НАСА-гийн удирдлагад шинэ албан тушаал бий болов. Тэр нь Үл мэдэгдэх гажиг үзэгдлийн (UNP) судалгаа хариуцсан захирал юм. Гэхдээ энэ албан тушаалыг өмнө нь үл мэдэгдэх нисдэг биеттэй тааралдсан видео бичлэг болон бусад нотлох баримтуудыг судалсан бие даасан шинжээчийн комиссын ажилд тусалж байсан хүн хэсэг хугацаанд хашиж байв.
Тус комиссын дүгнэлтийг Пүрэв гарагт НАСА-гийн цахим хуудсанд 36 хуудас тайлан хэлбэрээр нийтэлсэн байна.
Гол дүгнэлт нь бие даасан шинжээчид жил гаруй ажилласны эцэст дүрс бичлэгт буулгасан нууцлаг үзэгдэл, объектуудын аль нэг нь харь гарагаас гаралтай гэсэн баттай нотолгоог олж чадаагүй байна. Гэхдээ энэ нь НЛО-г огт үгүйсгэсэн гэсэн үг биш юм.
НАСА-гийн администратор Билл Нелсон "Бид яг юу болохыг мэдэхгүй байна." гэжээ. Нисдэг биетүүдтэй тулгарсан бүх нотлох баримтыг сайтар судалж үзээд комисс ихэнх объектыг таньж чадсан гэж тэрээр тодруулав.
Зарим үл мэдэгдэх нисдэг биетүүдийг нарийвчилж үзэхэд бөмбөлөг болж таарсан. Бусад нь агаар мандлын үзэгдлээс үүдэлтэй дүрс байсан. Гэвч мөн чанар нь нууц хэвээр үлддэг үзэгдлүүд байдаг.
Тэнгэр дэх сүүдэр
Нельсон хэлэхдээ, би хувьдаа Орчлон ертөнцийн уудам орон зайн хаа нэгтээ өөр соёл иргэншил оршин байдаг гэдэгт бараг итгэлтэй байна.
Орчлон ертөнцөд хэдэн тэрбум галактик байдаг. Тэдний тус бүрд нь хэдэн тэрбум од байдаг. Тэдний ихэнх нь дагуултай, тэр дундаа "Златовласкийн бүс"" /Алтан түгжээ/ гэж нэрлэгддэг дагуулууд байдаг. Эдгээр нь эх одтойтойгоо тийм ч ойрхон биш, гэхдээ бас тийм ч хол биш. Зөвхөн энэ тохиолдолд гэхэд л тэнд амьдрал байх боломжтой.
Нью Йорк Таймс сонины редакцийн хүсэлтээр НАСА хэзээ нэгэн цагт эдгээр гарагуудын аль нэгэнд амьдрал үүссэн гэсэн математик магадлалыг хүртэл тооцоолжээ.
Бидэнд судлах зүйл байх болно
Ажиглах боломжтой орчлон ертөнц амьдралыг онолын хувьд дэмжиж чадна. Тиймээс энэ боломжийн талаар эргэлзэх зүйл алга.
Өөр нэг зүйл бол эдгээр соёл иргэншлийн төлөөлөгчид Дэлхийд хүрэхийн тулд даван туулах ёстой зай нь хөгжлийн нэлээд өндөр шаардлагыг тавьсан байдаг нь тодорхой.
Хэрэв бид өөр ертөнц рүү хараахан хүрч чадахгүй байгаа бол бидэнд хүрч ирж буй аливаа харь гарагийнхан наад зах нь технологийн хувьд биднээс хамаагүй илүү дэвшилттэй байх ёстой.
Тиймээс хэрэв харь гарагийнхан үнэхээр дэлхий дээр айлчилж байгаа бол НАСА энэ тухай бүх зүйлийг мэдэхийг хүсч байна гэж Нелсоны шинжлэх ухааны асуудал эрхэлсэн орлогч Никола Фокс сэтгүүлчдэд хэлжээ.
"Бид бол эрдэмтэд! Бид ямар ч өгөгдөлд дуртай. Ялангуяа бидэнд хараахан байхгүй байгаа шинэ өгөдөлд" гэж тэр тодотгожээ.
Одоо НАСА үл мэдэгдэх нисдэг биет буюу хэвийн бус үзэгдлийн талаарх мэдээллийг нухацтай судлах болно гэж Нелсон баталжээ.
Харамсалтай нь ихэнх видео бичлэгүүд болон бусад нотлох баримтууд маш муу чанартай байдаг. Тиймээс НАСА-гийн захиргаа хүн бүрээс “Хэрэв та үл мэдэгдэх нисдэг биет ажиглавал түүнийгээ хамгийн сайн чанартайгаар буулгана уу. Бидэнд судлах зүйл байх болно." гэж рүсч байгаагаа илэрхийлжээ.
Эх сурвалж: ВВС news
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.