Монголбанк: Мөнгөний бодлогын хүүг 13 хувьд хэвээр хадгална

9/ 17/ 2023    8 цаг 56 минут

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2023 оны 9 дүгээр сарын 13, 15-ны өдрийн ээлжит хурлаар эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, гадаад орчны төлөв, эрсдэлийг харгалзан үзээд бодлогын хүүг 13 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа. Худалдааны түнш орнуудын инфляц саарч, худалдааны эргэлт сайжирч, тээврийн зардал буурч, төгрөгийн гадаад валюттай харьцах ханш тогтвортой байсан нь импортын барааны үнийн өсөлт, улмаар инфляцыг саарууллаа.

Цаашид инфляц алгуур буурах хандлага үргэлжлэхээр байна. Гэхдээ эдийн засгийн идэвхжил, төсвийн зардал, тэр дундаа төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлсэн нөлөөгөөр эрэлтийн шалтгаантай инфляц өмнөх төсөөллөөс нэмэгдэхээр байна.

Эдийн засгийн өсөлт 2023 оны 2 дугаар улиралд хүлээлтээс өндөр гарахад нүүрсний экспорт түүхэн дээд хэмжээнд хүрч өссөнөөр уул уурхай, түүнээс хамааралтай салбаруудын идэвхжил нэмэгдсэн нь голлон нөлөөллөө. Түүнчлэн, төсвийн төлөв суларсан нь эдийн засгийн өсөлтийн төсөөллийг нэмэгдүүлэх нөхцөл боллоо.

Манай улсын худалдааны гол түнш БНХАУ-ын аж үйлдвэрийн салбарын сэргэлт хүлээлтээс удаан байж, цаашид гадаад эрэлт, гол нэрийн түүхий эдийн үнийн төсөөлөл муудахаар байна. Түүнчлэн, геополитикийн зөрчилдөөн даамжрах, дэлхий нийтэд болж буй цаг агаарын эрс тэс үзэгдлүүд гадаад эдийн засгийн төлөвт сөрөг нөлөө үзүүлж болзошгүй.

Гадаад, дотоод тодорхой бус байдал өндөр, инфляц зорилтот түвшин рүү буурах хурд удааширч байгааг харгалзан Монголбанкны Мөнгөний бодлогын хороо бодлогын хүүг 13 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа. Энэхүү шийдвэр нь инфляцыг дунд хугацаанд зорилтот түвшний орчимд
тогтворжуулах, макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах зорилттой нийцэж байгаа болно.

Цаашид гадаад, дотоод эдийн засгийн орчинд инфляцын төлөв хэрхэн өөрчлөгдөхөөс хамаарч бодлогын дараагийн алхмуудыг авч хэрэгжүүлнэ. Мөнгөний бодлогын хорооны хуралдааны хураангуй тэмдэглэлийг хоёр долоо хоногийн дараа Монголбанкны цахим хуудаст байршуулна.

МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ХОРОО

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Дорнын зурхай: Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой1 цаг 55 минутын өмнөЭ.Дэлгэрмаа Дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртлээ2 цаг 3 минутын өмнөХан-Уул дүүргийн 18-р сургуулийн 21 сурагч бөөлжиж, суулгасан байдалтай эмнэлэгт хүргэгджээ9 сар 21. 20:52Сэрэмжлүүлэг: Гарцаар гарч байсан 12-13 насны 2 хүүхэд авто осолд өртөж, нэг нь нас баржээ9 сар 21. 20:37Мандал сумын засаг даргын орлогч Л.Мөнхбатад Өмнөд Солонгосын шүүхээс 5 жилийн хорих ял оноожээ9 сар 21. 17:18Гурван настай хүүг зодсон Э залилангийн хэргээр 9 жилийн ял сонсоод давж заалджээ9 сар 21. 16:55Нийслэлийн улсын бүртгэлийн газрын үйлчилгээний хоёр цэг бямба гарагт ажиллана9 сар 21. 16:49Бумбатын рашааны 44.1 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авлаа9 сар 21. 16:37Дахин боловсруулах үйлдвэрлэгчийнх хийх ажил уу эсвэл иргэдийнх үү9 сар 21. 16:11ХНХЯ: Цалин, тэтгэврийн нэмэгдэлд иргэд олон нийт ам сайтай байна9 сар 21. 15:59ЦЕГ: 23 дугаар сургуулийн ариун цэврийн өрөөнд “Хяналтын камер байршуулсан байна” гэх мэдээллийг шалгаж байна9 сар 21. 15:39Төрийн банк: “Мөрөөдлөө хадгалъя-2023” хадгаламжийн урамшуулалт аяны 2 дахь тохирлын эзэд тодорлоо9 сар 21. 15:26Баянхонгор аймагт ингэний 30-40 ферм байгуулахад Ерөнхий сайдаас дэмжлэг хүслээ9 сар 21. 15:21Адуундаа яваад сураггүй болсон иргэнийг 9 өдөр эрэн хайж, ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж эрлийг зогсоолоо9 сар 21. 15:15Дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийг хөгжүүлэх чиглэлээр Тяньжин хоттой хамтран ажиллана9 сар 21. 15:07Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчид нэр дэвшигчид9 сар 21. 14:43III эмнэлэг 40 саяын өртөгтэй хөлдөөж, засах эмчилгээг нэвтрүүллээ9 сар 21. 14:26Өвөлжилтийн бэлтгэл 87 хувьтай байна9 сар 21. 14:20Шойгу Тегеранд айлчилж, Ираны армийн командлалын төлөөлөгчидтэй  уулзав 9 сар 21. 13:30"БЗД-ийн Засаг дарга Н.Баярмөнхийн ТҮЦ-ийн ачлага хийлгэхээр явуулсан нүүрээ халхалж, маск зүүсэн хүмүүс нь биднийг харанхуй газар аваачаад заналхийлсэн"9 сар 21. 13:28АТГ: Авлигыг мэдээлэх тусгай дугаараар 259 дуудлага хүлээн авчээ9 сар 21. 13:15Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишидатай уулзав9 сар 21. 12:55С.Баярцогт: Би ганцхан газар шалгагдаагүй. Монголд, Швейцарьт, Хонгконгт, Австралид гээд олон хүчний байгууллагын шалгалтад ороод гарсан9 сар 21. 12:36"Д.Мөнх-Эрдэнийн хувийн байдалтай холбоотой асуудлыг дэлгэнэ"9 сар 21. 12:21С.Баярцогт: АН-ын дэд дарга нар Сүүдрийн Засгийн газрын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа9 сар 21. 12:16Бямба гарагт төв талбайд шүдний эмнэлгүүд ажиллана9 сар 21. 12:12Ким Чоль Сан: БНСУ-ын хил дээрээс иргэдийг буцааж буй асуудалд онцгойлон анхаарч, хүмүүнлэгийн үүднээс хандаж ажиллана9 сар 21. 12:09Уулын Карабахын эрх баригчид гал зогсоохоо мэдэгдэв9 сар 21. 11:30Төрийн үйлчилгээг хүргэхэд давхардал үүсгэхгүй байх, мэдээллээр хангаж ажиллах үүрэг өглөө9 сар 21. 10:57GS 25 дэлгүүрийн үүдэнд гаднаа ил харагдах гэмтэл, шархгүй хүн нас барсан байжээ9 сар 21. 10:42ОБЕГ: Согтуугаар гүүрнээс унаж голын усанд живсэн иргэнийг эрэн хайх ажил үргэлжилж байна9 сар 21. 10:11Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 92 зөрчил илрүүлжээ9 сар 21. 10:05Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын индрээс Монгол Улсын байр суурийг илэрхийллээ9 сар 21. 9:45Коронавирусын шинэ омог “Пирола”-гийн гол онцлогийг нэрлэв9 сар 21. 8:52BLOOMBERG: "G-7"-ийн орнууд Украины мөргөлдөөн дахин 6-7 жил үргэлжилж магадгүй гэжээ 9 сар 21. 7:30 Төлөөлөгчдийн танхим Зеленскийгээс АНУ-гийн үзүүлсэн тусламжийн тайланг нэхнэ9 сар 21. 7:25Монголын хоёр тамирчин өнөөдөр алтан медалийн төлөө барилдана9 сар 21. 7:05Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нар юу хэлэв9 сар 21. 7:04Монголчууд минь, хэдүүлээ ядаж ажил хийдэг болъё9 сар 21. 7:02Гавьяат тамирчин Д.Отгонжаргал дэлхийгээс 3 дахь медалиа хүртлээ9 сар 21. 7:01
 Facebook Twitter Youtube