Г.Занданшатар: Номоос өнгөрснийг ч мэдэж чадна. Ирээдүйгээ ч зөгнөж харж чадна. Иймээс илүү их уншъя!

9/ 17/ 2023    9 цаг 33 минут


Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулагддаг “Илүү их уншъя” уриатай 34 дэх удаагийн номын баяр есдүгээр сарын 15-ны өдөр Жанжин Д.Сүхбаатарын талбайд эхэлсэн.

Гурван өдөр болох Үндэсний номын баярын нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр болж, Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар оролцлоо.

Тэрбээр хэлсэн үгэндээ энэ жилийн номын баяр хэд хэдэн онцлогтой болж буйг дурдав.  Улсын дарга Г.Занданшатар хэлэхдээ, Монгол үндэсний номын баяр хүрээгээ тэлж, дэлхийн улс орнуудын төлөөлөл, шилдэг зохиолчид оролцдог болж, олон улсын номын баяр болж өргөжих алхмаа хийж байна. Энэ удаагийн номын баярт Хятадын нэрт зохиолч, орчин үеийн дэлхийн утга зохиолын шилдэг төлөөлөгч Үй хуа оролцож байна.  “Амьдрахуй”, “Вэн хот”, “Цусаа худалдсан тэмдэглэл” зэрэг номоороо уншигчдад танил болсон шилдэг зохиолчийг Монголдоо урьж авчирсан “Тагтаа паблишинг”,  “Нэпко” хэвлэлийн газрын хамт олонд талархал илэрхийлье гэв.

Мөн тухайн жилд хамгийн шилдэг бүтээл туурвисан зохиолч, номын соёлыг түгээн дэлгэрүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан уншигч, номын зүтгэлтнүүдэд Улсын Их Хурлын даргын нэрэмжит “Мэргэн ном” цом, батламж гардуулдаг уламжлал тогтсон. Энэ жилийн номын баярын дээд шагналаар залуу уншигч  Б.Алтанхуяг, дунд үеийн утга зохиолын шилдэг төлөөлөгч, үргэлжилсэн үгийн зохиолч Ц.Ганболд болон өдгөө 85 насных нь ой тохиож буй Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч П.Бадарч нар “Мэргэн ном”-ын эзнээр тодорсныг зарлан мэдэгдэхдээ таатай байна гэлээ.  

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үргэлжлүүлэн, номын баярын асарт дэлхийн олон орны зохиолчдын бүтээл, англи ном нэг гол хэсэг нь болж байгааг дурдаад номын ертөнцөөс өнгөрснийг ч мэдэж чадна. Ирээдүйгээ ч зөгнөж харж чадна. Иймээс илүү их уншъя хэмээн уриаллаа.

Түүнчлэн номын баярыг олон улсын шинжтэй арга хэмжээ болгохоор төлөвлөж, дэлхийн утга зохиолын бас нэгэн гарамгай төлөөлөгч, Японы зохиолч Мүраками Харүкиг Номын баяртаа оролцуулахаар урилга илгээснийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар дуулгалаа.

Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор дөрөв дэх жилдээ зохион байгуулагдаж буй “Үндэсний номын баяр”-т оролцогчид жил бүр өргөжиж байна. Тухайлбал өнгөрсөн жилээс эхлэн Үндсэн хуулийн боловсрол, Парламентын боловсрол, Цахим Парламент, Сонгогчдын боловсрол, Статистик, өгөгдлийн боловсрол зэрэг олон чиглэлээр Улсын Их Хурал болон холбогдох бусад байгууллагууд “Номын баяр”-т  оролцдог болоод байгаа юм. Тиймээс цаашдаа Монгол Улсын Их Хурлаас баталсан хуулийн дагуу Үндэсний бичиг, соёлоо түгээн дэлгэрүүлэхэд энэ баярын үйл ажиллагааны нэг зорилгыг чиглүүлэхээр зорьж байгаа аж.

34 дэх удаагийн Үндэсний номын баярын үеэр уншигчдад ном сонирхох, зохиолчидтой ярилцах боломжийг бүрдүүлэх зорилгоор ‘Номын нээлт”  “Ногоон зүлэг“ гэсэн хоёр тайзыг бий болгосноос гадна тус тусдаа хөтөлбөртэй байгаа аж.

Мөн номын баярт оролцож буй гадаадын зохиолчид, тодруулбал ХБНГУ-ын зохиолч, яруу найрагч Албрехт Күүн, ОХУ-ын төрийн шагналт утга зохиол судлаач, шүүмжлэгч Павел Басинский, оросын улс төрийн триллер зохиолч Дмитрий Захаров, зохиолч, сурган хүмүүжүүлэгч Екатерина Барбаняга, түүхч, соёл судлаач Анна Эспарса, Анастасия Игоревна Строкина, Игорь Сид, Буриадын зохиолч Ширеторов Чингис Пурбоевич, Халимагийн түүхч Басан Захаров, БНХАУ-ын зохиолч Хань Зин Хүй, Италийн утга зохиолын Грицане Кавур шагналт, Хятадын мета-зөгнөлт буюу постмодернист зохиолын аварга гэгддэг Үй Хуа, БНХАУ-ын ӨМӨЗО-ны зохиолч Сономцэрэн нар шинэ номын нээлтээ хийж, уншигчидтай уулзан, тусгай лекцүүдээ унших юм.

Жил бүрийн тав, есдүгээр сарын гурав дахь долоо хоногийн амралтын өдрүүдэд уламжлал болгон зохион байгуулдаг “Үндэсний номын баяр”-ын 34 дэх удаагийн арга хэмжээ энэ сарын 15-17-ны өдрүүдэд тохиож байна. Бүх нийтээр ном унших соёлыг түгээн дэлгэрүүлж, номоор дамжуулан хүүхэд залуусыг соён гэгээрүүлэх, зохиолч, хэвлэн нийтлэгчдийг алдаршуулах зорилготой номын баярыг 2019 оноос эхлэн  Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулж эхэлсэн байдаг.

Номын баярын үйл ажиллагаанд 300 гаруй номын асарт мөн тооны зохиолчид, 200 гаруй хэвлэн нийтлэгч нэгдэж, ойролцоогоор 30000 гаруй хүн идэвхтэй оролцдог байна. Судалгаанаас үзэхэд, номын баярт оролцогчдын дийлэнх буюу 75.4 хувь нь 15-35 насны залуучууд байдаг бол хүйсийн харьцаагаар эмэгтэйчүүд 63.9 хувийг эзэлдэг байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ. 

 

 

 

1


Сэтгэгдэл (1)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



66.181.161.33Зочин   • 9 сарын 17. 13 цаг 17 минут

Zail urvagch pizda



ШИНЭ МЭДЭЭ

Дорнын зурхай: Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой1 цаг 52 минутын өмнөЭ.Дэлгэрмаа Дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртлээ2 цаг 1 минутын өмнөХан-Уул дүүргийн 18-р сургуулийн 21 сурагч бөөлжиж, суулгасан байдалтай эмнэлэгт хүргэгджээ9 сар 21. 20:52Сэрэмжлүүлэг: Гарцаар гарч байсан 12-13 насны 2 хүүхэд авто осолд өртөж, нэг нь нас баржээ9 сар 21. 20:37Мандал сумын засаг даргын орлогч Л.Мөнхбатад Өмнөд Солонгосын шүүхээс 5 жилийн хорих ял оноожээ9 сар 21. 17:18Гурван настай хүүг зодсон Э залилангийн хэргээр 9 жилийн ял сонсоод давж заалджээ9 сар 21. 16:55Нийслэлийн улсын бүртгэлийн газрын үйлчилгээний хоёр цэг бямба гарагт ажиллана9 сар 21. 16:49Бумбатын рашааны 44.1 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авлаа9 сар 21. 16:37Дахин боловсруулах үйлдвэрлэгчийнх хийх ажил уу эсвэл иргэдийнх үү9 сар 21. 16:11ХНХЯ: Цалин, тэтгэврийн нэмэгдэлд иргэд олон нийт ам сайтай байна9 сар 21. 15:59ЦЕГ: 23 дугаар сургуулийн ариун цэврийн өрөөнд “Хяналтын камер байршуулсан байна” гэх мэдээллийг шалгаж байна9 сар 21. 15:39Төрийн банк: “Мөрөөдлөө хадгалъя-2023” хадгаламжийн урамшуулалт аяны 2 дахь тохирлын эзэд тодорлоо9 сар 21. 15:26Баянхонгор аймагт ингэний 30-40 ферм байгуулахад Ерөнхий сайдаас дэмжлэг хүслээ9 сар 21. 15:21Адуундаа яваад сураггүй болсон иргэнийг 9 өдөр эрэн хайж, ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж эрлийг зогсоолоо9 сар 21. 15:15Дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийг хөгжүүлэх чиглэлээр Тяньжин хоттой хамтран ажиллана9 сар 21. 15:07Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчид нэр дэвшигчид9 сар 21. 14:43III эмнэлэг 40 саяын өртөгтэй хөлдөөж, засах эмчилгээг нэвтрүүллээ9 сар 21. 14:26Өвөлжилтийн бэлтгэл 87 хувьтай байна9 сар 21. 14:20Шойгу Тегеранд айлчилж, Ираны армийн командлалын төлөөлөгчидтэй  уулзав 9 сар 21. 13:30"БЗД-ийн Засаг дарга Н.Баярмөнхийн ТҮЦ-ийн ачлага хийлгэхээр явуулсан нүүрээ халхалж, маск зүүсэн хүмүүс нь биднийг харанхуй газар аваачаад заналхийлсэн"9 сар 21. 13:28АТГ: Авлигыг мэдээлэх тусгай дугаараар 259 дуудлага хүлээн авчээ9 сар 21. 13:15Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишидатай уулзав9 сар 21. 12:55С.Баярцогт: Би ганцхан газар шалгагдаагүй. Монголд, Швейцарьт, Хонгконгт, Австралид гээд олон хүчний байгууллагын шалгалтад ороод гарсан9 сар 21. 12:36"Д.Мөнх-Эрдэнийн хувийн байдалтай холбоотой асуудлыг дэлгэнэ"9 сар 21. 12:21С.Баярцогт: АН-ын дэд дарга нар Сүүдрийн Засгийн газрын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа9 сар 21. 12:16Бямба гарагт төв талбайд шүдний эмнэлгүүд ажиллана9 сар 21. 12:12Ким Чоль Сан: БНСУ-ын хил дээрээс иргэдийг буцааж буй асуудалд онцгойлон анхаарч, хүмүүнлэгийн үүднээс хандаж ажиллана9 сар 21. 12:09Уулын Карабахын эрх баригчид гал зогсоохоо мэдэгдэв9 сар 21. 11:30Төрийн үйлчилгээг хүргэхэд давхардал үүсгэхгүй байх, мэдээллээр хангаж ажиллах үүрэг өглөө9 сар 21. 10:57GS 25 дэлгүүрийн үүдэнд гаднаа ил харагдах гэмтэл, шархгүй хүн нас барсан байжээ9 сар 21. 10:42ОБЕГ: Согтуугаар гүүрнээс унаж голын усанд живсэн иргэнийг эрэн хайх ажил үргэлжилж байна9 сар 21. 10:11Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 92 зөрчил илрүүлжээ9 сар 21. 10:05Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын индрээс Монгол Улсын байр суурийг илэрхийллээ9 сар 21. 9:45Коронавирусын шинэ омог “Пирола”-гийн гол онцлогийг нэрлэв9 сар 21. 8:52BLOOMBERG: "G-7"-ийн орнууд Украины мөргөлдөөн дахин 6-7 жил үргэлжилж магадгүй гэжээ 9 сар 21. 7:30 Төлөөлөгчдийн танхим Зеленскийгээс АНУ-гийн үзүүлсэн тусламжийн тайланг нэхнэ9 сар 21. 7:25Монголын хоёр тамирчин өнөөдөр алтан медалийн төлөө барилдана9 сар 21. 7:05Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нар юу хэлэв9 сар 21. 7:04Монголчууд минь, хэдүүлээ ядаж ажил хийдэг болъё9 сар 21. 7:02Гавьяат тамирчин Д.Отгонжаргал дэлхийгээс 3 дахь медалиа хүртлээ9 сар 21. 7:01
 Facebook Twitter Youtube