэж үзвэл ажил хаялтыг зохион байгуулсан тал хохирлыг барагдуулдаг. Эрдэнэт үйлдвэрийн хувьд  өдөрт 10 тэрбумын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. 50 хувь нь улсын төсөвт, 50 хувь нь үйлдвэрийн үйл ажиллагааг санхүүжүүлэхэд зарцуулагддаг. Тийм учраас Эрдэнэт үйлдвэрт үүсээд байгаа нөхцөл байдлыг үйлдвэрийн Үйлдвэрчний эвлэл болон захиргааны зүгээс хамтын хэлэлцээрт яаралтай орж, асуудлыг яаралтай шийдэх нь чухал байна. Зөвхөн цалин хөлсний асуудал дээр маргаан үүсээд энэ түвшинд хүрч байгаа юм. Эрдэнэт үйлдвэр бол төрийн өмчит үйлдвэр. Төрөөс захирлыг нь томилдог. Захиралд цалинг 50 хувиар нэмэх эрх байхгүй. Толгой компани болох “Эрдэнэс Монгол” компани, Төрийн өмчийн хороо, Засгийн газар, УИХ-ын түвшинд яригдах ёстой” гэсэн мэдээлэл өглөө.

1


Сэтгэгдэл (1)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



66.181.177.88Зочин   • 9 сарын 15. 18 цаг 49 минут

ene neg dalbiisan hulgaich zygeer mungu gusaad l amirach baidag, ingeheer mongol yaj hugjih veedee



ШИНЭ МЭДЭЭ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррештэй уулзлаа40 минут 37 секундын өмнөБогд ууланд самар түүхээр яваад буцах замдаа сураггүй болж 12 хоножээ46 минут 17 секундын өмнөБаянхонгор-Шаргалжуут чиглэлийн 54,1 км замыг хатуу хучилттай болгох төслийн хөрөнгийг улсын төсөвт тусгана1 цаг 13 минутын өмнөАвтомашингүй өдрөөр нийтийн тээврийн 42 чиглэлд өөрчлөлт орно1 цаг 24 минутын өмнөМаргааш “Автомашингүй өдөр-2023” болно1 цаг 31 минутын өмнөБямба гарагт 12 зах, худалдааны төв ажиллахгүй1 цаг 36 минутын өмнөОХУ шатахуун, дизель түлшний экспортыг тодорхойгүй хугацаагаар зогсоолоо1 цаг 40 минутын өмнөПУТИН: Аравдугаар сард Хятадад айлчлах Ши Жиньпиний урилгыг хүлээн авчээ1 цаг 40 минутын өмнө2100 он гэхэд мөнх цэвдэг алга болно гэж таамаглаж байна3 цаг 4 минутын өмнөДЭЛХИЙН ХЭВЛЭЛҮҮД: Орос Украинд дайтсанаар Кавказ дахь нөлөөгөө алдаж байна3 цаг 5 минутын өмнөАрдчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчид өрсөлдөгчдийн хэн нь хэн бэ3 цаг 6 минутын өмнөЧөлөөтийн бүсгүйчүүд багаараа дэлхийд 3-т жагслаа3 цаг 25 минутын өмнө"Ам асууя": Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарын 132 зорилтот “алсын хараа”-г шинжихүй3 цаг 25 минутын өмнөЦаг агаар: төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо уулаараа нойтон цас орно3 цаг 34 минутын өмнөЭ.Даваанасан ДАШТ-ний мөнгөн медальтан боллоо3 цаг 35 минутын өмнөДорнын зурхай: Хануур, төөнүүр хийлгэхэд муу өдөр3 цаг 50 минутын өмнөЭ.Дэлгэрмаа Дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртлээ3 цаг 59 минутын өмнөХан-Уул дүүргийн 18-р сургуулийн 21 сурагч бөөлжиж, суулгасан байдалтай эмнэлэгт хүргэгджээ9 сар 21. 20:52Сэрэмжлүүлэг: Гарцаар гарч байсан 12-13 насны 2 хүүхэд авто осолд өртөж, нэг нь нас баржээ9 сар 21. 20:37Мандал сумын засаг даргын орлогч Л.Мөнхбатад Өмнөд Солонгосын шүүхээс 5 жилийн хорих ял оноожээ9 сар 21. 17:18Гурван настай хүүг зодсон Э залилангийн хэргээр 9 жилийн ял сонсоод давж заалджээ9 сар 21. 16:55Нийслэлийн улсын бүртгэлийн газрын үйлчилгээний хоёр цэг бямба гарагт ажиллана9 сар 21. 16:49Бумбатын рашааны 44.1 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авлаа9 сар 21. 16:37Дахин боловсруулах үйлдвэрлэгчийнх хийх ажил уу эсвэл иргэдийнх үү9 сар 21. 16:11ХНХЯ: Цалин, тэтгэврийн нэмэгдэлд иргэд олон нийт ам сайтай байна9 сар 21. 15:59ЦЕГ: 23 дугаар сургуулийн ариун цэврийн өрөөнд “Хяналтын камер байршуулсан байна” гэх мэдээллийг шалгаж байна9 сар 21. 15:39Төрийн банк: “Мөрөөдлөө хадгалъя-2023” хадгаламжийн урамшуулалт аяны 2 дахь тохирлын эзэд тодорлоо9 сар 21. 15:26Баянхонгор аймагт ингэний 30-40 ферм байгуулахад Ерөнхий сайдаас дэмжлэг хүслээ9 сар 21. 15:21Адуундаа яваад сураггүй болсон иргэнийг 9 өдөр эрэн хайж, ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж эрлийг зогсоолоо9 сар 21. 15:15Дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийг хөгжүүлэх чиглэлээр Тяньжин хоттой хамтран ажиллана9 сар 21. 15:07Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчид нэр дэвшигчид9 сар 21. 14:43III эмнэлэг 40 саяын өртөгтэй хөлдөөж, засах эмчилгээг нэвтрүүллээ9 сар 21. 14:26Өвөлжилтийн бэлтгэл 87 хувьтай байна9 сар 21. 14:20Шойгу Тегеранд айлчилж, Ираны армийн командлалын төлөөлөгчидтэй  уулзав 9 сар 21. 13:30"БЗД-ийн Засаг дарга Н.Баярмөнхийн ТҮЦ-ийн ачлага хийлгэхээр явуулсан нүүрээ халхалж, маск зүүсэн хүмүүс нь биднийг харанхуй газар аваачаад заналхийлсэн"9 сар 21. 13:28АТГ: Авлигыг мэдээлэх тусгай дугаараар 259 дуудлага хүлээн авчээ9 сар 21. 13:15Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишидатай уулзав9 сар 21. 12:55С.Баярцогт: Би ганцхан газар шалгагдаагүй. Монголд, Швейцарьт, Хонгконгт, Австралид гээд олон хүчний байгууллагын шалгалтад ороод гарсан9 сар 21. 12:36"Д.Мөнх-Эрдэнийн хувийн байдалтай холбоотой асуудлыг дэлгэнэ"9 сар 21. 12:21С.Баярцогт: АН-ын дэд дарга нар Сүүдрийн Засгийн газрын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа9 сар 21. 12:16
 Facebook Twitter Youtube