Цэргийн тусгай ажиллагааны бүсийн хүчний нэгдсэн бүлгийн командлагч асан Сергей Суровикины Африкт явж байгаа зургуудыг Алжирын Абд аль-Хамид Бен Бадис сүмийн фэйсбүүк хуудсанд нийтэлсэн байна.
Суровикиныг ОХУ-ын БХЯ-ны төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтан Алжирт хүрэлцэн ирсэн гэж тэмдэглэжээ. "Оросын өндөр дээд хэмжээний төлөөлөгчид Их сүмд зочилж, зочдыг имам хүлээн авлаа" гэж хэвлэлд бичжээ. Аяллын талаар өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.
Өмнө нь блогчин Сергей Колясников цэргийн удирдагчтай авахуулсан зураг нийтэлж, Суровикиныг гадаадад явах гэж байгааг зарласан ч хаана очихыг тодорхой нэрлээгүй юм. Генералыг бүгд найрамдах улсын цэргийн удирдлагатай уулзах үеэр нь энэ гэрэл зургийг хальснаа буулгасан байна.
Суровкиныг хэсэг хугацаанд сураггүй болсны дараа буюу Пригожины онгоц осолдсон тэр өдөр түүнийг ОХУ-ын агаар-сансрын хүчний ерөнхий командлагчийн албан тушаалаас нь чөлөөлсан юм.
Улмаар тэр үүнээс хойш удалгүй олны өмнө гарч ирсэн бөгөөд Төрийн Думын нэгэн албан тушаалтны хэлснээр Суровкиныг Тусгаар улсуудын хамтын нөхөрлөл хэмээн нэрлэгддэг олон улсын байгууллагад тун боломжийн албан тушаалд очно хэмээн ярьсан юм.
Думын Батлан хамгаалах хорооны орлогч дарга Юрий Швиткин генералыг хаана байгаа талаар Лента.ру сайтаас асуухад би энэ талаар мэдэхгүй гэж хариулжээ.
Эх сурвалж: Лента.ру
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.