Б.Халиуныг яагаад Б.Ганхуяг барьцаалагдсан шүүгч гэсэн бэ

9/ 18/ 2023    16 цаг 04 минут

Нүүрсний гэх тодотголтой эрүүгийн хэрэгт холбогдуулан нийслэлийн Прокурорын газраас Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын 11 хүнд яллах дүгнэлт үйлдэж, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

Яллагдагч нарын өмгөөлөгчдийн хүсэлтээр нүүрсний гэх эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан 2023 оны есдүгээр сарын 12-ны өдөр болж, Б.Ганхуяг ерөнхий шүүгч Б.Халиунд хандан “ Авлигатай тэмцэх газраас та лавлагаа бичгээ аваач. Таныг барьцаалагдаагүй гэдгийг би яаж мэдэх вэ. Би шүүхийг барьцаалагдсан байгаасай гэж огт бодохгүй байна. Б.Ганхуяг намайг болон яллагдагчаар татагдсан 11 хүн, Халиун таныг золиосолж байна” гэж хэлээд Чингэлтэй дүүргийн нийт шүүгчдээс татгалзаж буйгаа мэдэгдсэн.

Чухам яагаад ингэж мэдэгдэх болов. Үнэхээр шүүгчид итгэхгүй байх шалтаг, шалтгаан юу байв ?!

Баримт 1.

Яагаад Б.Халиунд хэргийг хуваарилав?!

Нүүрсний гэх тодотголтой хэрэгт холбогдуулан Б.Ганхуяг, Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох хэргийг нийслэлийн Прокуророос 2023 оны наймдугаар сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн шүүхэд шилжүүлсэн байна. Гэтэл 2023 оны наймдугаар сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Халиунд хуваарилжээ. Яагаад ингэж гурван өдөр хүлээж, Б.Халиун шүүгчийн тойрогт буюу ээлжинд тааруулж хуваарилав гэдэг нь яллагдагч нарт байтугай энгийн хүмүүст эргэлзээ төрүүлэх байдал үүсгэж байгаа юм. Б.Халиун бол АТГ-т шалгагдаж байсан 18 шүүгчийн нэг.

Тэр тусмаа Б.Халиун шүүгчийг нийгэмд дуулиан тариад байсан Б.Баасанцогт нарын өмгөөлөгчдийн холбогдсон Эрүүгийн 190200800 дугаартай хэрэг буюу хахууль өгөх, биеэ үнэлэхийн зохион байгуулах гэх хэрэгт холбогдуулан шалгаж байсан.Сануулахад, Б.Баасанцогт, С.Соёмбо-Эрдэнэ, Т.Өсөхбаяр, М.Алдар, Б.Халиун, Б.Ариунхишиг нарын шүүгч Баянзүрх дүүргийн “  Рarkview” гэх хотхонд байрлах байранд цуглаж, архидсан гэх хэрэг нийгмийн бухимдлыг багагүй өрдснийг уншигч та мартаагүй байх. 

Баримт 2.

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс 2021 оны гуравдугаар сарын 23-ны өдөр тухайн үеийн Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаярт хандан “Эрүүгийн 190200800 дугаартай хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогзандан, Г.Буяннэмэх, Б.Халиун нарыг шүүгчээр томилсон зарлиг, төрийн албан хаагчийн хувийн хэрэг, зан байдлын тодорхойлолтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн нэг дэх хэсэн заасан шаардлагын дагуу  баталгаажуулч ирүүлэхийг хүссэн байдаг. Гэвч энэ хэрэгт Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч асан Б.Мөнхбаяр, Д.Энхцэцэг нарыг гэм буруутайд тооцсон байдаг.

Харин Б.Халиун нарын үлдсэн шүүгчид ямар хариуцлага ногдуулсан бэ? Шүүхийн Ерөнхий зөвлөлийн Ёс зүйн  хороо хэрхэн шийдвэрлэсэн тодорхойгүй байгаа учраас Б.Ганхуяг ийн ахин дахин сануулан нэхсэн хэрэг.

Баримт 3.

Нүүрсний гэх эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааны үеэр яллагдагч Т.Түвшинбаатар түүний хэргийг харьяаллын дагуу Дорнод аймгийн шүүх рүү шилжүүлж өгнө үү гэх хүсэлт тавьж байсан юм.

Гэтэл Б.Халиун шүүгч Монгол Улсын Дээд шүүхэд хандан “Хэрэг хянан шийдвэрлэх шүүхийн харьяалал тогтоолгох тухай” албан бичиг илгээсэн байна. Өөрөөр хэлбэл, нүүрсний гэх хэргийг бүхэлд нь Чингэлтэй дүүргийн шүүх дээр хянан шийдвэрлэхийн тулд Дээд шүүхэд албан бичиг илгээх баталгаажуулахыг хүссэн аж.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2-т зааснаар,

6.Гэмт хэрэг нь хэд хэдэн шүүхийн харьяалах нутаг дэвсгэрт үйлдэгдсэн бол сүүлчийн гэмт хэрэг үйлдэгдсэн газрын харьяалах шүүх хэргийг хянан шийдвэрлэнэ.

7.Гэмт хэрэг нэг шүүхийн харьяалах газар эхэлж, нөгөө шүүхийн харьяалах газарт төгссөн бол төгссөн газрын шүүх хэргийг хянан шийдвэрлэнэ гэх заалт бий.

Мөн 2.2-т  “Хэрэг тухайн шүүхэд харьяалагдахгүй байвал шүүгчийн шийдвэрээр харьяалах шүүхэд шилжүүлнэ” гэж бий. Шүүгчийн мэдлийн асуудал байтал ийн Дээд шүүхэд хандсан нь өөрөөсөө асуудлыг зайлуулах гэж хичээж буйг илэрхийлнэ.

Харин Дээд шүүх рүү прокурорын байгууллага л санал оруулдаг гэдгийг Б.Халиун шүүгч сайн мэдэж байгаа нь тодорхой.

Баримтаас баримт ургасаар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Халиун нь авлига, албан тушаалын хэргээсээ мултрахын тулд нүүрсний гэх хэрэгт улайрч байна гэх хардлагыг эрхгүй төрүүлж байгаа юм.

4


Сэтгэгдэл (4)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



202.126.89.236Зочин   • 9 сарын 19. 10 цаг 47 минут

Ene niitlel nuursnii munguur bicbigdsen uu

66.181.176.43ноён   • 9 сарын 18. 20 цаг 50 минут

захиалга өгч бгаа хүндээ сайн үйлчилж бндаа энэ шүүгч

202.55.188.106Зочин   • 9 сарын 18. 19 цаг 24 минут

Аймаар л юм бн

66.181.178.158Зочин   • 9 сарын 18. 19 цаг 01 минут

haha



ШИНЭ МЭДЭЭ

Богд ууланд самар түүхээр яваад буцах замдаа сураггүй болж 12 хоножээ15 секундын өмнөБаянхонгор-Шаргалжуут чиглэлийн 54,1 км замыг хатуу хучилттай болгох төслийн хөрөнгийг улсын төсөвт тусгана26 минут 52 секундын өмнөАвтомашингүй өдрөөр нийтийн тээврийн 42 чиглэлд өөрчлөлт орно37 минут 46 секундын өмнөМаргааш “Автомашингүй өдөр-2023” болно44 минут 14 секундын өмнөБямба гарагт 12 зах, худалдааны төв ажиллахгүй49 минут 15 секундын өмнөОХУ шатахуун, дизель түлшний экспортыг тодорхойгүй хугацаагаар зогсоолоо53 минут 36 секундын өмнөПУТИН: Аравдугаар сард Хятадад айлчлах Ши Жиньпиний урилгыг хүлээн авчээ53 минут 44 секундын өмнө2100 он гэхэд мөнх цэвдэг алга болно гэж таамаглаж байна2 цаг 18 минутын өмнөДЭЛХИЙН ХЭВЛЭЛҮҮД: Орос Украинд дайтсанаар Кавказ дахь нөлөөгөө алдаж байна2 цаг 19 минутын өмнөАрдчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчид өрсөлдөгчдийн хэн нь хэн бэ2 цаг 20 минутын өмнөЧөлөөтийн бүсгүйчүүд багаараа дэлхийд 3-т жагслаа2 цаг 39 минутын өмнө"Ам асууя": Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарын 132 зорилтот “алсын хараа”-г шинжихүй2 цаг 39 минутын өмнөЦаг агаар: төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо уулаараа нойтон цас орно2 цаг 48 минутын өмнөЭ.Даваанасан ДАШТ-ний мөнгөн медальтан боллоо2 цаг 49 минутын өмнөДорнын зурхай: Хануур, төөнүүр хийлгэхэд муу өдөр3 цаг 4 минутын өмнөЭ.Дэлгэрмаа Дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртлээ3 цаг 13 минутын өмнөХан-Уул дүүргийн 18-р сургуулийн 21 сурагч бөөлжиж, суулгасан байдалтай эмнэлэгт хүргэгджээ9 сар 21. 20:52Сэрэмжлүүлэг: Гарцаар гарч байсан 12-13 насны 2 хүүхэд авто осолд өртөж, нэг нь нас баржээ9 сар 21. 20:37Мандал сумын засаг даргын орлогч Л.Мөнхбатад Өмнөд Солонгосын шүүхээс 5 жилийн хорих ял оноожээ9 сар 21. 17:18Гурван настай хүүг зодсон Э залилангийн хэргээр 9 жилийн ял сонсоод давж заалджээ9 сар 21. 16:55Нийслэлийн улсын бүртгэлийн газрын үйлчилгээний хоёр цэг бямба гарагт ажиллана9 сар 21. 16:49Бумбатын рашааны 44.1 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авлаа9 сар 21. 16:37Дахин боловсруулах үйлдвэрлэгчийнх хийх ажил уу эсвэл иргэдийнх үү9 сар 21. 16:11ХНХЯ: Цалин, тэтгэврийн нэмэгдэлд иргэд олон нийт ам сайтай байна9 сар 21. 15:59ЦЕГ: 23 дугаар сургуулийн ариун цэврийн өрөөнд “Хяналтын камер байршуулсан байна” гэх мэдээллийг шалгаж байна9 сар 21. 15:39Төрийн банк: “Мөрөөдлөө хадгалъя-2023” хадгаламжийн урамшуулалт аяны 2 дахь тохирлын эзэд тодорлоо9 сар 21. 15:26Баянхонгор аймагт ингэний 30-40 ферм байгуулахад Ерөнхий сайдаас дэмжлэг хүслээ9 сар 21. 15:21Адуундаа яваад сураггүй болсон иргэнийг 9 өдөр эрэн хайж, ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж эрлийг зогсоолоо9 сар 21. 15:15Дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийг хөгжүүлэх чиглэлээр Тяньжин хоттой хамтран ажиллана9 сар 21. 15:07Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчид нэр дэвшигчид9 сар 21. 14:43III эмнэлэг 40 саяын өртөгтэй хөлдөөж, засах эмчилгээг нэвтрүүллээ9 сар 21. 14:26Өвөлжилтийн бэлтгэл 87 хувьтай байна9 сар 21. 14:20Шойгу Тегеранд айлчилж, Ираны армийн командлалын төлөөлөгчидтэй  уулзав 9 сар 21. 13:30"БЗД-ийн Засаг дарга Н.Баярмөнхийн ТҮЦ-ийн ачлага хийлгэхээр явуулсан нүүрээ халхалж, маск зүүсэн хүмүүс нь биднийг харанхуй газар аваачаад заналхийлсэн"9 сар 21. 13:28АТГ: Авлигыг мэдээлэх тусгай дугаараар 259 дуудлага хүлээн авчээ9 сар 21. 13:15Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишидатай уулзав9 сар 21. 12:55С.Баярцогт: Би ганцхан газар шалгагдаагүй. Монголд, Швейцарьт, Хонгконгт, Австралид гээд олон хүчний байгууллагын шалгалтад ороод гарсан9 сар 21. 12:36"Д.Мөнх-Эрдэнийн хувийн байдалтай холбоотой асуудлыг дэлгэнэ"9 сар 21. 12:21С.Баярцогт: АН-ын дэд дарга нар Сүүдрийн Засгийн газрын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа9 сар 21. 12:16Бямба гарагт төв талбайд шүдний эмнэлгүүд ажиллана9 сар 21. 12:12
 Facebook Twitter Youtube