Энэ мэдээ хуучирсан буюу 2023-09-18 нд нийтлэгдсэн байна.

С.Чинзориг: Амьгүй донороос эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгахад эд, эрхтний хулгай, наймаа явагдах ямар ч боломжгүй

9/ 18/ 2023    14 цаг 45 минут

Хүний эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгахтай холбоотой нийгэмд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Эрүүл мэндийн сайд С.Чинзориг мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "Эрүүл мэндийн яамны зүгээс мэдээллийг авсан даруйд уг асуудлаар дүгнэлт гаргах баг томилж, хяналт шалгалтын үйл ажиллагааг эхлүүлсэн. Албан ёсны дүгнэлт гарч, үүссэн нөхцөл байдлыг бүрэн тогтоосны дараа ямар нэгэн буруутай үйл ажиллагаа явагдсан эсэх талаар үндэслэлтэй, тэнцвэртэй мэдээллийг хүргэх болно.

Хүний эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг манай улсад Донорын тухай хуулиар зохицуулж байгаа бөгөөд 2018 оноос амьгүй донороос эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах эрх зүйн орчин бүрдүүлж, 58 хүний амь насыг аварсан байна.

Нэг амьгүй донороос эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг нарийн хяналт дор 50-60 хүний бүрэлдэхүүнтэй 4-5 баг хэрэгжүүлдэг тул эд, эрхтний хулгай, наймаа явагдах ямар ч боломжгүй, энэ мэдээлэл нь үндэслэлгүй юм. Харин донороос эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах явцад ар гэрт нь мэдээллийг дутуу өгч, сайтар ойлгуулаагүй нь бидний алдаа болжээ.

Ер нь, амьгүй донороос эс, эд, эрхтэн авах зөвшөөрөл авах үйл явц нь амаргүй нөхцөлд явагддаг. Ойр дотны хүнээ алдаж, уй гашууд автсан ар гэрийнхэнд донор болох санал тавьж, тайлбарлан ойлгуулахад маш хүнд байдаг.

Нийгмийн сүлжээгээр “зүрх нь зогсоогүй амьд хүн”-ээс эд, эрхтнийг нь авсан мэтээр мэдээлэл түгээж байгаа нь туйлын хариуцлагагүй үйлдэл юм.

Донорын тухай хуулийн 15.1-д “тархины үхэлтэй нь тогтоогдсон донороос эс, эд, эрхтэн авна”, 15.3-т “амьгүй донороос эс, эд, эрхтэн авахдаа зүрхний үйл ажиллагааг зохиомлоор удирдана” гэж маш тодорхой зохицуулсан байна.

Хүний тархины бүх үйл ажиллагаа эргэж сэргэшгүйгээр алдагдахыг тархины үхэл гэж үздэг. Харин амьсгал, зүрх судасны үйл ажиллагааг нь эмийн бэлдмэл, аппаратын тусламжтай зохиомлоор дэмжиж, тодорхой хугацаанд цусан хангамжийг тогтвортой байлгаж, эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах боломжийг бүрдүүлдэг. Үүнийг амьд байхад нь хүний эд, эрхтнийг авсан мэтээр ташаа ойлголт төрүүлж болохгүй.

Харин шөрмөс зэрэг судасжилтгүй эдийг амьсгал, зүрхний үйл ажиллагаа зогссоны дараа авч, шилжүүлэн суулгаж болдог тул аппаратыг салгаж, зүрх зогссоноос хойш ч гэсэн эс, эд, эрхтэн авах ажилбар тодорхой хугацаанд үргэлжилдэг.

Энэ удаагийн тохиолдолд тухайн өдрийн 21:57-д донорыг аппаратаас салгаж, зүрх зогссон ч судас, шөрмөс зэрэг эдийг авах ажилбар үргэлжилсэн гэсэн үг.

Аппарат салгаж, донорын зүрх зогссон цагийг ар гэрийнхний хүсэлтийн дагуу мессежээр мэдээлдэг нь шашны зан үйл гүйцэлдүүлэхтэй холбоотой юм.

Энэ удаагийн тохиолдол бидэнд амьгүй донороос эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах харилцааг зохицуулсан эрх зүйн орчныг улам боловсронгуй болгох хэрэгцээ шаардлага байгааг харууллаа. Юуны өмнө нийгмийн даатгалд хамрагдсан эсэхээс үл хамаарч амьгүй донорт оршуулгын тэтгэмж олгох асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байна. Үүний тулд Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг Засгийн газарт ойрын хугацаанд хэлэлцүүлж, шийдвэрлүүлэх болно.

Мөн Донорын тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой 4 журмын зохицуулалтыг нарийвчилж, шинэчлэх, шинээр боловсруулах шаардлагатай байна. Энэ чиглэлээр холбогдох албаны хүмүүст үүрэг өгч, ажиллуулж байна.

Цаашид амьгүй донороос эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгахтай холбоотой аливаа асуудалд ул суурьтай хандаж, мэдээллийн үнэн зөвийг баталгаажуулсны дараа тэнцвэртэй мэдээлэл түгээж байх нь чухал байна.

Буруу ташаа мэдээллийн улмаас иргэд донор болохоос татгалзаж, донор олдохгүйд хүрэх, шинжлэх ухаан технологийн дэвшлийг нэвтрүүлэхэд саад тотгор учрах, эрхтэн шилжүүлэн суулгах эмч, мэргэжилтнүүд шантарч, хүний нөөцийн хомсдолд орох асар их сөрөг үр дагавартай гэдгийг хэлмээр байна.

Бид донороос авсан эд, эрхтнийг бүрэн ашиглан 3 хүний амь насыг аварч, 6 хүний амьдралын чанарыг дээшлүүлсэн. Эдгээр бүх эмчлүүлэгч нарын биеийн байдал, эмчилгээний үр дүн сайн байгаа.

Олон хүнд амьдрал бэлэглэсэн донор, түүний үр хүүхэд, ар гэрийнхэнд гүн талархал илэрхийлж байна.

Зөрүүтэй мэдээллийн улмаас нийгэмд бухимдал үүсгэсэнд ард иргэдээсээ уучлал хүсэж байна" гэжээ.

1


Сэтгэгдэл (1)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



103.212.119.130 зочин   • 9 сарын 18. 15 цаг 36 минут

ГЭР БҮЛИЙНХНЭЭС НЬ АСУУДАГ ДЭЛХИЙ ДАХИНД ХУУЛЬ БАЙДАГ НЬ АЛЧИХААД АМЬГҮЙ ГЭЭД ЭХТНИЙГ АВАХ АСУУДЛЫГ ЗОХИЦУУЛАХ ЯВДАЛ ЮМ ШҮҮДЭЭ . ШАШИН ШҮТЛЭГ ГЭЖ БАЙНА. АР ГЭР НЬ ЗӨВШӨӨРӨХГҮЙ ШАЛТГААН НЬ ЧУХАМХҮҮ ШАШИН ШҮТЛЭГТ ЭЙ холбтоотой асуудал шүү дээ. ЮУГААРАА БОДОХОД ИЙМ ЮМ ЯРИАД БАЙГАА ЮМБОЛ. ХУУЛИА ГАРГААД ИР.

ШИНЭ МЭДЭЭ

Яармагийн эмнэлэгт хэвтсэн 17 хүүхдийн нэгийг нь ЭХЭМҮТ рүү шилжүүлжээ11 сар 28. 16:58240.0 мянган тн ногоон тэжээл хураан авчээ11 сар 28. 16:13НҮБ-ын Хүний хөгжлийн 2024 оны илтгэл танилцуулах уулзалтад УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар оролцлоо11 сар 28. 15:27БСШУСБХ-ны даргад УИХ-ын гишүүн Б.Баярсайханыг нэр дэвшүүллээ11 сар 28. 14:46ЁЗСХБХ: Байнгын хорооны даргаар Б.Баттөмөрийг улируулан сонгохыг дэмжлээ11 сар 28. 14:25ЭЗБХ: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг иргэн бүрд эзэмшүүлэхийг дэмжсэнгүй11 сар 28. 13:56"БНХАУ-д үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор ямар нэгэн хязгаарлалтыг ХӨСҮТ-өөс санал болгохгүй"11 сар 28. 13:02А.Бурмаа: Амьсгалын замын өвчлөлөөр бага насны хүүхдүүд хүндрэх эрсдэл нэмэгдэж байна11 сар 28. 12:44Эмээлтийн махны үйлдвэртэй холбоотой эрүүгийн хэргийн хуралдаанд шүүгдэгчийг албадан ирүүлэхээр болж, хойшлогдов11 сар 28. 12:34Мотоциклоор мал хариулж яваад сураггүй болсон хоёр иргэнийг эрэн хайж байна11 сар 28. 12:16Бага насны хүүхэд угаалгын машины хатаагчид ороод гацжээ11 сар 28. 11:42ШӨХТГ: Шатахуун түгээх станцуудад хяналт, шалгалт хийж байна11 сар 28. 11:16Р.Барсболд: Үндсэн хуулийг боловсруулан бэлтгэх, шүүн хэлэлцэх асуудлыг Ардын Их Хурал богино хугацаанд нэр төртэйгөөр шийдвэрлэсэн11 сар 28. 11:03Эмээлтэд өмхийрсөн мах их хэмжээгээр бэлтгэсэн “ЭМ ДИ СИ ПИ ХХК“-д холбогдох хэргийн шүүх хурал болж байна11 сар 28. 10:51АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр Э.Одбаярыг томилжээ11 сар 28. 10:41Метроны зөвлөх үйлчилгээний ажлын даалгаврыг боловсруулж эхэллээ11 сар 28. 10:38Европын парламент Крымийг Оросын нэг хэсэг гэж "хүлээн зөвшөөрөв"11 сар 28. 8:50Түүхэн товчоон: Монголын Үйлдвэрчний эвлэл11 сар 28. 7:55Нүүрсний хулгайг “гол дүрүүд”-гүй сонсох уу?!11 сар 28. 7:53Цагаан ордны эмч асан: Байден эрүүл мэндийн хувьд албан тушаалдаа тохирохгүй11 сар 28. 7:32 Давс дээр суурилсан аюулгүй түлшийг АНУ-д бүтээжээ11 сар 28. 7:26Цаг агаар: Нутгийн баруун хэсгээр өдөртөө хүйтний эрч суларч, нутгийн зүүн хэсгээр жавартай хүйтэн, явган шуургатай байна11 сар 28. 7:02Зурхай: Балжиннямтай өдөр11 сар 28. 6:45Г.Тэмүүлэн: Татварын цогц шинэчлэлээр дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжинэ11 сар 27. 17:52Сурагчдын сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжих чиглэлд НҮБ-тай хамтран ажиллана11 сар 27. 17:31ЦЕГ: Сурагчид хоорондоо зодолдсон асуудал байхгүй, хүүхэд гэмтэж бэртээгүй11 сар 27. 17:09Эрүүгийн ахлах мөрдөгч “Ц” нь албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэх хэргийг прокурорт шилжүүлжээ11 сар 27. 16:50Б.Энхбаяр: Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн хамаарал бүхий этгээдийн нэр дээр нүүрс тээврийн компани байгуулсан нь тогтоогдсон11 сар 27. 16:32“Тайландад өндөр цалинтай ажил байна” гэж хүн худалдаалсан гэх хэргийг шүүхэд шилжүүлжээ11 сар 27. 16:27Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Ерөнхий Прокурор асан Д.Дорлигжав, Ерөнхий Прокурор асан М.Энх-Амгалан нарыг гэрчээр дуудав11 сар 27. 14:20Б.Энхбаяр: Эрдэнэс-Тавантолгой” компанийн 75 дансны 10 мянга орчим гүйлгээг шалгаж байна11 сар 27. 14:00АН-ын бүлэг: Эрх баригч нам ковидын сонсгол зохион байгуулах сонирхолгүй байна11 сар 27. 13:21ГССҮТ нурууны дурангийн мэс заслыг эмчилгээнд нэвтрүүллээ 11 сар 27. 12:28ТӨРИЙН БАНК: Эрүүл иргэн картаараа 10 хүртэлх хувийн хөнгөлөлт эдлээрэй11 сар 27. 12:24“Өвлийн идэш 2023” өргөтгөсөн худалдаа нийслэлийн 10 байршилд эхэллээ11 сар 27. 11:17Сураггүй болсон малчны цогцсыг гэрээс нь 800 метрийн зайнаас олжээ11 сар 27. 10:56Д.Ангар: Монголын залуу компаниуд олон жилийн түүхтэй гадны компаниудтай үнээрээ өрсөлдөж чадахгүй11 сар 27. 10:25Л.Эрхэмбаяр: Засгийн газрын олгосон 1 их наядын зээл үйлдвэрлэгчдэд бодит дэмжлэг болсон11 сар 27. 10:22Б.Болдбаатар: Дотоодод үйлдвэрлэж чадаж байгаа бараа, бүтээгдэхүүнээ яагаад гаднаас аваад байгаа юм бэ?11 сар 27. 10:20Ц.Рэнчинсэнгээ: Ургамал хамгааллын агентлаг байгуулах хэрэгтэй байна11 сар 27. 10:17
 Facebook Twitter Youtube