БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун тус бүс нутагт үйлдвэрлэсэн сум нэвтэрдэггүй хантааз, иж бүрдэл нисгэгчгүй онгоцыг Владивосток хотын тэргүүн Олег Кожемякогаас бэлэг болгон авчээ.
“Хотын дарга Ким Чен Унд дайралтын үед хэрэглэх зориулалттай хуяг дуулга өгсөн. Энэ бол цээж, мөр, хоолой, цавины хамгаалалтын бүстэй сум нэвтэрдэггүй хантааз бөгөөд энэ нь бусад мэдэгдэж буй ижил төрлийн бүтээгдэхүүнээс хамаагүй хөнгөн жинтэй" гэж тус хотын хэвлэлийн албанаас мэдээллээ.
БНАСАУ-ын удирдагчид бэлэглэсэн нисгэгчгүй онгоцнуудын багц дотор таван камикадзе болон босоо хөөрөх функцтэй "Гераниум-25" загварын тагнуулын нисгэгчгүй онгоц байгаа юм. Мөн дулааны мэдрэгчид үл анзаарагдах тусгай хувцас хэрэглэлийг Ким Чен Унд бэлэглэсэн байна.
Ким Чен Ун 9-р сарын 16-ны өглөө Приморид ирсэн юм. Есдүгээр сарын 13-нд Путин, Ким Чен Ун нарын дээд хэмжээний уулзалт Восточный сансрын буудалд өндөрлөв. Уулзалт янз бүрийн хэлбэрээр таван цаг гаруй үргэлжилсэн. Төгсгөлд нь ОХУ-ын төрийн тэргүүн Хойд Солонгосын удирдагчийн айлчлалыг тохиолдуулан албан ёсны оройн зоог барив.
Есдүгээр сарын 15-нд БНАСАУ-ын удирдагч Комсомольск-на-Амур хотод айлчилж, Оросын нисэх онгоцны үйлдвэрүүдийг үзэж танилцжээ.
Эх сурвалж: Лента.ру
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.