-Цагаан ордон: Энэ долоо хоногт Байден НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн бүтцийн өөрчлөлтийн асуудлыг хөндөнө-
Энэ долоо хоногт АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд өөрчлөлт оруулах асуудлыг хөндөнө гэж Цагаан ордны Стратегийн харилцаа холбооны зохицуулагч Жон Кирби Америкийн удирдагчийг Ерөнхий ассамблейд үг хэлэхийн өмнөхөн Британийн The Telegraph сонинд өгсөн ярилцлагадаа дурджээ.
Кирби хэлэхдээ Ерөнхийлөгчийн засаг захиргаа НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийг зорилгодоо хүрэхгүй байна гэж үзэж байгаа гэжээ.
Стратегийн харилцаа холбооны зохицуулагч Аюулгүйн зөвлөл нь "илүү хүртээмжтэй, өргөн хүрээтэй" байх ёстой гэж үзэж байгаагаа илэрхийлээд "Боломжит өөрчлөлтийн хувьд Байдены засаг захиргаа Аюулгүйн зөвлөлд илүү олон төлөөллийг оруулах шийдвэрийг дэмжинэ" гэж нэмж хэлэв.
Эх сурвалж: Лента.ру
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.