9-р сарын 29-нд ОХУ-ын Казань хотод болох Афганистаны нөхцөл байдлыг зохицуулах асуудлаархи Москвагийн форматын уулзалтад Талибаны төлөөлөгчид оролцох болно. Энэ тухай ОХУ-ын ГХЯ-ны Азийн хоёрдугаар газрын захирал Замир Кабулов мэдэгджээ.
Талибууд Казань хотод ирж, уулзалтад оролцоход бэлэн гэдгээ баталсан эсэх талаар сэтгүүлчдийн асуултад дипломатч “Тиймээ, тэд үүнийг баталсан” гэж хэлэв.
Үүний өмнө Талибаны түр танхимын тэргүүн Амир Хан Муттаки ОХУ-ын Элчин сайд Дмитрий Жирновтой уулзах үеэрээ Афганистаны иргэдэд виз олгох журмыг хялбарчлахыг Оросын талаас хүссэн юм.
Эх сурвалж: Лента.ру
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.