Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын дулааны цахилгаан станцын санхүүжилтийг ирэх оны төсөвт тусгахаар боллоо

9/ 16/ 2023    14 цаг 31 минут

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн орон нутаг дахь томилолт Сэлэнгэ аймагт үргэлжилж байна. Ерөнхий сайд аймгийн иргэдтэй уулзаж “Шинэ сэргэлтийн реформ” илтгэлээ танилцуулж, санал, хүсэлтийг нь сонслоо.

Сэлэнгэ аймаг улсын төсөвт орлого төвлөрүүлдэг 8 аймгийн нэг. 2022 онд улсын төсөвт 3,1 тэрбум төгрөг төвлөрүүлжээ. Газар тариалангийн салбарт улсын хэрэгцээт үр тарианы 43.1, төмс, хүнсний ногооны 13-39, байгалийн хадлангийн 20 хувийг Сэлэнгэ аймаг үйлдвэрлэж, үр тариа, хадлангаар улсдаа тэргүүлж байна.

Энэ жилийн хувьд Монгол Улс түүхэндээ хамгийн их ургац авах боломж бүрдэж, нэгжийн ургац сүүлийн 10 жилд хамгийн өндөр хэмжээнд хүрээд байна. Хүнсний ногооны үйлдвэрлэл ч өнгөрсөн оноос нэмэгдэж Монгол Улс улаанбуудай, төмсний хэрэгцээгээ 100 хувь, хүнсний ногооны 81 хувийг дотоодоос хангах боломжтой болсныг Ерөнхий сайд онцлоод манлайлан ажилласан сэлэнгэчүүдэд талархал илэрхийллээ. Энэ мэтээр эдийн засгийн хараат бус байдлыг бий болгох “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг Засгийн газар хэрэгжүүлж байна. Одоогоор ДНБ, экспорт, төсвийн орлого нэмэгдсэн бодит үр дүн гараад байна. Цаашид аж үйлдвэрийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэх, эрчим хүчний нэмэлт эх үүсвэрүүдийг бий болгох, экспортын шинэ гарцууд, боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх, 21 аймгийг хооронд нь хатуу хучилттай автозамаар холбох зэрэг бодлогыг Засгийн газар дэвшүүлэн ажиллаж буйг Ерөнхий сайд иргэдэд танилцууллаа.

Сэлэнгэ аймгийн иргэд уулзалтын үеэр тариалангийн талбайд мал ордог асуудлаас үүдсэн малчид тариаланчдын хоорондын маргааныг зохицуулах, шийдэл гаргах, уул уурхайн мөрөөр эвдэгдсэн газруудад нөхөн сэргээлт хийх, ХААИС-ийн салбар сургуулийг нээх, хүнсний ногоо боловсруулах үйлдвэр байгуулах, боловсролын чанарыг сайжруулах, бэлчээрийн даац хэтэрсэнтэй холбоотойгоор Сэлэнгэ аймгийг отрын бүс нутгаас чөлөөлөх, дулаан хангамжийг сайжруулах, Алтанбулагийн чөлөөт бүсийг нээх, “Шүгэл”, “Шүүр” ажиллагааг орон нутагт буруу зорилгоор ашиглаж буйд хяналт тавих, Сэлэнгэ аймагт авлига газар авсан, төрийн албан хаагчдыг шахаж хавчдаг байдал түгээмэл байгаа зэрэгт анхаарахыг хүслээ. 

Сэлэнгэ аймгийн иргэд 2024 оны улсын төсөвт дараах төслүүдийг багтаахаар эрэмбэллээ.

1.    Шинэ суурьшлын бүсийн дэд станцын барилга байгууламж /Сэлэнгэ, Сүхбаатар сум/

2.    Аймгийн төвийн инженерийн шугам сүлжээний шинэчлэл /Сэлэнгэ, Сүхбаатар сум/

3.    Үерийн далан /Сэлэнгэ, Сүхбаатар сум/

4.    Автозамын сүлжээний шинэчлэл /Сэлэнгэ, Сүхбаатар сум/

5.    Цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын  ажил /Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Баянгол сум/

6.    Ерөө сумын төвөөс Бугант чиглэлийн 27.8 км авто зам /Сэлэнгэ/

7.    Зоорь /Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Мандал, Баянгол, Шаамар сум/

8.    Сумын төвийн доторх 10,3 хатуу хучилттай авто зам /Сэлэнгэ, Мандал сум/

9.    Соёлын төвийн барилга /Сэлэнгэ, Хүдэр сум/

10. Соёлын төвийн барилга /Сэлэнгэ, Ерөө/

Ерөнхий сайд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод баригдах 50МВт чадалтай дулааны цахилгаан станц, Сүхбаатар, Мандал, Баянгол, Шаамар сумдын зоорьны санхүүжилтийг ирэх оны улсын төсөвт суулгах, ХААИС-ийн салбар сургууль байгуулах асуудлыг ирэх 7 хоногийн Засгийн газрын хуралдаанд танилцуулж хэлэлцүүлэх, Ерөө сумын төвөөс Бугант чиглэлийн 27.8 км авто замын санхүүжилтийг улсын төсөвт тусгахаа илэрхийллээ. Мөн иргэдээс гаргасан санал, хүсэлт, ялангуяа хууль бус томилгоо, Хөтөлийн Цемент шохой ТӨХК-ийн удирдлагатай холбоотой асуудлыг шалгаж нягтлан, үндэслэлтэй бол шуурхай арга хэмжээ авахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үргэлжлүүлэн ирэх амралтын өдрүүдэд тариалангийн бүсэд ажиллана.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Мандал сумын засаг даргын орлогч Л.Мөнхбатад Өмнөд Солонгосын шүүхээс 5 жилийн хорих ял оноожээ1 цаг 39 минутын өмнөГурван настай хүүг зодсон Э залилангийн хэргээр 9 жилийн ял сонсоод давж заалджээ2 цаг 2 минутын өмнөНийслэлийн улсын бүртгэлийн газрын үйлчилгээний хоёр цэг бямба гарагт ажиллана2 цаг 8 минутын өмнөБумбатын рашааны 44.1 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авлаа2 цаг 20 минутын өмнөДахин боловсруулах үйлдвэрлэгчийнх хийх ажил уу эсвэл иргэдийнх үү2 цаг 46 минутын өмнөХНХЯ: Цалин, тэтгэврийн нэмэгдэлд иргэд олон нийт ам сайтай байна2 цаг 59 минутын өмнөЦЕГ: 23 дугаар сургуулийн ариун цэврийн өрөөнд “Хяналтын камер байршуулсан байна” гэх мэдээллийг шалгаж байна3 цаг 18 минутын өмнөТөрийн банк: “Мөрөөдлөө хадгалъя-2023” хадгаламжийн урамшуулалт аяны 2 дахь тохирлын эзэд тодорлоо3 цаг 31 минутын өмнөБаянхонгор аймагт ингэний 30-40 ферм байгуулахад Ерөнхий сайдаас дэмжлэг хүслээ3 цаг 36 минутын өмнөАдуундаа яваад сураггүй болсон иргэнийг 9 өдөр эрэн хайж, ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж эрлийг зогсоолоо3 цаг 42 минутын өмнөДагуул хот, эдийн засгийн тусгай бүсийг хөгжүүлэх чиглэлээр Тяньжин хоттой хамтран ажиллана3 цаг 50 минутын өмнөАрдчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчид нэр дэвшигчид4 цаг 14 минутын өмнөIII эмнэлэг 40 саяын өртөгтэй хөлдөөж, засах эмчилгээг нэвтрүүллээ4 цаг 31 минутын өмнөӨвөлжилтийн бэлтгэл 87 хувьтай байна4 цаг 37 минутын өмнөШойгу Тегеранд айлчилж, Ираны армийн командлалын төлөөлөгчидтэй  уулзав 5 цаг 27 минутын өмнө"БЗД-ийн Засаг дарга Н.Баярмөнхийн ТҮЦ-ийн ачлага хийлгэхээр явуулсан нүүрээ халхалж, маск зүүсэн хүмүүс нь биднийг харанхуй газар аваачаад заналхийлсэн"5 цаг 30 минутын өмнөАТГ: Авлигыг мэдээлэх тусгай дугаараар 259 дуудлага хүлээн авчээ5 цаг 42 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишидатай уулзав6 цаг 3 минутын өмнөС.Баярцогт: Би ганцхан газар шалгагдаагүй. Монголд, Швейцарьт, Хонгконгт, Австралид гээд олон хүчний байгууллагын шалгалтад ороод гарсан6 цаг 21 минутын өмнө"Д.Мөнх-Эрдэнийн хувийн байдалтай холбоотой асуудлыг дэлгэнэ"6 цаг 36 минутын өмнөС.Баярцогт: АН-ын дэд дарга нар Сүүдрийн Засгийн газрын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа6 цаг 41 минутын өмнөБямба гарагт төв талбайд шүдний эмнэлгүүд ажиллана6 цаг 45 минутын өмнөКим Чоль Сан: БНСУ-ын хил дээрээс иргэдийг буцааж буй асуудалд онцгойлон анхаарч, хүмүүнлэгийн үүднээс хандаж ажиллана6 цаг 48 минутын өмнөУулын Карабахын эрх баригчид гал зогсоохоо мэдэгдэв7 цаг 27 минутын өмнөТөрийн үйлчилгээг хүргэхэд давхардал үүсгэхгүй байх, мэдээллээр хангаж ажиллах үүрэг өглөө8 цагийн өмнөGS 25 дэлгүүрийн үүдэнд гаднаа ил харагдах гэмтэл, шархгүй хүн нас барсан байжээ8 цаг 16 минутын өмнөОБЕГ: Согтуугаар гүүрнээс унаж голын усанд живсэн иргэнийг эрэн хайх ажил үргэлжилж байна8 цаг 46 минутын өмнөСогтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 92 зөрчил илрүүлжээ8 цаг 52 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын индрээс Монгол Улсын байр суурийг илэрхийллээ9 цаг 12 минутын өмнөКоронавирусын шинэ омог “Пирола”-гийн гол онцлогийг нэрлэв9 сар 21. 8:52BLOOMBERG: "G-7"-ийн орнууд Украины мөргөлдөөн дахин 6-7 жил үргэлжилж магадгүй гэжээ 9 сар 21. 7:30 Төлөөлөгчдийн танхим Зеленскийгээс АНУ-гийн үзүүлсэн тусламжийн тайланг нэхнэ9 сар 21. 7:25Монголын хоёр тамирчин өнөөдөр алтан медалийн төлөө барилдана9 сар 21. 7:05Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нар юу хэлэв9 сар 21. 7:04Монголчууд минь, хэдүүлээ ядаж ажил хийдэг болъё9 сар 21. 7:02Гавьяат тамирчин Д.Отгонжаргал дэлхийгээс 3 дахь медалиа хүртлээ9 сар 21. 7:01Цаг агаар: Зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо орно9 сар 21. 7:00Д.Батжаргал: Хатуухан хэлэхэд, нэн тэргүүнд айл өрхийн болон аж ахуйн нэгжийн хогны хураамжийг нэмэх хэрэгтэй9 сар 21. 7:00МҮХАҮТ-ыг ирэх 4 жилд Д.Энхтүвшин удирдана9 сар 21. 6:59Дорнын зурхай: Үс засуулахад өнгө зүс сайжрах сайн9 сар 21. 6:45
 Facebook Twitter Youtube