Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийн дээд түвшний уулзалт эхэллээ

9/ 16/ 2023    9 цаг 28 минут

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Куба Улсын Ерөнхийлөгч Мигель Диаз-Канел Бермудезийн урилгаар Хавана хотноо болж байгаа Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийн дээд түвшний уулзалтад оролцож байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийг “Хавана” олон улсын хурлын төвд хүрэлцэн ирэхэд БНКУ-ын Ерөнхийлөгч Мигель Диаз-Канель Бермудез угтан мэндчилэв.

Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийн “Өнөөгийн хөгжлийн сорилтууд: Шинжлэх ухаан, технологи, инновацын үүрэг” сэдэвт дээд түвшний уулзалтыг БНКУ-ын Ерөнхийлөгч нээж үг хэллээ.

Тэрбээр 77-гийн бүлэг нь НҮБ-ын гишүүн орнуудын гуравны хоёр, дэлхийн нийт хүн амын 80 хувийг төлөөлж байгааг хэлээд, энэ удаагийн уулзалт хүн төрөлхтөн хэдэн арван жилийн өмнө төсөөлж ч байгаагүй шинжлэх ухаан, технологийн ололтод хүрсэн цаг үед болж байгааг тэмдэглэв.

Сүүлийн 30 жилд технологийн хурдацтай хөгжил явагдсан ч дэлхий даяар ядуурал нэмэгдэж, 2005 оноос хойш өлсгөлөн хамгийн дээд цэгтээ хүрснийг хэлэв.

Тухайлбал хөгжиж буй орнуудад 80 сая гаруй хүүхэд боловсрол эзэмшиж чадахгүй, 60 гаруй сая хүн цахилгаангүй. Буурай хөгжилтэй орнуудад хүн амын 36 хувь нь интернэт хэрэглэдэг бол аж үйлдвэржсэн орнуудын хүн амын 92 хувь нь интернэт хэрэглэж байгааг жишээ болгов.

Бүгд Найрамдах Куба Улс хөгжиж буй орон боловч цар тахлын эсрэг вакцинаа өөрсдөө үйлдвэрлэсэн нь шинжлэх ухааны хөгжлөөрөө дутуу үнэлж болохгүй түвшинд хүрсний нэг илэрхийлэл гэдгийг хэллээ.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш:

“Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийн гишүүн орнууд бол тогтвортой хөгжлийн хөдөлгүүр. Зарим гишүүн ядуурлыг бууруулж чадсан бөгөөд нийтлэг шийдэл олох, нэгдмэл байдлыг бэхжүүлэх НҮБ-ын зорилгод нэгдсэн билээ.

Гэхдээ ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн гамшгийн давтамж нэмэгдсээр. Дүгнэлт маш тодорхой. Дэлхий нийт хөгжиж буй орнуудын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй байна.

Үүнийг өөрчлөхийн тулд үндэсний түвшинд сайн засаглалыг бэхжүүлж, нөөцөө тэгш хуваарилж, тогтвортой хөгжлийг нэн тэргүүнд авч үзэх нь чухал. Харин олон улсын түвшинд хүний эрхийг дээдэлсэн, Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийн эрх ашгийг бүх түвшинд хамгаалсан олон улсын тогтолцоог бий болгохын төлөө хамтран ажиллах хэрэгтэй. Бүгдийн төлөөх тогтолцоог хөгжүүлэхэд Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийн дуу хоолой маш чухал бөгөөд НҮБ-ын тавцанд үргэлж чухал байр суурь эзлэх болно” гэв.

Монгол Улс хөгжиж буй орнуудтай хамтран нийтлэг асуудлаар эрх ашгаа хамгаалах, үндэсний хувь нэмрээ оруулах зорилгоор 77-гийн бүлгийн үйл ажиллагаанд 1989 оноос хойш оролцож байна.

Олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статус, бичиг үсгийн болон ардчиллын боловсрол, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын тусгай хэрэгцээ шаардлага зэрэг асуудлыг урагшлуулах, Монгол Улсын санаачилсан тогтоолын төслүүдийг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулгануудаар хэлэлцүүлж батлуулахад 77-гийн бүлгийн гишүүн орнууд дэмжлэг үзүүлж иржээ.

1964 онд НҮБ-ын худалдаа, хөгжлийн бага хурлын анхдугаар хуралдаанаар хөгжиж буй орнуудын хамтын тунхаглалыг баталснаар 77-гийн бүлгийг байгуулсан түүхтэй.

Анх хөгжиж буй 77 орон байгуулсан бүлэгт одоо 134 орон нэгдэж, НҮБ дахь Засгийн газар хоорондын хамгийн том бүлэг болоод байна.

Энэ бүлэг эдийн засгийн хамтын сонирхлоо харилцан дэмжих, НҮБ-ын системийн хүрээнд болж буй эдийн засаг, хөгжлийн гол асуудлаарх хэлэлцүүлэгт нэгдмэл байр сууринаас хандах,  хөгжлийн хамтын ажиллагааг дэмжих зорилготой юм.

Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлэг тодорхой асуудлаар тунхаглал, үйл ажиллагааны хөтөлбөр, хэлэлцээр боловсруулахын зэрэгцээ НҮБ болон түүний системийн байгууллагын хүрээнд болдог хурал, чуулганд олон улсын эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн асуудлаар хамтарсан мэдэгдэл хийх, тогтоол, шийдвэрийн төсөл боловсруулж хэлэлцүүлэх, төсөл хэрэгжүүлэх зэргээр ажилладаг.

Тухайлбал НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2 дугаар хороогоор хэлэлцдэг тогтоолуудын 70 гаруй хувийг 77-гийн бүлэг санаачилдаг байна.

Олон улсын эдийн засгийн холбоотой асуудлаар шийдвэр гаргахад хөгжиж буй орнуудын оролцоог нэмэгдүүлэх, хүлээсэн үүрэг, амлалтаа биелүүлэхийг хөгжингүй орнуудаас шаардах нь 77-гийн бүлгийн анхаарлын төвд байдаг.

Бүлгийг Ази, Номхон далай, Африк, Латин Америкийн бүсээс нэг жилийн хугацаагаар ээлжлэн сонгосон улс даргалдаг. 2023 онд Бүгд Найрамдах Куба Улс даргалж байна.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Мандал сумын засаг даргын орлогч Л.Мөнхбатад Өмнөд Солонгосын шүүхээс 5 жилийн хорих ял оноожээ2 цаг 27 минутын өмнөГурван настай хүүг зодсон Э залилангийн хэргээр 9 жилийн ял сонсоод давж заалджээ2 цаг 50 минутын өмнөНийслэлийн улсын бүртгэлийн газрын үйлчилгээний хоёр цэг бямба гарагт ажиллана2 цаг 56 минутын өмнөБумбатын рашааны 44.1 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авлаа3 цаг 8 минутын өмнөДахин боловсруулах үйлдвэрлэгчийнх хийх ажил уу эсвэл иргэдийнх үү3 цаг 34 минутын өмнөХНХЯ: Цалин, тэтгэврийн нэмэгдэлд иргэд олон нийт ам сайтай байна3 цаг 47 минутын өмнөЦЕГ: 23 дугаар сургуулийн ариун цэврийн өрөөнд “Хяналтын камер байршуулсан байна” гэх мэдээллийг шалгаж байна4 цаг 6 минутын өмнөТөрийн банк: “Мөрөөдлөө хадгалъя-2023” хадгаламжийн урамшуулалт аяны 2 дахь тохирлын эзэд тодорлоо4 цаг 19 минутын өмнөБаянхонгор аймагт ингэний 30-40 ферм байгуулахад Ерөнхий сайдаас дэмжлэг хүслээ4 цаг 24 минутын өмнөАдуундаа яваад сураггүй болсон иргэнийг 9 өдөр эрэн хайж, ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж эрлийг зогсоолоо4 цаг 30 минутын өмнөДагуул хот, эдийн засгийн тусгай бүсийг хөгжүүлэх чиглэлээр Тяньжин хоттой хамтран ажиллана4 цаг 38 минутын өмнөАрдчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчид нэр дэвшигчид5 цаг 2 минутын өмнөIII эмнэлэг 40 саяын өртөгтэй хөлдөөж, засах эмчилгээг нэвтрүүллээ5 цаг 19 минутын өмнөӨвөлжилтийн бэлтгэл 87 хувьтай байна5 цаг 26 минутын өмнөШойгу Тегеранд айлчилж, Ираны армийн командлалын төлөөлөгчидтэй  уулзав 6 цаг 15 минутын өмнө"БЗД-ийн Засаг дарга Н.Баярмөнхийн ТҮЦ-ийн ачлага хийлгэхээр явуулсан нүүрээ халхалж, маск зүүсэн хүмүүс нь биднийг харанхуй газар аваачаад заналхийлсэн"6 цаг 18 минутын өмнөАТГ: Авлигыг мэдээлэх тусгай дугаараар 259 дуудлага хүлээн авчээ6 цаг 30 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишидатай уулзав6 цаг 51 минутын өмнөС.Баярцогт: Би ганцхан газар шалгагдаагүй. Монголд, Швейцарьт, Хонгконгт, Австралид гээд олон хүчний байгууллагын шалгалтад ороод гарсан7 цаг 9 минутын өмнө"Д.Мөнх-Эрдэнийн хувийн байдалтай холбоотой асуудлыг дэлгэнэ"7 цаг 24 минутын өмнөС.Баярцогт: АН-ын дэд дарга нар Сүүдрийн Засгийн газрын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа7 цаг 29 минутын өмнөБямба гарагт төв талбайд шүдний эмнэлгүүд ажиллана7 цаг 33 минутын өмнөКим Чоль Сан: БНСУ-ын хил дээрээс иргэдийг буцааж буй асуудалд онцгойлон анхаарч, хүмүүнлэгийн үүднээс хандаж ажиллана7 цаг 36 минутын өмнөУулын Карабахын эрх баригчид гал зогсоохоо мэдэгдэв8 цаг 15 минутын өмнөТөрийн үйлчилгээг хүргэхэд давхардал үүсгэхгүй байх, мэдээллээр хангаж ажиллах үүрэг өглөө8 цаг 48 минутын өмнөGS 25 дэлгүүрийн үүдэнд гаднаа ил харагдах гэмтэл, шархгүй хүн нас барсан байжээ9 цаг 4 минутын өмнөОБЕГ: Согтуугаар гүүрнээс унаж голын усанд живсэн иргэнийг эрэн хайх ажил үргэлжилж байна9 цаг 35 минутын өмнөСогтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 92 зөрчил илрүүлжээ9 цаг 40 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын индрээс Монгол Улсын байр суурийг илэрхийллээ10 цагийн өмнөКоронавирусын шинэ омог “Пирола”-гийн гол онцлогийг нэрлэв9 сар 21. 8:52BLOOMBERG: "G-7"-ийн орнууд Украины мөргөлдөөн дахин 6-7 жил үргэлжилж магадгүй гэжээ 9 сар 21. 7:30 Төлөөлөгчдийн танхим Зеленскийгээс АНУ-гийн үзүүлсэн тусламжийн тайланг нэхнэ9 сар 21. 7:25Монголын хоёр тамирчин өнөөдөр алтан медалийн төлөө барилдана9 сар 21. 7:05Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нар юу хэлэв9 сар 21. 7:04Монголчууд минь, хэдүүлээ ядаж ажил хийдэг болъё9 сар 21. 7:02Гавьяат тамирчин Д.Отгонжаргал дэлхийгээс 3 дахь медалиа хүртлээ9 сар 21. 7:01Цаг агаар: Зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо орно9 сар 21. 7:00Д.Батжаргал: Хатуухан хэлэхэд, нэн тэргүүнд айл өрхийн болон аж ахуйн нэгжийн хогны хураамжийг нэмэх хэрэгтэй9 сар 21. 7:00МҮХАҮТ-ыг ирэх 4 жилд Д.Энхтүвшин удирдана9 сар 21. 6:59Дорнын зурхай: Үс засуулахад өнгө зүс сайжрах сайн9 сар 21. 6:45
 Facebook Twitter Youtube