АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп Оросын удирдагч Владимир Путины Украины эргэн тойронд үүссэн хямралыг шийдвэрлэхэд бэлэн байгаа талаарх тайлбарыг нааштайгаар үнэлэв. Тэрээр 9-р сарын 15-нд NBC News-т ярилцлага өгөхдөө ийм үнэлгээ өгсөн байна.
"Түүний ингэж хэлсэн нь надад таалагдаж байна, учир нь би зөв зүйлийг хэлж байсан гэдгийг түүний энэ үг харуулж байна" гэж Америкийн Ерөнхийлөгч асан хэлэв.
Улстөрч хэрэв АНУ-ын ерөнхийлөгчөөр дахин сонгогдвол Украины мөргөлдөөнийг 24 цагийн дотор хэрхэн дуусгахаар төлөвлөж байгаа тухай бүх хөзрөө бүрэн дэлгээгүй. Гэхдээ ийм нөхцөлд юу хийхээ мэдэж байгаа гэдэгтээ зуун хувь итгэлтэй байгаагаа Трамп онцолсон байна. Тэрээр Москва, Киевийн хооронд хэлэлцээ хийж, хоёр улс хэлэлцээр байгуулахад хүрнэ гэдгийг тэмдэглэв.
9-р сарын 12-нд Путин Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын бүгд хурал дээр хэлэхдээ, АНУ-д хэн ерөнхийлөгч болсон ч Оросын чиглэлд зарчмын өөрчлөлт гарахгүй гэж тэмдэглэсэн юм.
Орос улс хүчирхэгжсэн үеэс л барууны орнууд Оросыг хязгаарлах бодлогоо эхэлсэн гэж Путин мөн тодотгожээ. Түүний хэлснээр барууны орнууд Оросоос хэдийнэ хоцорсон учраас юу ч хийж чадахгүй.
9-р сарын 11-нд Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков "Владимир Путин Москва зорилгодоо дипломат арга замаар хүрэхэд бэлэн байна гэж удаа дараа хэлж байсныг эргэн сануулсан юм. ОХУ-тай хэлэлцээрийн ширээнээс гарсан нь Украины тал гэдгийг тэрээр онцлов. Үүнээс гадна мөргөлдөөнийг шийдвэрлэхийн тулд Москвагаас илүү их хүчин чармайлт гаргаж байна гээд Оросын зорилго өөрчлөгдөөгүй, хэвээрээ байгааг тэр тэмдэглэсэн юм.
Эргэн сануулахад, 2022 оны 3-р сарын 29-нд Туркийн Истанбул хотноо Орос, Украины хоорондын сүүлийн шатны хэлэлцээ болж, гурван цаг орчим үргэлжилсэн. Хожим нь 10-р сард Киев Москватай харилцахаа албан ёсоор зогсоосон юм.
Эх сурвалж: Iz.ru
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.