“Нээлттэй Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно

9/ 18/ 2023    11 цаг 21 минут
Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газар, Хөвсгөл аймгийн нутгийн зөвлөлтэй хамтран “Нээлттэй Хөвсгөл 2023” арга хэмжээг Улаанбаатар хотноо 2023 оны 10-р сарын 6,7 –ны  өдрүүдэд Сүхбаатарын талбай дээр зохион байгуулах гэж байна.

Монгол Улсын Их хурлаар баталсан “Шинэ сэргэлтийн бодлого”, Монгол Улсын Ерөнхий сайдын 2022 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 157 дугаар захирамж, Хөвсгөл аймгийн ИТХ-ын 2022 оны 18 дугаар хуралдааны 11 дүгээр тогтоолоор батлагдсан “Нээлттэй Хөвсгөл” хөтөлбөрийн зорилтыг хангах хүрээнд Хөвсгөл аймагт амьдрах таатай орчин, давуу тал, боломж нөхцөлийг Улаанбаатар хотын иргэн, аж ахуйн нэгжид сурталчлан, нутагтаа ирж амьдрахыг урьсан шинэ боломж, шийдлүүдээ танилцуулах нээлттэй, цогц арга хэмжээ болох юм.

Хот хөдөөгийн сэргэлтийн бодлогын хүрээнд Хөвсгөл нутагт ажиллаж амьдрах бүх талын дэмжлэг, боломжийг танилцуулах, аймгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, бизнес эрхлэгчид, малчид тариаланчдын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн үйлчилгээг орон даяар таниулан сурталчлах, борлуулах, бизнесийн түншлэлийг тогтоох, шинэ инновац туршлага судлах, дэвшилтэт технологи, тоног төхөөрөмж нэвтрүүлэх, төр хувийн хэвшлийн түншлэл, бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чиглэж байна.

Энэ үеэр “Хөвсгөлийн ирээдүй” нээлттэй уулзалт, “Нээлттэй ажлын байр”-ны үзэсгэлэн, “Хөвсгөлөөр аялцгаая” үзвэр, мэдээлэл, “Хөвсгөлчүүд дайлж байна” амталгаат худалдаа, “Нээлттэй Хөвсгөл-Нутгаа зорьё” сумдын танилцуулга, “Хөвсгөлийн цуурай” Хөвсгөл аймгийн зураач, урчуудын үзэсгэлэн, “Хөх сувдын орон” урлагийн тоглолт, “Хөвсгөл гоёл” үндэсний хувцасны загварын үзүүлбэр, “3X3” сагсан бөмбөгийн тэмцээн, номын үзэсгэлэн худалдаа болно.

 Хоёр өдөр дараалан Сүхбаатарын талбай дээр цогц арга хэмжээ үргэлжилж, иргэд Хөвсгөл нутгийн онцлогтой танилцахаас  гадна урлаг соёлын үзүүлбэр үзэж  Хөвсгөлийн брэнд бүтээгдэхүүнийг худалдан авах боломжтой юм.

 “Хөвсгөлчүүд дайлж байна”  хоол хүнсний худалдаагаар  Хөвсгөлийн бүтээгдэхүүнээр хийсэн хоолны амталгаат худалдаа болно.  Хөвсгөлийн цай, загас загасан бүтээгдэхүүн, аяганы хорхог, жимс, жимсгэнэ, цагаан идээ зэрэг нутгийн бренд бүтээгдэхүүн борлуулна.

“Нээлттэй Хөвсгөл-Нутгаа зорьё” сумдын танилцуулгын үеэр  Хөвсгөл аймгийн бүх сум өөрсдийн онцлогийн талаар Сүхбаатарын талбайн хуваарилагдсан асарт болон талбайн төв тайзан дээр танилцуулга хийж байхад  “Хөвсгөлийн цуурай” Хөвсгөл аймгийн зураач урчуудын үзэсгэлэн Чингис хааны музей 1 давхарт нээгдсэн байна. 

 “Хөвсгөлөөр аялцгаая” арга хэмжээгээр  Хөвсгөл аймгийн байгалийн үзэсгэлэнт газрууд, эвент арга хэмжээ, түүх, соёлын аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээтэй танилцахын зэрэгцээ “Хөвсгөл гоёл” хэмээх  Хөвсгөлийн 6 ястны   соёлыг сурталчлах загварын үзүүлбэрийг сонирхох боломжтой.  Энэ үеэр  олны танил эрхмүүд үндэсний хувцсаар гоёж, иргэдтэй зураг авахуулж, зүүсгэл чимэглэлээ тайлбарлана. Мөн    3х3 сагсан бөмбөгийн талбайд залуусын тэмцээн, чөлөөт тоглолт, сагсан бөмбөгийн үзүүлбэр үзүүлж байхад  Хөвсгөл аймгийн зохиолчид, яруу найрагчид, судлаач, эрдэмтдийн номын үзэсгэлэн худалдаа, номоо солилцох, хандивлах арга хэмжээ зэрэгцэн болно. Ийнхүү  зөвхөн үзэсгэлэн худалдаа бус өргөн хүрээг хамарсан Хөвсгөл аймгийг сурталчлах, таниулах цогц  арга хэмжээ гэдгээрээ онцлогтой. 

“Хөвсгөлийн ирээдүй” нээлттэй уулзалтаар  Хөвсгөл аймгийн хөгжлийн өнөөгийн байдал,  Хөвсгөл аймгийн хөгжлийн боломжууд, Нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны шинэчлэлийг танилцуулж, “Хөрөнгө оруулалтын сан”-ийн үйл ажиллагааг эхлүүлэхээр төлөвлөсөн байна.

“Нээлттэй ажлын байр”-ны үзэсгэлэнгээр  Нийслэл, орон нутаг дахь төр, хувийн хэвшлийн нээлттэй ажлын байрыг танилцуулах, ажил идэвхтэй хайгчдын бүртгэх, зөвлөгөө мэдээллээр хангах, орон нутагт шаардлагатай байгаа ажлын байрны танилцуулга, шилжин суурьшиж ажиллаж, амьдрах иргэдэд үзүүлэх дэмжлэг, боломж бий болгоход чиглэнэ.

Мөн  Хөвсгөл аймгаас гаралтай дуучид, уран бүтээлчид уран бүтээлээ олон түмэндээ өргөнө.“Хөх баавгайн домог” уран бүтээлийн нэгдэл  “Тайгын эгшиглэн” тоглолтоороо 6 ястны язгуур урлагийг олон нийтэд сонирхуулна. “Соён гэгээрүүлэгчдийн өлгий”- Хүндэтгэлийн тоглолт,  “Хөвсгөлд тавтай морил”-Хаалтын шоу тоглолт болно.
 
0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Автомашингүй өдрөөр нийтийн тээврийн 42 чиглэлд өөрчлөлт орно1 минут 33 секундын өмнөМаргааш “Автомашингүй өдөр-2023” болно8 минут 1 секундын өмнөБямба гарагт 12 зах, худалдааны төв ажиллахгүй13 минут 2 секундын өмнөОХУ шатахуун, дизель түлшний экспортыг тодорхойгүй хугацаагаар зогсоолоо17 минут 23 секундын өмнөПУТИН: Аравдугаар сард Хятадад айлчлах Ши Жиньпиний урилгыг хүлээн авчээ17 минут 31 секундын өмнө2100 он гэхэд мөнх цэвдэг алга болно гэж таамаглаж байна1 цаг 42 минутын өмнөДЭЛХИЙН ХЭВЛЭЛҮҮД: Орос Украинд дайтсанаар Кавказ дахь нөлөөгөө алдаж байна1 цаг 43 минутын өмнөАрдчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчид өрсөлдөгчдийн хэн нь хэн бэ1 цаг 44 минутын өмнөЧөлөөтийн бүсгүйчүүд багаараа дэлхийд 3-т жагслаа2 цаг 3 минутын өмнө"Ам асууя": Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарын 132 зорилтот “алсын хараа”-г шинжихүй2 цаг 3 минутын өмнөЦаг агаар: төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо уулаараа нойтон цас орно2 цаг 12 минутын өмнөЭ.Даваанасан ДАШТ-ний мөнгөн медальтан боллоо2 цаг 13 минутын өмнөДорнын зурхай: Хануур, төөнүүр хийлгэхэд муу өдөр2 цаг 28 минутын өмнөЭ.Дэлгэрмаа Дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртлээ2 цаг 36 минутын өмнөХан-Уул дүүргийн 18-р сургуулийн 21 сурагч бөөлжиж, суулгасан байдалтай эмнэлэгт хүргэгджээ9 сар 21. 20:52Сэрэмжлүүлэг: Гарцаар гарч байсан 12-13 насны 2 хүүхэд авто осолд өртөж, нэг нь нас баржээ9 сар 21. 20:37Мандал сумын засаг даргын орлогч Л.Мөнхбатад Өмнөд Солонгосын шүүхээс 5 жилийн хорих ял оноожээ9 сар 21. 17:18Гурван настай хүүг зодсон Э залилангийн хэргээр 9 жилийн ял сонсоод давж заалджээ9 сар 21. 16:55Нийслэлийн улсын бүртгэлийн газрын үйлчилгээний хоёр цэг бямба гарагт ажиллана9 сар 21. 16:49Бумбатын рашааны 44.1 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авлаа9 сар 21. 16:37Дахин боловсруулах үйлдвэрлэгчийнх хийх ажил уу эсвэл иргэдийнх үү9 сар 21. 16:11ХНХЯ: Цалин, тэтгэврийн нэмэгдэлд иргэд олон нийт ам сайтай байна9 сар 21. 15:59ЦЕГ: 23 дугаар сургуулийн ариун цэврийн өрөөнд “Хяналтын камер байршуулсан байна” гэх мэдээллийг шалгаж байна9 сар 21. 15:39Төрийн банк: “Мөрөөдлөө хадгалъя-2023” хадгаламжийн урамшуулалт аяны 2 дахь тохирлын эзэд тодорлоо9 сар 21. 15:26Баянхонгор аймагт ингэний 30-40 ферм байгуулахад Ерөнхий сайдаас дэмжлэг хүслээ9 сар 21. 15:21Адуундаа яваад сураггүй болсон иргэнийг 9 өдөр эрэн хайж, ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж эрлийг зогсоолоо9 сар 21. 15:15Дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийг хөгжүүлэх чиглэлээр Тяньжин хоттой хамтран ажиллана9 сар 21. 15:07Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчид нэр дэвшигчид9 сар 21. 14:43III эмнэлэг 40 саяын өртөгтэй хөлдөөж, засах эмчилгээг нэвтрүүллээ9 сар 21. 14:26Өвөлжилтийн бэлтгэл 87 хувьтай байна9 сар 21. 14:20Шойгу Тегеранд айлчилж, Ираны армийн командлалын төлөөлөгчидтэй  уулзав 9 сар 21. 13:30"БЗД-ийн Засаг дарга Н.Баярмөнхийн ТҮЦ-ийн ачлага хийлгэхээр явуулсан нүүрээ халхалж, маск зүүсэн хүмүүс нь биднийг харанхуй газар аваачаад заналхийлсэн"9 сар 21. 13:28АТГ: Авлигыг мэдээлэх тусгай дугаараар 259 дуудлага хүлээн авчээ9 сар 21. 13:15Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишидатай уулзав9 сар 21. 12:55С.Баярцогт: Би ганцхан газар шалгагдаагүй. Монголд, Швейцарьт, Хонгконгт, Австралид гээд олон хүчний байгууллагын шалгалтад ороод гарсан9 сар 21. 12:36"Д.Мөнх-Эрдэнийн хувийн байдалтай холбоотой асуудлыг дэлгэнэ"9 сар 21. 12:21С.Баярцогт: АН-ын дэд дарга нар Сүүдрийн Засгийн газрын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа9 сар 21. 12:16Бямба гарагт төв талбайд шүдний эмнэлгүүд ажиллана9 сар 21. 12:12Ким Чоль Сан: БНСУ-ын хил дээрээс иргэдийг буцааж буй асуудалд онцгойлон анхаарч, хүмүүнлэгийн үүднээс хандаж ажиллана9 сар 21. 12:09Уулын Карабахын эрх баригчид гал зогсоохоо мэдэгдэв9 сар 21. 11:30
 Facebook Twitter Youtube