Евгений Пригожинийн эхнэр овог нэрээ өөрчилжээ

9/ 19/ 2023    7 цаг 23 минут

Любовь Пригожина

 "Вагнер"-ийг үүсгэн байгуулагч Евгения Пригожины бэлэвсэн эхнэр Любовь 9-р сарын 15-нд өөрийн эзэмшдэг гурван компанийн үүсгэн байгуулалтын баримт бичигт өөрчлөлт оруулсан гэж Daily Storm тэмдэглэв. Хуулийн этгээдийн улсын нэгдсэн бүртгэлд дурдсанаар бизнес эрхлэгч одоо компанийн баримт бичигт Кряжева гэсэн нэрээр бичигдсэн байна. Энэ бол  түүний нөхөрт гараагүй байх үеийн нэр юм.

Энэхүү өөрчлөлттэй холбоотойгоор Санкт-Петербург дахь "Шоколадны музей" сүлжээ дэлгүүр болон мөн Санкт-Петербург хотын төвд байрладаг хамгийн эртний хүнсний дэлгүүр болох Елисеев худалдааны дэлгүүрийн хуулийн этгээдийн улсын нэгдсэн бүртгэлийн мэдээлэл мөн өөрчлөгджээ.

Үүнээс гадна Любовь Пригожина үл хөдлөх хөрөнгийн түрээс, менежментийн чиглэлээр ажилладаг  "AGAT-A" компанийн баримт бичигт овог нэрээ бас өөрчилсөн байна. 

Үүнтэй зэрэгцэн Пригожины эхнэр Любовь гэж хэн бэ гэсэн сониучирхал олны анхаарлын төвд байна. Үүнд хамгийн товч байдлаар хариулахад Любовь Пригожина бол үзэсгэлэнтэй эмэгтэй, амжилттай бизнес эрхлэгч. Любовь Валентиновна гучин жилийн турш Евгений Пригожинийн үнэнч эхнэр байсан бөгөөд түүнд гурван хүүхэд төрүүлж өгсөн гэж тодотгож байна. Тэд нэг хүү, хоёр охинтой.

Пригожин эхнэр охины хамт

 Тэрээр 1970 оны 6-р сарын 26-нд төрсөн. Кряжева нь Андрей гэдэг ахтай. Кряжева ирээдүйн нөхөр болох Пригожинтой их сургуулийн оюутан байхдаа танилцсан гэдэг. Тэд есөн насны зөрүүтэй, сонгосон хүнийхээ шоронд ял эдэлж байсан гэдгээс ичиж зовсонгүй. Гэхдээ Пригожин ухаалаг гэр бүлд өссөн. Түүний ээж Виолетта Пригожина бол зүгээр нэг халдварт өвчний эмч биш, харин анагаахын шинжлэх ухааны доктор хүн юм.

Пригожинийн эхнэр олон жилийн турш нөхөр Евгений Пригожинтэй холбоотой 19 компанийн үйл ажиллагаанд оролцож байсан бол одоо гуравхан компанийг эзэмшдэг.

Любовь Пригожина Невский проспект, Малая Садовая гудамжны буланд байрлах Елисеевийн худалдаачдын дэлгүүрийн барилгыг эзэмшдэг бөгөөд хосуудын эзэмшдэг "Склад №5" ресторан бас тэнд ажилладаг. Любовью Кряжева эм зүйч-химич мэргэжилтэйэнэ чиглэлээрээ өмнө нь эрүүл мэндийг сайжруулах цогцолборын менежерээр ажиллаж байсан.

 Одоо тэрбээр  Санкт-Петербург дахь «Музей шоколада» сүлжээ болон эрүүл мэндийн төвүүдийг эзэмшдэг. Энэ бизнес Любовь Валентиновнад жил бүр 2.5 сая долларын ашиг авчирдаг. Мөн тэр "Агат" ХХК-ийн (Конкорд менежмент ба консалтинг компанийн охин компани) эзэмшигч юм. 

8-р сарын 23-нд Пригожины  "Embraer Legacy" онгоц Тверь мужид осолдож,  Мөрдөн байцаах хороо молекул генетикийн шинжилгээгээр  бизнес эрхлэгчийг нас барсныг баталжээ.

Пригожинтэй хамтран ажиллаж байсан социологич, улс төрийн стратегич Максим Шугалей "Вагнер"-ийг үүсгэн байгуулагчийн үхэлд дотоод хүчин эсвэл гадны хүчин буруутай" гэж үзжээ.

Эх сурвалж:/muzh-zhena.ru.  paperpaper.io

 

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Богд ууланд самар түүхээр яваад буцах замдаа сураггүй болж 12 хоножээ2 минут 25 секундын өмнөБаянхонгор-Шаргалжуут чиглэлийн 54,1 км замыг хатуу хучилттай болгох төслийн хөрөнгийг улсын төсөвт тусгана29 минут 2 секундын өмнөАвтомашингүй өдрөөр нийтийн тээврийн 42 чиглэлд өөрчлөлт орно39 минут 56 секундын өмнөМаргааш “Автомашингүй өдөр-2023” болно46 минут 24 секундын өмнөБямба гарагт 12 зах, худалдааны төв ажиллахгүй51 минут 25 секундын өмнөОХУ шатахуун, дизель түлшний экспортыг тодорхойгүй хугацаагаар зогсоолоо55 минут 46 секундын өмнөПУТИН: Аравдугаар сард Хятадад айлчлах Ши Жиньпиний урилгыг хүлээн авчээ55 минут 54 секундын өмнө2100 он гэхэд мөнх цэвдэг алга болно гэж таамаглаж байна2 цаг 20 минутын өмнөДЭЛХИЙН ХЭВЛЭЛҮҮД: Орос Украинд дайтсанаар Кавказ дахь нөлөөгөө алдаж байна2 цаг 21 минутын өмнөАрдчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчид өрсөлдөгчдийн хэн нь хэн бэ2 цаг 22 минутын өмнөЧөлөөтийн бүсгүйчүүд багаараа дэлхийд 3-т жагслаа2 цаг 41 минутын өмнө"Ам асууя": Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарын 132 зорилтот “алсын хараа”-г шинжихүй2 цаг 42 минутын өмнөЦаг агаар: төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо уулаараа нойтон цас орно2 цаг 51 минутын өмнөЭ.Даваанасан ДАШТ-ний мөнгөн медальтан боллоо2 цаг 51 минутын өмнөДорнын зурхай: Хануур, төөнүүр хийлгэхэд муу өдөр3 цаг 6 минутын өмнөЭ.Дэлгэрмаа Дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртлээ3 цаг 15 минутын өмнөХан-Уул дүүргийн 18-р сургуулийн 21 сурагч бөөлжиж, суулгасан байдалтай эмнэлэгт хүргэгджээ9 сар 21. 20:52Сэрэмжлүүлэг: Гарцаар гарч байсан 12-13 насны 2 хүүхэд авто осолд өртөж, нэг нь нас баржээ9 сар 21. 20:37Мандал сумын засаг даргын орлогч Л.Мөнхбатад Өмнөд Солонгосын шүүхээс 5 жилийн хорих ял оноожээ9 сар 21. 17:18Гурван настай хүүг зодсон Э залилангийн хэргээр 9 жилийн ял сонсоод давж заалджээ9 сар 21. 16:55Нийслэлийн улсын бүртгэлийн газрын үйлчилгээний хоёр цэг бямба гарагт ажиллана9 сар 21. 16:49Бумбатын рашааны 44.1 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авлаа9 сар 21. 16:37Дахин боловсруулах үйлдвэрлэгчийнх хийх ажил уу эсвэл иргэдийнх үү9 сар 21. 16:11ХНХЯ: Цалин, тэтгэврийн нэмэгдэлд иргэд олон нийт ам сайтай байна9 сар 21. 15:59ЦЕГ: 23 дугаар сургуулийн ариун цэврийн өрөөнд “Хяналтын камер байршуулсан байна” гэх мэдээллийг шалгаж байна9 сар 21. 15:39Төрийн банк: “Мөрөөдлөө хадгалъя-2023” хадгаламжийн урамшуулалт аяны 2 дахь тохирлын эзэд тодорлоо9 сар 21. 15:26Баянхонгор аймагт ингэний 30-40 ферм байгуулахад Ерөнхий сайдаас дэмжлэг хүслээ9 сар 21. 15:21Адуундаа яваад сураггүй болсон иргэнийг 9 өдөр эрэн хайж, ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж эрлийг зогсоолоо9 сар 21. 15:15Дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийг хөгжүүлэх чиглэлээр Тяньжин хоттой хамтран ажиллана9 сар 21. 15:07Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчид нэр дэвшигчид9 сар 21. 14:43III эмнэлэг 40 саяын өртөгтэй хөлдөөж, засах эмчилгээг нэвтрүүллээ9 сар 21. 14:26Өвөлжилтийн бэлтгэл 87 хувьтай байна9 сар 21. 14:20Шойгу Тегеранд айлчилж, Ираны армийн командлалын төлөөлөгчидтэй  уулзав 9 сар 21. 13:30"БЗД-ийн Засаг дарга Н.Баярмөнхийн ТҮЦ-ийн ачлага хийлгэхээр явуулсан нүүрээ халхалж, маск зүүсэн хүмүүс нь биднийг харанхуй газар аваачаад заналхийлсэн"9 сар 21. 13:28АТГ: Авлигыг мэдээлэх тусгай дугаараар 259 дуудлага хүлээн авчээ9 сар 21. 13:15Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишидатай уулзав9 сар 21. 12:55С.Баярцогт: Би ганцхан газар шалгагдаагүй. Монголд, Швейцарьт, Хонгконгт, Австралид гээд олон хүчний байгууллагын шалгалтад ороод гарсан9 сар 21. 12:36"Д.Мөнх-Эрдэнийн хувийн байдалтай холбоотой асуудлыг дэлгэнэ"9 сар 21. 12:21С.Баярцогт: АН-ын дэд дарга нар Сүүдрийн Засгийн газрын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа9 сар 21. 12:16Бямба гарагт төв талбайд шүдний эмнэлгүүд ажиллана9 сар 21. 12:12
 Facebook Twitter Youtube