“Маргаашийн тухай зүүд” зохиолч-уншигчдын уулзалт боллоо

9/ 17/ 2023    9 цаг 26 минут

Улсын Их Хурлын Тамгын газар, Монголын зохиолчдын эвлэл, Үндэсний номын сан хамтран “Илүү их уншъя” уриатай 34 дэх удаагийн номын баярын хүрээнд зохиолч-уншигчдын уулзалтыг зохион байгууллаа. Энэ удаагийн номын баярт УИХ-ын дарга Г.Занданшатарын урилгаар ХБНГУ-ын нэрт яруу найрагч Албрехт Күүн оролцож байгаа бөгөөд “Маргаашийн тухай зүүд” зохиолч-уншигчдын уулзалтад оролцов.

Монгол Улсын соёлын гавъяат зүтгэлтэн, ХБНГУ-ын “Гавъяаны загалмай” одонт, ОХУ-ын Тува Улсын урлагийн гавъяат зүтгэлтэн, зохиолч, сэтгүүлч, соён гэгээрүүлэгч, нийгмийн зүтгэлтэн Ч.Галсан нь монгол зохиолчдоос хамгийн анх герман хэлээр зохиол бичиж, герман хэлт уншигчдын хүндэтгэлийг хүлээсэн эрхэм. Тэрбээр герман хэлээр 42, монгол хэлээр 9 ном туурвин, уншигчдын хүртээл болгосон байна. “Маргаашийн тухай зүүд” зохиолч-уншигчдын уулзалтын эхэнд зохиолч Ч.Галсан зохиол бүтээлийнхээ талаар, намтар, дурдатгалаа хуваалцаж, “Аянгат цагийн тууж” бүтээлийнхээ хэсгээс уншиж толилууллаа.

Үргэлжлүүлэн ХБНГУ-ын яруу найрагч Албрехт Күүн уншигчдад яруу найраг, бүтээлүүдийнхээ талаар танилцуулав. Тэрбээр ХБНГУ-ын Штутгарт хотод төрсөн, автомеханикч мэргэжилтэй. 1991 оноос шүлэг, уянгын тэмдэглэл бичиж эхлсэн бөгөөд яруу найргийн “Sumsaram” номоо хэвлүүлжээ. Түүнчлэн бусад яруу найрагчтай хамтран 10 гаруй ном хэвлүүлж, 2011 онд Эсслингерийн яруу найргийн наададм дэд байр эзэлж байсан аж. Яруу найрагч Албрехт Күүн төрөлх хот Штутгартдаа “Залуу зохиолчдын хороо”-г үүсгэн байгуулж, олон жил тэргүүнээр нь ажилласан байна. Тэрбээр Монгол Улсын Үндэсний номын баярт уригдан оролцож буйдаа баяртай байгаагаа илэрхийлээд, Монгол дахь герман хэлтнүүд, яруу найраг сонирхогчдыг энэ танхимд харж буйдаа туйлын их сэтгэл хөдөлж байгаагаа илэрхийлсэн. Яруу найрагчийн хувиар Албрехт Күүн дэлхий дахины төгсөшгүй энх амгалангийн төлөө амьдралынхаа мөч бүрийг зориулдаг гэдгээ уншигчдадаа онцолж хэлээд өөрийн бүтээлээсээ уншиж сонирхуулав.

Үндэсний номын санд болсон “Маргаашийн тухай зүүд” зохиолч-уншигчдын уулзалтад Монголын зохиолч, яруу найрагчид, МУБИС, СУИС-ийн оюутан залуус, нийслэлийн 23, 38 дугаар сургуулийн сурагчид, яруу найраг сонирхогчид оролцож, хүндэт зочдын тууривсан уран бүтээлийн тухай, хүүхэд залууст зориулсан амьдралын сургамж, зөвлөгөөг сонсож, зохиолч, яруу найрагч болох хүсэл эрэмлзлэлийнхээ талаар халуун дотно яриа өрнүүллээ. Уулзалтын үеэр Үндэсний номын сангийн сан хөмрөгт хадгалагдаж буй Герман зохиолчдын уран бүтээлийн дээжээр номын үзэсгэлэн дэлгэж, нийслэлийн 23 дугаар сургуулийн сурагчид ая дууны мэндчилгээ толилуулж, хүндэт зочин Албрехт Күүний “Маргаашийн тухай зүүд” шүлгийг герман, монгол хэлээр уншиж сонирхуулсан юм.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Дорнын зурхай: Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой1 цаг 53 минутын өмнөЭ.Дэлгэрмаа Дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртлээ2 цаг 2 минутын өмнөХан-Уул дүүргийн 18-р сургуулийн 21 сурагч бөөлжиж, суулгасан байдалтай эмнэлэгт хүргэгджээ9 сар 21. 20:52Сэрэмжлүүлэг: Гарцаар гарч байсан 12-13 насны 2 хүүхэд авто осолд өртөж, нэг нь нас баржээ9 сар 21. 20:37Мандал сумын засаг даргын орлогч Л.Мөнхбатад Өмнөд Солонгосын шүүхээс 5 жилийн хорих ял оноожээ9 сар 21. 17:18Гурван настай хүүг зодсон Э залилангийн хэргээр 9 жилийн ял сонсоод давж заалджээ9 сар 21. 16:55Нийслэлийн улсын бүртгэлийн газрын үйлчилгээний хоёр цэг бямба гарагт ажиллана9 сар 21. 16:49Бумбатын рашааны 44.1 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авлаа9 сар 21. 16:37Дахин боловсруулах үйлдвэрлэгчийнх хийх ажил уу эсвэл иргэдийнх үү9 сар 21. 16:11ХНХЯ: Цалин, тэтгэврийн нэмэгдэлд иргэд олон нийт ам сайтай байна9 сар 21. 15:59ЦЕГ: 23 дугаар сургуулийн ариун цэврийн өрөөнд “Хяналтын камер байршуулсан байна” гэх мэдээллийг шалгаж байна9 сар 21. 15:39Төрийн банк: “Мөрөөдлөө хадгалъя-2023” хадгаламжийн урамшуулалт аяны 2 дахь тохирлын эзэд тодорлоо9 сар 21. 15:26Баянхонгор аймагт ингэний 30-40 ферм байгуулахад Ерөнхий сайдаас дэмжлэг хүслээ9 сар 21. 15:21Адуундаа яваад сураггүй болсон иргэнийг 9 өдөр эрэн хайж, ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж эрлийг зогсоолоо9 сар 21. 15:15Дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийг хөгжүүлэх чиглэлээр Тяньжин хоттой хамтран ажиллана9 сар 21. 15:07Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчид нэр дэвшигчид9 сар 21. 14:43III эмнэлэг 40 саяын өртөгтэй хөлдөөж, засах эмчилгээг нэвтрүүллээ9 сар 21. 14:26Өвөлжилтийн бэлтгэл 87 хувьтай байна9 сар 21. 14:20Шойгу Тегеранд айлчилж, Ираны армийн командлалын төлөөлөгчидтэй  уулзав 9 сар 21. 13:30"БЗД-ийн Засаг дарга Н.Баярмөнхийн ТҮЦ-ийн ачлага хийлгэхээр явуулсан нүүрээ халхалж, маск зүүсэн хүмүүс нь биднийг харанхуй газар аваачаад заналхийлсэн"9 сар 21. 13:28АТГ: Авлигыг мэдээлэх тусгай дугаараар 259 дуудлага хүлээн авчээ9 сар 21. 13:15Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишидатай уулзав9 сар 21. 12:55С.Баярцогт: Би ганцхан газар шалгагдаагүй. Монголд, Швейцарьт, Хонгконгт, Австралид гээд олон хүчний байгууллагын шалгалтад ороод гарсан9 сар 21. 12:36"Д.Мөнх-Эрдэнийн хувийн байдалтай холбоотой асуудлыг дэлгэнэ"9 сар 21. 12:21С.Баярцогт: АН-ын дэд дарга нар Сүүдрийн Засгийн газрын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа9 сар 21. 12:16Бямба гарагт төв талбайд шүдний эмнэлгүүд ажиллана9 сар 21. 12:12Ким Чоль Сан: БНСУ-ын хил дээрээс иргэдийг буцааж буй асуудалд онцгойлон анхаарч, хүмүүнлэгийн үүднээс хандаж ажиллана9 сар 21. 12:09Уулын Карабахын эрх баригчид гал зогсоохоо мэдэгдэв9 сар 21. 11:30Төрийн үйлчилгээг хүргэхэд давхардал үүсгэхгүй байх, мэдээллээр хангаж ажиллах үүрэг өглөө9 сар 21. 10:57GS 25 дэлгүүрийн үүдэнд гаднаа ил харагдах гэмтэл, шархгүй хүн нас барсан байжээ9 сар 21. 10:42ОБЕГ: Согтуугаар гүүрнээс унаж голын усанд живсэн иргэнийг эрэн хайх ажил үргэлжилж байна9 сар 21. 10:11Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 92 зөрчил илрүүлжээ9 сар 21. 10:05Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын индрээс Монгол Улсын байр суурийг илэрхийллээ9 сар 21. 9:45Коронавирусын шинэ омог “Пирола”-гийн гол онцлогийг нэрлэв9 сар 21. 8:52BLOOMBERG: "G-7"-ийн орнууд Украины мөргөлдөөн дахин 6-7 жил үргэлжилж магадгүй гэжээ 9 сар 21. 7:30 Төлөөлөгчдийн танхим Зеленскийгээс АНУ-гийн үзүүлсэн тусламжийн тайланг нэхнэ9 сар 21. 7:25Монголын хоёр тамирчин өнөөдөр алтан медалийн төлөө барилдана9 сар 21. 7:05Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нар юу хэлэв9 сар 21. 7:04Монголчууд минь, хэдүүлээ ядаж ажил хийдэг болъё9 сар 21. 7:02Гавьяат тамирчин Д.Отгонжаргал дэлхийгээс 3 дахь медалиа хүртлээ9 сар 21. 7:01
 Facebook Twitter Youtube