Сүүлийн гурван жилд 49 хүүхэд хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болжээ

9/ 17/ 2023    12 цаг 18 минут

Хүн худалдаалах гэмт хэрэгт хүүхэд өртөхөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх зорилготой “Мэддэг, мэдээлдэг байя” сарын аян өнөөдрөөс эхэллээ.

Монгол Улс болон АНУ хооронд хүүхдийн эсрэг үйлдэгдэж буй хүн худалдаалах гэмт хэрэгтэй (ХХГХ) тэмцэх чиглэлээр хамтарсан тодорхой зорилгод хүрэх амлалтыг баримтжуулан “Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт гэрээ”-нд 2020 оны дөрөвдүгээр сард гарын үсэг зурсан юм. Энэ гэрээний хүрээнд “Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт: Хүн худалдаалахаас хүүхдийг хамгаалах нь” төслийг Дэлхийн Зөн Монгол болон Азийн Сан ОУ-ын байгууллагууд хамтран хэрэгжүүлж байна. Төслийн зорилго нь ХХГХ мөрдөн шалгах, хянан шийдвэрлэхдээ хохирогч төвтэй арга барилд тулгуурлах, хохирогч хүүхдэд учирсан бие махбод, сэтгэцийн гэмтлийг харгалзан цогц үйлчилгээ үзүүлэх, гэмт этгээдүүдэд зохих ял шийтгэл оногдуулах болон ХХГХ-т хүүхэд өртөхөөс урьдчилан сэргийлэхэд төр, иргэний нийгэм, хувийн хэвшлийн уялдаа холбоо хамтын ажиллагааг сайжруулах, чадавхыг бэхжүүлэхэд оршино.

Энэ гэрээний хүрээнд хүн худалдаалах гэмт хэрэгт хүүхэд өртөхөөс урьдчилан сэргийлэх “Мэддэг мэдээлдэг байя” аяныг АНУ-ын Төрийн департаментын санхүүжилтээр ХЗДХЯ, ХНХЯ, Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллага, Азийн сан, “Монгол Контент” ХХК хамтран хэрэгжүүлж байна.

Аяны нээлт нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн ЕБС-ын 65 дугаар сургуулин гадна талбайд болов. Нээлтэд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга Л.Нямгэрэл, АНУ-ын Элчин сайдын Яамны дэд тэргүүн Мэтю Фэрэнс, Дэлхийн Зөн Монгол ОУ-ын байгууллагын Хүүхэд хамгаалал Компакт төслийн захирал Б.Дарьханд нар болон бусад төрийн болон төрийн бус байгууллагуудын албаны хүмүүс болон багш, сурагч, эцэг эхийн төлөөлөл оролцлоо.

Хүн худалдаалах гэмт хэрэг аль ч улсад үйлдэгдэх боломжтой бөгөөд Монгол Улс илгээгч, дамжуулагч, хүлээн авагч орон гэдгээр олон улсын тайлан, илтгэлд дурдагдаж байна. Уг гэмт хэргийн дийлэнх тохиолдол бэлгийн мөлжлөг болон албадан хөдөлмөр эрхлүүлэх, хөдөлмөрийн мөлжлөгийн хэлбэрээр үйлдэгддэг ба хүүхэд, эрчүүд ч өртдөг.

Монгол Улсын хувьд хүн худалдаалах гэмт хэргээр сүүлийн 3 жилийн хугацаанд 49 хүүхэд хохирогчоор илэрч бүртгэгдсэн байна.

Энэ гэмт хэрэгт ихэвчлэн эмэгтэйчүүд өртдөг ба 10 хохирогч тутмын тав нь насанд хүрсэн эмэгтэй, хоёр нь охид байгаа бол нийт хохирогчдын гуравны нэг буюу 34 хувь нь хүүхэд байна гэж ХХГХ-ийн дэлхийн төлөв байдлын тайлан 2020-д дурджээ.

Иймд эрсдэлтэй тохиолдлыг мэдээлдэг, эрсдэл өндөр хүүхэд, хохирогчийг илрүүлэх, тэднийг үйлчилгээ үзүүлэгч байгууллагад хандуулах, хамгаалах хандлагыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Мэддэг, мэдээлдэг байя” аяныг эхлүүлж, хүүхдүүд, эцэг эх асран хамгаалагч нарт контентоор дамжуулан мэдээллийг хүргэх юм.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррештэй уулзлаа47 минут 5 секундын өмнөБогд ууланд самар түүхээр яваад буцах замдаа сураггүй болж 12 хоножээ52 минут 45 секундын өмнөБаянхонгор-Шаргалжуут чиглэлийн 54,1 км замыг хатуу хучилттай болгох төслийн хөрөнгийг улсын төсөвт тусгана1 цаг 20 минутын өмнөАвтомашингүй өдрөөр нийтийн тээврийн 42 чиглэлд өөрчлөлт орно1 цаг 31 минутын өмнөМаргааш “Автомашингүй өдөр-2023” болно1 цаг 37 минутын өмнөБямба гарагт 12 зах, худалдааны төв ажиллахгүй1 цаг 42 минутын өмнөОХУ шатахуун, дизель түлшний экспортыг тодорхойгүй хугацаагаар зогсоолоо1 цаг 47 минутын өмнөПУТИН: Аравдугаар сард Хятадад айлчлах Ши Жиньпиний урилгыг хүлээн авчээ1 цаг 47 минутын өмнө2100 он гэхэд мөнх цэвдэг алга болно гэж таамаглаж байна3 цаг 10 минутын өмнөДЭЛХИЙН ХЭВЛЭЛҮҮД: Орос Украинд дайтсанаар Кавказ дахь нөлөөгөө алдаж байна3 цаг 12 минутын өмнөАрдчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчид өрсөлдөгчдийн хэн нь хэн бэ3 цаг 13 минутын өмнөЧөлөөтийн бүсгүйчүүд багаараа дэлхийд 3-т жагслаа3 цаг 32 минутын өмнө"Ам асууя": Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарын 132 зорилтот “алсын хараа”-г шинжихүй3 цаг 32 минутын өмнөЦаг агаар: төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо уулаараа нойтон цас орно3 цаг 41 минутын өмнөЭ.Даваанасан ДАШТ-ний мөнгөн медальтан боллоо3 цаг 41 минутын өмнөДорнын зурхай: Хануур, төөнүүр хийлгэхэд муу өдөр3 цаг 56 минутын өмнөЭ.Дэлгэрмаа Дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртлээ4 цаг 5 минутын өмнөХан-Уул дүүргийн 18-р сургуулийн 21 сурагч бөөлжиж, суулгасан байдалтай эмнэлэгт хүргэгджээ9 сар 21. 20:52Сэрэмжлүүлэг: Гарцаар гарч байсан 12-13 насны 2 хүүхэд авто осолд өртөж, нэг нь нас баржээ9 сар 21. 20:37Мандал сумын засаг даргын орлогч Л.Мөнхбатад Өмнөд Солонгосын шүүхээс 5 жилийн хорих ял оноожээ9 сар 21. 17:18Гурван настай хүүг зодсон Э залилангийн хэргээр 9 жилийн ял сонсоод давж заалджээ9 сар 21. 16:55Нийслэлийн улсын бүртгэлийн газрын үйлчилгээний хоёр цэг бямба гарагт ажиллана9 сар 21. 16:49Бумбатын рашааны 44.1 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авлаа9 сар 21. 16:37Дахин боловсруулах үйлдвэрлэгчийнх хийх ажил уу эсвэл иргэдийнх үү9 сар 21. 16:11ХНХЯ: Цалин, тэтгэврийн нэмэгдэлд иргэд олон нийт ам сайтай байна9 сар 21. 15:59ЦЕГ: 23 дугаар сургуулийн ариун цэврийн өрөөнд “Хяналтын камер байршуулсан байна” гэх мэдээллийг шалгаж байна9 сар 21. 15:39Төрийн банк: “Мөрөөдлөө хадгалъя-2023” хадгаламжийн урамшуулалт аяны 2 дахь тохирлын эзэд тодорлоо9 сар 21. 15:26Баянхонгор аймагт ингэний 30-40 ферм байгуулахад Ерөнхий сайдаас дэмжлэг хүслээ9 сар 21. 15:21Адуундаа яваад сураггүй болсон иргэнийг 9 өдөр эрэн хайж, ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж эрлийг зогсоолоо9 сар 21. 15:15Дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийг хөгжүүлэх чиглэлээр Тяньжин хоттой хамтран ажиллана9 сар 21. 15:07Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчид нэр дэвшигчид9 сар 21. 14:43III эмнэлэг 40 саяын өртөгтэй хөлдөөж, засах эмчилгээг нэвтрүүллээ9 сар 21. 14:26Өвөлжилтийн бэлтгэл 87 хувьтай байна9 сар 21. 14:20Шойгу Тегеранд айлчилж, Ираны армийн командлалын төлөөлөгчидтэй  уулзав 9 сар 21. 13:30"БЗД-ийн Засаг дарга Н.Баярмөнхийн ТҮЦ-ийн ачлага хийлгэхээр явуулсан нүүрээ халхалж, маск зүүсэн хүмүүс нь биднийг харанхуй газар аваачаад заналхийлсэн"9 сар 21. 13:28АТГ: Авлигыг мэдээлэх тусгай дугаараар 259 дуудлага хүлээн авчээ9 сар 21. 13:15Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишидатай уулзав9 сар 21. 12:55С.Баярцогт: Би ганцхан газар шалгагдаагүй. Монголд, Швейцарьт, Хонгконгт, Австралид гээд олон хүчний байгууллагын шалгалтад ороод гарсан9 сар 21. 12:36"Д.Мөнх-Эрдэнийн хувийн байдалтай холбоотой асуудлыг дэлгэнэ"9 сар 21. 12:21С.Баярцогт: АН-ын дэд дарга нар Сүүдрийн Засгийн газрын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа9 сар 21. 12:16
 Facebook Twitter Youtube