
Монголын чөлөөт бөхийн шигшээ баг тамирчид “Белград-2023” дэлхийн аварга шалгаруулах тэмцээний барилдаанаа өнөөдөр эхлүүлнэ. Тэмцээний эхний өдөр буюу өнөөдөр 4 бөх дэвжээнд гарна.
61кг-ын жинд ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Нармандахын Наранхүү эхний тойрогт Хойд Македон Улсын тамирчин өсвөр үеийн ЕАШТ-ий алт, мөнгөн медальт Бесир Алили, Кубын Жосеф Андрес Силва нарын ялсантай нь барилдана.
70кг-ын жинд залуучуудын ДАШТ-ий хүрэл, U23 хүртэлх насны Азийн аварга ОУХМ Энхтуяагийн Тэмүүлэн, Гүрж улсын тамирчин U23 хүртэлх насны Дэлхийн аварга Жеоржитой.
86кг-ын жинд залуучуудын ДАШТ-ий хошой хүрэл, ААШТ-ий хүрэл медальт ОУХМ Бямбасүрэнгийн Бат-Эрдэнэ, БНСУ-ын тамирчин Кан Деакютай
125кг-ын жинд ДАШТ-ийн мөнгө, хүрэл медальт МУГТ Мөнхтөрийн Лхагвагэрэл, БНХАУ-ын тамирчин ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Дэн Живэйтэй тус тус учраа таарлаа.
Барилдаан манай цагаар 16:30 минутаас эхлэх юм.
Эх сурвалж: MGLsport.com



Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.