Украины Авлигаас урьдчилан сэргийлэх үндэсний агентлаг (НАПК) Энэтхэгийн очир алмаз үйлдвэрлэгч "Shree Ramkrishna Exports" (SRK) компанийг "олон улсын дайныг ивээн тэтгэгч"-ийн жагсаалтад орууллаа.
Shree Ramkrishna Exports (SRK) нь дэлхийн хамгийн том алмаз үйлдвэрлэдэг, экспортлогч компаниудын нэг юм.
Тухайлбал, дэлхийн очир эрдэнийн 95 хувийг Энэтхэгт үйлдвэрлэдэг гэж тэмдэглэжээ.
НАПК-ийн мэдээлснээр тус компанийн жилийн орлого 1.3 тэрбум доллараас дээш байдаг. SRK нь барзгар алмаз худалдаж авсны дараа зүсэж, өнгөлж, ангилж байгаад экспортолдог.
Өмнө нь Туркийн шилэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Шишекам групп "олон улсын дайны ивээн тэтгэгч"-ийн жагсаалтад багтаж байжээ. Тус компани нь шилэн савны үйлдвэрлэлээрээ дэлхийд хоёрдугаарт ордог бөгөөд содны үйлдвэрлэлээрээ тэргүүлдэг гэж мэдээлсэн юм.
Эх сурвалж : Лента.ру
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.