“Өөжинмед” үр шилжүүлэн суулгах төв НӨХӨН ҮРЖИХҮЙН эмчилгээ, үйлчилгээний цогцолбор эмнэлгийг МОНГОЛД байгуулна

9/ 18/ 2023    12 цаг 13 минут

Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Олимпийн аварга Э.Бадар-Ууганы үүсгэн байгуулсан, Японы “Товако” группийн дэвшилтэт технологи бүхий магадлан итгэмжлэгдсэн “Өөжинмед” үр шилжүүлэн суулгах төв байгуулагдсанаас хойш жирэмслэх хүсэлтэй олон мянган гэр бүлд эмчилгээ үйлчилгээг амжилттай хүргэн Монгол улсдаа энэ салбарт тэргүүлэх эгнээнд бичигддэг билээ.

Тэгвэл тус эмнэлэг нь Като Лэдиес Клиник эмнэлэгтэй хамтын ажиллагааны урт хугацааны хөтөлбөрийн хүрээнд Япон Улсын хөрөнгө оруулалттай, Олон улсын стандартад нийцсэн нөхөн үржихүйн эмнэлгийн барилгын ажлаа эхлүүлээд байна. Эмнэлгийн барилгыг эрчим хүчний хэмнэлттэй, өндөр зэрэглэлийн агаар, орчны бохирдол шүүх системтэй, байгальд ээлтэй материал ашиглах зэргээр шийдэн, ашиглалтын үеийн тав тухыг бүрэн хангасан, эрүүл мэнд, эрүүл ахуйн шаардлагад 100 хувь нийцсэн “ногоон” барилгын технологиор барьж, гүйцэтгэн, 2025 онд ашиглалтад оруулахаар төлөвлөлөө.

Эмнэлгийн сүүлийн үеийн технологи, шалгарсан боловсон хүчин, чанар, стандарт хангасан эмнэлэгтэй болсноор үргүйдэл, нөхөн үржихүйн эмчилгээ, үйлчилгээ авахыг хүссэн олон мянган гэр бүл гадаад явах, өндөр зардал гаргах шаардлагагүй болно. Зөөлөн сэдэлт байгалийн мөчлөгт үр шилжүүлэн суулгах эмчилгээг Монголд нутагшуулж, Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Като Лэдиес Клиник” эмнэлэгтэй албан ёсны хамтын ажиллагаатай ажилладаг Монгол дахь цорын ганц эмнэлэг болох “Өөжинмед” үр шилжүүлэн суулгах төв нь 2015 онд байгуулагдсан бөгөөд “Аз жаргалыг энгэртээ тэвэрье” санг дэргэдээ байгуулж, үргүйдэлтэй хосуудад тусалдаг билээ.

Өнгөрсөн найман жилийн хугацаанд тус эмнэлгийн үр шилжүүлэн суулгах эмчилгээгээр 1300 гаруй хүүхэд аав ээж, эмээ өвөөдөө аз жаргал болон мэндэлжээ. Монголд цор ганц вакум өрөө бүхий орчин үеийн лабораторитой тус эмнэлэг 2018 оноос Үр хөврөлийн генетикийн шинжилгээг хийж эхэлснээр Монголдоо анх удаа NGS технологийг нэвтрүүлсэн эмнэлэг болж байсан билээ. Тус эмнэлгийг зорих гадаад үйлчлүүлэгчдийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаа учир цаашид үйл ажиллагаагаа өргөтгөн, олон шинэ технологи нэвтрүүлсэн нөхөн үржихүйн цогцолбор эмнэлэг болсноор үр шилжүүлэн суулгах ажилбар, энэ төрлийн эмчилгээ, үйлчилгээ дараагийн шинэ шатанд гарах, төв Азидаа тэргүүлэх эмнэлэг болох үүд хаалга нээгдэх юм.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Бямба гарагт 12 зах, худалдааны төв ажиллахгүй5 минутын өмнөОХУ шатахуун, дизель түлшний экспортыг тодорхойгүй хугацаагаар зогсоолоо9 минут 21 секундын өмнөПУТИН: Аравдугаар сард Хятадад айлчлах Ши Жиньпиний урилгыг хүлээн авчээ9 минут 29 секундын өмнө2100 он гэхэд мөнх цэвдэг алга болно гэж таамаглаж байна1 цаг 34 минутын өмнөДЭЛХИЙН ХЭВЛЭЛҮҮД: Орос Украинд дайтсанаар Кавказ дахь нөлөөгөө алдаж байна1 цаг 35 минутын өмнөАрдчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчид өрсөлдөгчдийн хэн нь хэн бэ1 цаг 36 минутын өмнөЧөлөөтийн бүсгүйчүүд багаараа дэлхийд 3-т жагслаа1 цаг 55 минутын өмнө"Ам асууя": Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарын 132 зорилтот “алсын хараа”-г шинжихүй1 цаг 55 минутын өмнөЦаг агаар: төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо уулаараа нойтон цас орно2 цаг 4 минутын өмнөЭ.Даваанасан ДАШТ-ний мөнгөн медальтан боллоо2 цаг 4 минутын өмнөДорнын зурхай: Хануур, төөнүүр хийлгэхэд муу өдөр2 цаг 20 минутын өмнөЭ.Дэлгэрмаа Дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртлээ2 цаг 28 минутын өмнөХан-Уул дүүргийн 18-р сургуулийн 21 сурагч бөөлжиж, суулгасан байдалтай эмнэлэгт хүргэгджээ9 сар 21. 20:52Сэрэмжлүүлэг: Гарцаар гарч байсан 12-13 насны 2 хүүхэд авто осолд өртөж, нэг нь нас баржээ9 сар 21. 20:37Мандал сумын засаг даргын орлогч Л.Мөнхбатад Өмнөд Солонгосын шүүхээс 5 жилийн хорих ял оноожээ9 сар 21. 17:18Гурван настай хүүг зодсон Э залилангийн хэргээр 9 жилийн ял сонсоод давж заалджээ9 сар 21. 16:55Нийслэлийн улсын бүртгэлийн газрын үйлчилгээний хоёр цэг бямба гарагт ажиллана9 сар 21. 16:49Бумбатын рашааны 44.1 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авлаа9 сар 21. 16:37Дахин боловсруулах үйлдвэрлэгчийнх хийх ажил уу эсвэл иргэдийнх үү9 сар 21. 16:11ХНХЯ: Цалин, тэтгэврийн нэмэгдэлд иргэд олон нийт ам сайтай байна9 сар 21. 15:59ЦЕГ: 23 дугаар сургуулийн ариун цэврийн өрөөнд “Хяналтын камер байршуулсан байна” гэх мэдээллийг шалгаж байна9 сар 21. 15:39Төрийн банк: “Мөрөөдлөө хадгалъя-2023” хадгаламжийн урамшуулалт аяны 2 дахь тохирлын эзэд тодорлоо9 сар 21. 15:26Баянхонгор аймагт ингэний 30-40 ферм байгуулахад Ерөнхий сайдаас дэмжлэг хүслээ9 сар 21. 15:21Адуундаа яваад сураггүй болсон иргэнийг 9 өдөр эрэн хайж, ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж эрлийг зогсоолоо9 сар 21. 15:15Дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийг хөгжүүлэх чиглэлээр Тяньжин хоттой хамтран ажиллана9 сар 21. 15:07Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчид нэр дэвшигчид9 сар 21. 14:43III эмнэлэг 40 саяын өртөгтэй хөлдөөж, засах эмчилгээг нэвтрүүллээ9 сар 21. 14:26Өвөлжилтийн бэлтгэл 87 хувьтай байна9 сар 21. 14:20Шойгу Тегеранд айлчилж, Ираны армийн командлалын төлөөлөгчидтэй  уулзав 9 сар 21. 13:30"БЗД-ийн Засаг дарга Н.Баярмөнхийн ТҮЦ-ийн ачлага хийлгэхээр явуулсан нүүрээ халхалж, маск зүүсэн хүмүүс нь биднийг харанхуй газар аваачаад заналхийлсэн"9 сар 21. 13:28АТГ: Авлигыг мэдээлэх тусгай дугаараар 259 дуудлага хүлээн авчээ9 сар 21. 13:15Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишидатай уулзав9 сар 21. 12:55С.Баярцогт: Би ганцхан газар шалгагдаагүй. Монголд, Швейцарьт, Хонгконгт, Австралид гээд олон хүчний байгууллагын шалгалтад ороод гарсан9 сар 21. 12:36"Д.Мөнх-Эрдэнийн хувийн байдалтай холбоотой асуудлыг дэлгэнэ"9 сар 21. 12:21С.Баярцогт: АН-ын дэд дарга нар Сүүдрийн Засгийн газрын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа9 сар 21. 12:16Бямба гарагт төв талбайд шүдний эмнэлгүүд ажиллана9 сар 21. 12:12Ким Чоль Сан: БНСУ-ын хил дээрээс иргэдийг буцааж буй асуудалд онцгойлон анхаарч, хүмүүнлэгийн үүднээс хандаж ажиллана9 сар 21. 12:09Уулын Карабахын эрх баригчид гал зогсоохоо мэдэгдэв9 сар 21. 11:30Төрийн үйлчилгээг хүргэхэд давхардал үүсгэхгүй байх, мэдээллээр хангаж ажиллах үүрэг өглөө9 сар 21. 10:57GS 25 дэлгүүрийн үүдэнд гаднаа ил харагдах гэмтэл, шархгүй хүн нас барсан байжээ9 сар 21. 10:42
 Facebook Twitter Youtube