Баян-Өлгий аймаг, Цэнгэл сумын 5 дугаар багийн “Унаганы гатлага" гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 175 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 100 км-т/ 09.09-ний өдрийн 11:00 цагийн орчим малчин Т нь адуундаа явна гэж гэрээсээ гараад сураггүй болсон бөгөөд унаж явсан морь нь 09.12-ны өдөр гэрээс нь 2 км-т “Ховд" голын эргээс олдсон тул усанд осолдсон байж болзошгүй тухай дуудлагыг 09.12-ны өдрийн 10:15 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг, Цэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр ангийн алба хаагчид, ар гэрийнхний хамт 09.17-ны өдрийн 08:10 цагаас 19:30 цаг хүртэл тус аймгийн Улаанхус сумын харьяат малчин Т/47 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг “Шар говь” гэдэг газраас баруун урд зүгт 16 км-т “Хулангийн гатлага” гэдэг газар хүртэл “Ховд” голын усаар болон голын эрэг дагуу явганаар зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй. 09.18-ны өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.