Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ есдүгээр сарын 16-21-ний өдрүүдэд Серби улсын нийслэл Белград хотод болж байна. Энэ тэмцээнд манай улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр 10 тамирчин зодоглож байна.
Тэмцээний хоёр дахь өдөр 92 кг-ын жинд ОУХМ Г.Ганхуяг эхний тойрогт гоц мөргөж, хоёрдугаар тойрогт AIN-Беларусийн Хажи Ражабовыг 7:0 харьцаагаар ялж, гурвын даваанд 2023 оны Азийн аварга Японы Араш Ёшидатай хүч үзлээ.
Г.Ганхуяг 19 настай японы тамирчинтай Азийн АШТ-ий хагас шигшээд өрсөлдөж, 7:9 оноогоор ялагдаж байв. Тэрбээр энэ удаа дэлхийн дэвжээнд даагаа нэхсэн ч 1:11 оноогоор цэвэр ялагдав. Хэрэв Японы бөх хагас шигшээд Азербайжаны О.Нурмагомедовыг ялбал Ганхуягт дагаж барилдах боломж гарах юм.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.