Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын XXI их хурал энэ сарын 20-нд товлогдсон.
Энэ удаагийн хурлаар МҮХАҮТ-ын ерөнхийлөгчийн албыг хашиж байгаа О.Амартүвшин өөрийн хүсэлтээр албан тушаалаа өгөхөөр болжээ. Тэрбээр 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр шийдсэн аж.
Тиймээс МҮХАҮТ-ын ерөнхийлөгчийн суудалд горилогчид албан ёсоор нэр дэвших тухай мэдээллээ өөрийн олон нийтийн хуудсаар илэрхийлж эхлэв. Тодруулбал, тус танхимын ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшихээ дараах хүмүүс зарлажээ.
МҮХАҮТ нь удирдах зөвлөлийн 75 гишүүнтэй бөгөөд татвараа төлсөн хийгээд сүүлийн гурван жилийн турш танхимын гишүүн байсан бол удирдах зөвлөлд нэр дэвших эрхтэй болдог. Тиймээс 75 гишүүн бүгд нэр дэвших боломж ч байгаа гэсэн үг юм.
Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүмүүсийн нэр эцсийн байдлаар өнөөдөр буюу есдүгээр сарын 18-ны өдрийн 17.00 цагаар дуусгавар болно. Тэдний мөрийн хөтөлбөртэй танилцаж, нэр дэвшигчдийн материалыг авсны дараагаар их хурлаа хийж, танхимын гишүүдийн санал хураалтаар дараагийн Ерөнхийлөгчийн шалгаруулах билээ.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.