Ерөнхий сайд тариалангийн бүс нутагт ажиллалаа

9/ 18/ 2023    7 цаг 48 минут

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дархан, Сэлэнгэ, тариалангийн бүс нутгийн бүтээн байгуулалт Дархан-Сэлэнгэ авто замаас Шаамар-Зүүнбүрэн-Цагааннуур-Түшиг-Зэлтэр боомт чиглэлд тавьж буй 120.85 км хатуу хучилттай авто замын ажлын явцтай танилцлаа. Тус зам нь Сэлэнгэ аймгийн ургацын гол бүс нутгийг холбож буй ач холбогдолтойгоос гадна Европ Азийг холбосон замын чухал хэсэгт тооцогдож байна. Замыг “Монгол LJ зам гүүр” ХХК концессын гэрээгээр барьж гүйцэтгэж буй. Цар тахал, хөл хорионоос шалтгаалан замын ажил удааширсан ч өнөөдрийн байдлаар нийт ажлын гүйцэтгэл 94.2 хувьтай байна. Замыг 2023 оны есдүгээр сарын 30 гэхэд бүрэн дуусгахаар ажиллаж байна.
Ерөнхий сайд замыг чанартай гүйцэтгэхэд онцгой анхаарахыг сануулж, Зам тээврийн хөгжлийн яамны холбогдох албан тушаалтнуудыг хяналт тавихыг үүрэг болгов. Замын ажлыг чанаргүй гүйцэтгэвэл хар жагсаалтад оруулж, дахин тендерт оролцуулахгүй байх чиглэл Засгийн газар барьж буйг онцлоод ажлаа хугацаанд нь чанартай гүйцэтгэж ашиглалтад оруулахыг үүрэг болголоо.  


Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын “Атар трейд” ХХК-ийн ургац хураалтын явцтай танилцаж, тариаланчдын төлөөлөлтэй уулзлаа.
Тус компани нь 2004, 2016, 2020 оны “Улсын тэргүүний тариаланч” хамт олон. Жилд 2500-3000 га-д тариа тариалж, 2500-4500 тн ургац хураан авч зах зээлд нийлүүлдэг. 2023 онд нийт 3000 га талбайд үр тариа, тосны ургамал, тэжээлийн ургамал тариалсан байна. Тус компани үрийн чанарт онцгой анхаарч, сайн чанарын бордоо хэрэглэх болсноос га-гаас авах ургацын хэмжээ нэмэгджээ. Харин энэ жил бороо хур элбэгтэй байснаас тариа өвчлөх тохиолдол гарч байна. Ирэх өдрүүдэд хур бороо багатай байвал га-гаас авах ургацын хэмжээ илүү нэмэгдэх боломжтой гэж “Атар трейд” ХХК-ийн ерөнхий захирал Ө.Чимиддорж танилцууллаа.
Ерөнхий сайдтай Сэлэнгэ аймгийн тариаланчдын төлөөлөлтэй мөн уулзлаа. Засгийн газраас олгосон гурван хувийн хүүтэй зээл энэ жил цаг хугацаандаа очсон нь тариаланчдад маш чухал дэмжлэг болсон. Тариалангийн талбайд мал орж буй асуудлыг бүрэн шийдвэрлэх, тариаланчид малчдын хоорондын маргаанд цэг тавьж өгөх зохицуулалт хэрэгтэй байгааг тариаланчид Ерөнхий сайдад уламжлав. Энэ асуудлыг бүх талын оролцоог ханган шийдвэрлэхийг холбогдох албаныханд Ерөнхий сайд үүрэг болголоо. Засгийн газар орон нутгийг бүсчилж хөгжүүлэх бодлого баримталж, энэ хүрээнд тухайлбал, газар тариалангийн бүс нутаг Дархан Сэлэнгийг нэгдсэн бодлогоор хөгжүүлэх ёстой. Монгол Улс зөвхөн уул уурхай бус хөдөө аж ахуй, аялал жуулчлал, сэргээгдэх эрчим хүчний салбартаа түшиглэн хөгжих бүрэн боломжтой. Эдгээрийг “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд уялдуулж цогцоор нь хэрэгжүүлэхээр Засгийн газар ажиллаж байна гэдгийг Ерөнхий сайд онцлов.


 Энэ жил улсын хэмжээнд нэгжийн ургац сүүлийн 10 жилд хамгийн өндөр хэмжээнд хүрч, урьдчилсан балансаар 480 мянган тонн улаан буудай хураан авч, өмнөх оноос 20 орчим хувь өсөхөөр байна. Хүнсний ногооны үйлдвэрлэл ч 165.8 мянган тонн буюу 18.3 хувь нэмэгдэх төлөвтэй байна. 

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Маргааш “Автомашингүй өдөр-2023” болно2 минут 21 секундын өмнөБямба гарагт 12 зах, худалдааны төв ажиллахгүй7 минут 22 секундын өмнөОХУ шатахуун, дизель түлшний экспортыг тодорхойгүй хугацаагаар зогсоолоо11 минут 43 секундын өмнөПУТИН: Аравдугаар сард Хятадад айлчлах Ши Жиньпиний урилгыг хүлээн авчээ11 минут 51 секундын өмнө2100 он гэхэд мөнх цэвдэг алга болно гэж таамаглаж байна1 цаг 36 минутын өмнөДЭЛХИЙН ХЭВЛЭЛҮҮД: Орос Украинд дайтсанаар Кавказ дахь нөлөөгөө алдаж байна1 цаг 37 минутын өмнөАрдчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчид өрсөлдөгчдийн хэн нь хэн бэ1 цаг 38 минутын өмнөЧөлөөтийн бүсгүйчүүд багаараа дэлхийд 3-т жагслаа1 цаг 57 минутын өмнө"Ам асууя": Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарын 132 зорилтот “алсын хараа”-г шинжихүй1 цаг 58 минутын өмнөЦаг агаар: төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо уулаараа нойтон цас орно2 цаг 7 минутын өмнөЭ.Даваанасан ДАШТ-ний мөнгөн медальтан боллоо2 цаг 7 минутын өмнөДорнын зурхай: Хануур, төөнүүр хийлгэхэд муу өдөр2 цаг 22 минутын өмнөЭ.Дэлгэрмаа Дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртлээ2 цаг 31 минутын өмнөХан-Уул дүүргийн 18-р сургуулийн 21 сурагч бөөлжиж, суулгасан байдалтай эмнэлэгт хүргэгджээ9 сар 21. 20:52Сэрэмжлүүлэг: Гарцаар гарч байсан 12-13 насны 2 хүүхэд авто осолд өртөж, нэг нь нас баржээ9 сар 21. 20:37Мандал сумын засаг даргын орлогч Л.Мөнхбатад Өмнөд Солонгосын шүүхээс 5 жилийн хорих ял оноожээ9 сар 21. 17:18Гурван настай хүүг зодсон Э залилангийн хэргээр 9 жилийн ял сонсоод давж заалджээ9 сар 21. 16:55Нийслэлийн улсын бүртгэлийн газрын үйлчилгээний хоёр цэг бямба гарагт ажиллана9 сар 21. 16:49Бумбатын рашааны 44.1 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авлаа9 сар 21. 16:37Дахин боловсруулах үйлдвэрлэгчийнх хийх ажил уу эсвэл иргэдийнх үү9 сар 21. 16:11ХНХЯ: Цалин, тэтгэврийн нэмэгдэлд иргэд олон нийт ам сайтай байна9 сар 21. 15:59ЦЕГ: 23 дугаар сургуулийн ариун цэврийн өрөөнд “Хяналтын камер байршуулсан байна” гэх мэдээллийг шалгаж байна9 сар 21. 15:39Төрийн банк: “Мөрөөдлөө хадгалъя-2023” хадгаламжийн урамшуулалт аяны 2 дахь тохирлын эзэд тодорлоо9 сар 21. 15:26Баянхонгор аймагт ингэний 30-40 ферм байгуулахад Ерөнхий сайдаас дэмжлэг хүслээ9 сар 21. 15:21Адуундаа яваад сураггүй болсон иргэнийг 9 өдөр эрэн хайж, ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж эрлийг зогсоолоо9 сар 21. 15:15Дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийг хөгжүүлэх чиглэлээр Тяньжин хоттой хамтран ажиллана9 сар 21. 15:07Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчид нэр дэвшигчид9 сар 21. 14:43III эмнэлэг 40 саяын өртөгтэй хөлдөөж, засах эмчилгээг нэвтрүүллээ9 сар 21. 14:26Өвөлжилтийн бэлтгэл 87 хувьтай байна9 сар 21. 14:20Шойгу Тегеранд айлчилж, Ираны армийн командлалын төлөөлөгчидтэй  уулзав 9 сар 21. 13:30"БЗД-ийн Засаг дарга Н.Баярмөнхийн ТҮЦ-ийн ачлага хийлгэхээр явуулсан нүүрээ халхалж, маск зүүсэн хүмүүс нь биднийг харанхуй газар аваачаад заналхийлсэн"9 сар 21. 13:28АТГ: Авлигыг мэдээлэх тусгай дугаараар 259 дуудлага хүлээн авчээ9 сар 21. 13:15Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишидатай уулзав9 сар 21. 12:55С.Баярцогт: Би ганцхан газар шалгагдаагүй. Монголд, Швейцарьт, Хонгконгт, Австралид гээд олон хүчний байгууллагын шалгалтад ороод гарсан9 сар 21. 12:36"Д.Мөнх-Эрдэнийн хувийн байдалтай холбоотой асуудлыг дэлгэнэ"9 сар 21. 12:21С.Баярцогт: АН-ын дэд дарга нар Сүүдрийн Засгийн газрын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа9 сар 21. 12:16Бямба гарагт төв талбайд шүдний эмнэлгүүд ажиллана9 сар 21. 12:12Ким Чоль Сан: БНСУ-ын хил дээрээс иргэдийг буцааж буй асуудалд онцгойлон анхаарч, хүмүүнлэгийн үүднээс хандаж ажиллана9 сар 21. 12:09Уулын Карабахын эрх баригчид гал зогсоохоо мэдэгдэв9 сар 21. 11:30Төрийн үйлчилгээг хүргэхэд давхардал үүсгэхгүй байх, мэдээллээр хангаж ажиллах үүрэг өглөө9 сар 21. 10:57
 Facebook Twitter Youtube